Бодитоор амьдарч байсан эсэх нь эргэлзээтэй алдартнууд

Дараах алдартнуудын нэрийг бид дунд сургуульд байхаасаа ном сурах бичгээс үзсэн учир бодит амьдрал дээр оршиж байсан уу, үгүй юү гэдгийг төдийлөн сонирхдоггүй байсан болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ тэдний зарим нь зохиомол хүмүүс байх магадлалтай гэнэ. Түүхэн баримтуудад доорх алдартнуудын талаар ямар нэгэн тодорхой сэжүүр, баримт нотолгоо байхгүй байгаа учир эрдэмтэд тэднийг бодит амьдрал дээр оршиж байсан эсэхийг нягталж байгаа аж.

Бодитоор амьдарч байсан эсэх нь эргэлзээтэй алдартнууд

1 Гомер

Гомерийг бид Эртний Грекийн уран зохиолын шидээвэр бүтээлд тооцогддог “Илиада” болон “Одиссей” зохиолыг бичсэн гэдгээр нь мэднэ. Гэхдээ бодит байдал дээр энэ хүн оршиж байсан уу, үгүй юү гэдгийг түүх судлаачид судалж байгаа гэнэ. Түүний талаар төдийлөн тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд төрсөн он, сарыг нь хэд хэдэн янзаар бичсэн байдаг аж.

Гомер нэрийг ашиглаж маш олон зохиолч өөрийн зохиолыг бичдэг байсан гэх яриа бий.

Гомер

2 Робин Гуд

Робин Гуд бол хүн төрөлхтний хайртай баатрын нэг билээ. Учир нь тэрээр баян хүмүүсийг дээрэмдэж, ядууст эд хөрөнгийг нь тарааж өгдөг байсан юм. Робин Гуд гэсэн нэр уран зохиолд ихээхэн дурдагддаг бөгөөд ялангуяа Вальтер Скоттын зохиолд маш тодорхой дүрсэлсэн байдаг.          

XII зууны үед "Robehod" хэмээх нэршил байсан ч үүнд бүх дээрэмчдийг хамааруулж ойлгодог байсан гэнэ. Энэ нэрнээс л  Робин Гуд гэсэн зохиолын гол баатар үүссэн бололтой.

Робин Гуд

3 Артур хаан болон дугуй ширээний баатрууд

Артур хаан болон түүний дугуй ширээний баатруудын талаарх домог нь Их Британид их алдартай. Түүхчдийн үзэж байгаагаар бодит байдал дээр гол дүрийн хэд хэдэн баатар оршиж байсан гэнэ. Гэхдээ хүн бүрийн үзэж заншсанаар Ланселоттой араар тавьсан үзэсгэлэнт бүсгүй болон дугуй ширээний баатрууд зөвхөн уран зохиолд л байдаг бололтой.

Артур хаан өөрийн өвөг дээдэстэй тэмцэлдэж байсан нь хачирхалтай. Гэсэн хэдий ч тэрээр Английн түүхэнд нэрээ үлдээж чадсан юм.

Артур хаан болон дугуй ширээний баатрууд

4 Вилгельм Телль

Швейцарийн ард иргэдийг харгислалаас аварч буй баатрын талаар бид Иохан Шиллерийн зохиолоос мэднэ. Ихэнх нь түүнийг мэргэн харваач гэж нэрлэдэг бөгөөд тэрээр хүүгийнхээ толгой дээр алим тавьж харваж байсан гэлцдэг. Вилгельм Телльд зориулан Альтдрофт хөшөө хүртэл барьсан байдаг. Гэвч  бодит байдал дээр ийм хүн амьдарч байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд Вилгельм Теллийн талаар ямар ч мэдээлэл, баримт байдаггүй гэнэ.

Вилгельм Телль

5 Шерлок Холмс

Зохиолч Артур Конан Дойл “Шерлок Холмс”-ын талаар бүтээл туурвиснаас хойш бодит амьдрал дээр учир нь олдохгүй байгаа гэмт хэргийг илрүүлдэг гайхалтай мөрдөгч Англид амьдарч байсан гэж үзэх болсон. Гэвч Холмс гэдэг нэр зүгээр л зохиолын баатар бөгөөд тухайн үед Бейкер-стрит хэмээх гудамж байдаггүй байжээ.

Артур Конан Дойл Эдинбургийн эмч Жозеф Беллтэй танилцсанаар Холмсын талаар зохиол бичих сэдэл төрсөн гэнэ. Жозеф химич байсан бөгөөд ялангуяа хор найруулахдаа мэргэжлийн байсан аж. Үүнээс гадна тэрээр хүний зан чанар, өнгөрснийг таахдаа гаргууд нэгэн байжээ.

Шерлок Холмс

6 Уильям Шекспир

Уильям Шекспирийн нэрийг түүхэн баримтад дурддаг нь түүнийг бодитоор амьдарч байсан гэдгийнх нь баталгаа болдог. Гэвч Шекспирийн мэдлэг боловсролын талаар ямар нэг баримт байдаггүй бөгөөд зохиолоос нь харахад түүний үгсийн сан 17.500 - 29.000 үгнээс бүрддэг аж. Алдарт зохиолч нийгмийн доод гарлын, боловсролгүй гэр бүлд өссөн. Шекспирын хүүхдүүд хүртэл ямар нэгэн боловсрол эзэмшээгүй гэнэ. Үүнээс гадна Шекспирийн гараараа бичсэн ганц ч бичвэр байдаггүй аж.

Зарим эрдэмтэн Шекспир гэдэг нэрний цаана өөрийгөө ил гаргахыг хүсээгүй хэсэг бүлэг зохиолчид байдаг гэж үздэг.

Уильям Шекспир

7 Соломон хаан

Соломон хаан бодит амьдрал дээр оршиж байсны цор ганц баталгаа нь Библи болдог. Түүнийг агуу баян, ухаалаг, үнэний төлөө явдаг нэгэн гэлцдэг бөгөөд амьтантай ярилцаж, сайн, муу сүнсийг удирдах хүчтэй нэгэн гэдэг байжээ.

Үүнээс өөр Соломон хааны талаар баримт үгүй.

Соломон хаан

8 Ковбой Мальборо

1950 оны үед АНУ-д, 1990 оны үед ОХУ-д ковбой гэх нэр эрчимтэй гарч ирсэн. Гэхдээ энэ бол зөвхөн маркетингийнхны гаргасан түүх гэдгийг мэдэх хүн байгаагүй юм. Тамхины үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулахын тулд ийнхүү ковбой гэх нэршлийг гаргасан байна. Ингээд тамхины борлуулалт эрчимтэй өссөн аж. Харамсалтай нь, ковбойн дүрийг бүтээсэн дөрвөн залуу уушгины хорт хавдраар нас барсан гэнэ.

Ковбой Мальборо

9 Сэм ах

Дэлхийн I дайны үед Америкийн ухуулга сурталчилгааны самбар дээр зэрлэг балмад Сэм ахыг дүрсэлдэг байсан бөгөөд тэрээр хүн бүрийг сайн дураараа цэрэгт элсээрэй гэж уриалж байсан юм. Сэмийн дүрийг Их Британид өмнө нь ашиглаж байсан учир энэ хүн бодит байдал дээр оршиж байгаагүй, зүгээр л суртал ухуулгын дүр аж. Харин Сэмийн өвөрмөц царайг зураач Жеймс Монтгомери Флэгг  1917 онд зуржээ.

Сэм ах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()