Худалдаа хөгжлийн банк ОХУ-ын "Компасс плюс" компанитай хамтын ажиллагааны дараагийн шатны гэрээг үзэглэлээ

Техник, технологи инновацийн хөгжлийн шинэ эрин буюу “Аж үйлдвэрийн IV хувьсгал” нь дэлхий нийтээр бүхий л салбарт хүч түрэн орж, хэрэглэгчид цоо шинэ хэлбэрийн үйлчилгээг шаардаж, үйлдвэрлэлүүд ч хүнээс хамааралтай ажиллагааг багасгаж байна. Банкны салбарт ч мөн адил дижитал шилжилтүүд хурдацтайгаар хийгдсээр байна.

Худалдаа хөгжлийн банк ОХУ-ын "Компасс плюс" компанитай хамтын ажиллагааны дараагийн  шатны гэрээг үзэглэлээ

Үүний нэг жишээ нь: Худалдаа, хөгжлийн банк дижитал стратеги бодлогынхоо хүрээнд банкны системийн суурь бүтэц, программ хангамжийн хүчин чадлаа нэмэгдүүлж, дэвшилтэт олон технологиудыг шат дараатайгаар нэвтрүүлэн ажиллаж байгаа ба уг ажлын хүрээнд ОХУ-ын Компасс плюс компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх дараагийн шатны гэрээг үзэглэлээ.

Худалдаа, хөгжлийн банк 2001 оноос эхлэн Компасс плюс компанитай хамтран ажиллаж, төлбөрийн картын бүх төрлийн үйлчилгээ, АТМ, ПОС терминал, интернэт худалдан авалт зэрэг олон улсын стандартад нийцсэн банкны үйлчилгээг харилцагчдад үзүүлсээр ирсэн ба энэхүү гэрээ батлагдсанаар бүх системүүдийг нэгтгэсэн платформыг бий болгож, үйлчилгээгээ илүү шуурхай, өндөр хүчин чадалтайгаар нууцлал хамгааллын өндөр түвшинд хүргэх юм.

Ингэснээр харилцагчид банкны ажиллах цагийн хуваарь болон орон зайнаас үл хамаарч хүссэн үедээ цахимаар олон шинэ үйлчилгээг авах боломж нээгдэж байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.