1
Prevost H3-45 VIP
"Prevost H3-45 VIP" гаднаасаа унтлагын автобус мэт харагдах боловч дотор талдаа жинхэнэ тав тухыг бүрдүүлж чаджээ. Шалнаас тааз хүртэл бүгдийг нь дээд зэргийн чанартай модоор хийсэн бөгөөд гал тогоог нь хамгийн сүүлийн үеийн хэрэгслээр тоноглосон байна.
2
Entegra Coach Cornerstone 45DLQ
Энэ аяллын машины загварыг мөн автобус хэлбэрээр гаргажээ. "Entegra Coach Cornerstone" нь ухаалаг хяналтын системтэй учраас машины эд ангиас эхлээд тасалгааны температур, чийгшлийн хэмжээг хүртэл шалгах боломжтой.
3
"UNICAT Amerigo International"
"UNICAT"-ыг адал явдалд дуртай хүмүүст зориулан бүтээсэн юм. Гадаад үзэмж нь хэт энгийн мэт боловч салон нь маш тохилог. Ямар ч хүнд хэцүү нөхцөлд аялахад зориулагдсан бүх зүйл тэнд бий. Дээрээ нарны хавтантай учраас машины цэнэг дуусна гэсэн ойлголт байхгүй. Мөн ус цэвэршүүлэх төхөөрөмжтэй учраас хаанаас ч ус авсан бай, цэвэршүүлээд хэрэглэчихнэ.
4
"Monaco Dynasty 45P"
Уг аяллын машиныг үйлдвэрлэгч "Monaco" компани салбартаа тэргүүлэгчдийн нэгд тооцогддог. Тэдний хамгийн сүүлд гаргасан "Monaco Dynasty 45P" загварын аяллын машиныг харвал яагаад ийм нэр хүндтэйг нь та ойлгох болно. Тус аяллын машин нь хамгийн сүүлийн үеийн гал тогооны хэрэгсэл, агааржуулалтын системээр тоноглогдсоны дээр гараар хийсэн итали тавилгатай юм.
5
"Newmar King Aire"
Энэ аяллын машины загварыг гаргахдаа зорчигчдын тав тухыг нэн тэргүүнд тавьжээ. "Newmar King Aire" өмнө нь танилцуулсан "Entegra Coach Cornerstone"-тай адил ухаалаг хяналтын системтэйн дээр салоны өнцөг булан бүрт тансаг буйдан суурилуулсан байна.
6
Featherlite Vantare Platinum Plus
Хэдийгээр энэ аяллын машин жагсаалтанд байгаа машинууд дундаа хамгийн өндөр настайд тооцогдох боловч зорчигчдын тав тухыг хангах тал дээр алинд нь ч гүйцэгдэхгүй хэвээр байна. "Featherlite Vantare Platinum Plus" нь доороо суудлын машин ачиж явах боломжтой аяллын цөөн хэдэн унааны нэг бөгөөд салоны дотоод заслын тал дээр өөлөх юм байхгүй.
7
"Palazzo EleMMent"
Одоо зах зээл дээр байгаа аяллын машинууд дундаа хамгийн тансагт тооцогдож байгаа "Palazzo EleMMent"-ийг та нэг хараад л тансаг зэрэглэл гэдэг нэршлийнх нь утгыг ойлгох болно. Хамгийн орчин үеийн хэрэгслүүдээр тоноглогдсоны дээр дотоод салоны дизайныг энгийн байшингийн загвараар бус, пентхаус маягаар хийжээ. Мөн тансаг зэрэглэлийнх гэхэд бартаат замыг дажгүй туулдаг гэнэ шүү.