Аймшигт гэмт хэргийн үүр болсон байшингуудын үнэн түүх

Хэрвээ байшин ярьж чаддаг байсан бол айснаасаа болж орилох байсан биз. Зарим алуурчид өөрийн байрыг гэмт хэрэг хийх үндсэн газраа болгодог бөгөөд хожим нь хэрэг илэрсэн тохиолдолд хүн төрөлхтөн эдгээр байшингуудаас холуур өнгөрч, аль болохоор харахгүй байхыг хичээдэг. Ингээд танд аймшигт түүх өгүүлсэн барилгуудын талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Аймшигт гэмт хэргийн үүр болсон байшингуудын үнэн түүх

1 Фред болон Роуз Уэст нарын байшин

Фред, Роуз Уэст (Fred, Rose West) нар түүхэн дэх хамгийн аймшигтай цувралт алуурчдын нэг юм. Тэд Английн Глюстер хотын Кромвель гудамжны 25 дугаарын байшинд амьдарч байсан бөгөөд хаалттай хаалганы цаана юу болдог байсныг төсөөлөхөд ч аймар. 1971-1987 оны хооронд хосууд хамтдаа 10 орчим эмэгтэйн амь насыг хороосон гэнэ.  Үүнээс гадна хэд хэдэн эмэгтэйн амийг Фред ганцаараа байхдаа хороожээ. Дараа нь хохирогчдыг мөчлөн салгаж, цогцсыг нь гэрийнхээ зооринд эсвэл цэцэрлэгт хүрээлэнд хадгалдаг байсан бөгөөд заримдаа тэд  хүүхдүүдээ ч ална гэж сүрдүүлдэг байсан гэнэ.

Хийсэн хэргийнхээ ялыг эдлэх нь тодорхой байсан учир Фред шоронд орж, харин Роуз түүний захидлын хариуг бичихээс татгалзсанаас болоод Фред сэтгэл санааны гүн хямралд орж амиа хорложээ. Эхэндээ Роуз аллагын хэрэгт өөрийгөө холбоогүй хэмээн баталж байсан ч  хэсэг хугацааны дараа бүх зүйл ил гарч, Роузт насан туршид нь хорих ял оноосон аж.

Аймшигт алуурчид баригдсанаас хойш 20 жилийн дараа Глюстерийн хотын захирагч байшинг нураах тушаалыг гаргаж, байшингийн оронд гудамж бий болжээ. Гэхдээ л хүн бүр Кромвель гудамжинд юу болж байсныг бүгд санаж байгаа.

Фред болон Роуз Уэст нарын байшин

2 Жеффри Дамерын байр

Жеффри Дамер (Jeffree Damer) хэмээх залуу Америкийн Висконсин мужийн 900 дугаартай байрны 25-н тоотод оршин суудаг байсан. Дамерыг “Милуоксийн хүн идэштэн” хэмээн нэрлэдэг. Энэхүү байранд цагдаа нар ирэхдээ өөрсдийгөө хамгийн аймшигтай гэмт хэргийн байранд байгаагаа огтхон ч мэдээгүй гэнэ. Дамер 1978-1991 оны хооронд өөрийнхөө гэрт 17 эрэгтэй хүнийг алах зорилготойгоор дуудан оруулжээ.  Цагдаа нар түүний гэрээс долоон гавлын яс, хөргөгчинд нь хүний толгой, зүрх гэх мэт эд эрхтэн олсон байна.

Аймшигт хүн идэштнийг баривчилсны дараа байрны оршин суугчид энэхүү газраас үтэр түргэн явахыг хүсжээ. Оршин суугчдын нэг нь хэлэхдээ: “Энэ бол амьдын там байсан. Түүний гэрт ямар нэгэн музей эсвэл амьтны хүрээлэнд ирж байгаа мэт өдөр шөнөгүй хүмүүс ирдэг. Би нойр хоолноос гарсан. Би энэ аймшигт газраас хурдхан явахыг хүсэж байна” гэжээ. 1992 онд барилгыг нураасан бөгөөд барилга байсан газар одоог хүртэл хоосон хэвээр.

Жеффри Дамерын байр

3 Ариэль Кастрогийн байшин

2002-2004 оны хооронд Ариэль Кастро (Ariel Castro) гэх залуу 14,16,20 насны гурван эмэгтэйг хулгайлжээ. Арван жилийн турш тэрээр бүсгүйчүүдийг өөрийн Охайо муж дахь Кливленд хотын байрандаа барьцаалсан аж.  Бүсгүйчүүд харанхуй, цонхгүй өрөөнд амьдарч байсан бөгөөд хоол цайг нь тусгай жижиг цонхоор өгдөг байжээ.  Кастро тэднийг хүчиндсэнээр нэгэн эмэгтэй түүнээс охин хүүхэд төрүүлсэн байна. Бүсгүй хийлдэг усан санд төрсөн гэнэ.

2013 онд Кастро бүсгүйчүүдийн байрлаж байсан өрөөний нэг хаалгыг дутуу хааснаар нэг бүсгүй зугтаж, тусламж гуйж орилсноор хөршүүдийн анхаарлыг татаж чадсан юм. Ингээд Кастрог баривчилж, түүнд насан туршийн хорих ял оноосон ч тэрээр нэг сар хоригдоод амиа хорложээ.  Кастрогийн байшинг 1:20 минутын дотор  л нураасан байна.

Ариэль Кастрогийн байшин

4 Петигийн гэр бүлийн байшин

2007 онд эмч Уильям Пети (William Pety) эхнэр Женнифер Хоук-Пети (Jeniifer Howk- Petty) 17 настай охин Хейли болон 11 настай Микаэла нарыг гэртээ байхад үл мэдэгдэх этгээдүүд орж иржээ. Стивен Хейс, Жошуа Комисаржевский гэгч этгээдүүд Уильям Петийг бейсболын цохиураар цохиж унагаагаад, бусад гишүүдийг хүлсэн байна. Дээрэмчид Женниферийг банк руу хамт явж данснаасаа мөнгө авч өгөхийг шаардсан аж.

Женнифер болсон явдлын талаар банкны ажилтнуудад мэдэгдсэн ч цагдаа нар хугацаандаа арга хэмжээ авч чадаагүй юм. Ээж болон охидын амийг аль хэдийн хороочихсон байхад цагдаа нар гэрийн гадуур тойрон явж, нөхцөл байдлыг ажиглаж байжээ.  Гэмт хэрэгтнүүд байшинг шатаах зуур Уильям Пети зугатаж чадсан байна. Байшингийн үлдсэн хэсгүүдийг нурааж, харин энэхүү газрыг нас барагсдын дурсгалд зориулан хоосон үлдээжээ.

Петигийн гэр бүлийн байшин

5 Цусан Бендерийнхэн

140 жилийн өмнө нэгэн гэр бүл маш олон аллага хийсэн учир тэднийг “Цусан Бендерүүд” хэмээн нэрлэсэн байна. Өрхийн тэргүүн Жон Бендер (John Bender), түүний эхнэр Эльвира (Elvira) болон тэдний хүүхдүүд болох Жон, Кейт нар Америкийн Канзас мужийн Лейбет орчим амьдардаг байжээ. 1869-1972 оны хооронд энэхүү гэр бүл жуулчдыг гэртээ оруулаад тэдний тархийг нь хагалж амь насыг нь хороож, биед нь байсан үнэт зүйлсийг нь өөрсдөө авдаг байсан гэнэ. Ингээд нутгийн цагдаагийн байгууллагынхан тэдний ойролцоо ирсэн жуулчид ор сураггүй алга болж байгааг мэдээд, мөрдлөгийн ажил эхлүүлжээ.

Мөрдлөгийн ажил эхэлснийг мэдсэн Бендерийн гэр бүлийнхэн зугтсан байна.  Харин гэрт нь хүн амьдрахгүй байгаа хэрнээ тэдний гэрээс муухай үнэртэй байсныг нутгийн иргэд ажиглаж цагдаагийнханд мэдээлжээ. Ингээд Бендерийн гэрт нэгжлэг хийхэд нийт 11 хүний цогцос олдсон бөгөөд ор сураггүй алга болсон жуулчдын тоогоор үзвэл тэд 20 хүний амь насыг хороосон байх магадлалтай юм. Одоогийн байдлаар нураасан байшингийн газар шороон зам тавьжээ.

Цусан Бендерийнхэн

6 Жон Кристийн байшин

Лондонгийн Ноттинг-Хиллын Риллингтон гэх газрын 10 дугаартай  хуучин байшин байдаг юм. 1978 онд энэ хэсгийн бүгдийг нь сэргээн засварлаж, өмнө нь болсон бүхий л муу муухай зүйлээс салахыг хичээсэн аж. 1940-1950 оны хооронд алуурчин Жон Кристи (John Kristy) байшингийнхаа эргэн тойронд болоод гэрийнхээ хананд өөрийн алсан хүмүүсийн цогцсыг нуудаг байжээ. 1953 онд Жоныг баривчилсан бөгөөд тэрээр өөрийн холбоотой байсан бүсгүйчүүдийн амийг хороодог байсан нь тогтоогдож, ойролцоогоор найман бүсгүй түүний гарт амиа алдсан гэнэ.

Хэдийгээр сэргээн засварлалт хийсэн ч муу зүйл энэ газрыг орхиогүй бололтой. Байшингийн одоогийн эзэн хэлэхдээ: “Би энэ газрыг хараагдсан гэж бодож байна. Энэ газарт ирснээс хойш би үргэлж азгүйдэж, эрүүл мэндийн хувьд ч муудсан. Би 40 жилийг энэ газар өнгөрүүлж байна” гэжээ.

Жон Кристийн байшин

7 Тэд Бандийн байшин

Тэд Банди (Ted Bandi) гэх нэгэн эр 1974-1978 оны хооронд Америкийн мужуудаар хэсүүчлэн тэнэж 30 эмэгтэйн амийг хороосон нэгэн юм. Гэхдээ бодит байдал дээр түүний хохирогчдын тоо үүнээс ч их байх магадлалтай бөгөөд тэрээр цогцсуудаа энд тэндгүй нууж байсан гэнэ. Ингээд алуурчны амьдарч байсан байшинг нурааж, дан тоосго л үлдсэн байна. Гэхдээ эдгээр тоосгууд өнгөө алдахгүй хэвээр байгаа нь сүнс судлаачдын анхаарлыг татах болжээ.

Банди 1974 онд Юта муж руу нүүж ирсэн бөгөөд тэрээр Ютагийн Хуул зүйн Их Сургуульд суралцахаар болсон аж. Юта мужид байх зуураа Тэд 16-18 насны найман охины амийг хороосон гэнэ.

Тэд Бандийн байшин

8 Энтони Соуэллийн байшин

“Кливлендийн боогч” Энтоны Соуэлл (Anthony Sowell) 2007-2009 оны хооронд 11 эмэгтэйн амь насыг Кливленд хотын Маунт-Плезант дүүрэг дэх байшиндаа хороосон байна. Түүнийг баривчлгдсанаас хойш хоёр жилийн дараа байшинг нь нураажээ. Байшин дотроос нас барагсдын өмхийрсөн цогцсыг олсон бөгөөд хотын иргэд энэхүү байшинг нураасан нь дээр гэж үзсэн аж. Нас барагсдын цогцсыг харахаар 50 орчим хүн цуглаж, эдгээр хүмүүсийн дунд нас барагсдын гэр бүлийнхэн нь хүртэл байсан гэнэ.

Хотын аюулгүй албаныхан хохирогчдын гэр бүлийнхэнд хандаж: “Аймшигт явдлыг дурсан санагдуулахгүйн тулд бид энэ байшинг бүхэлд нь ор мөргүй нураах болно” гэж захидал илгээжээ.

Энтони Соуэллийн байшин

9 Майра Хиндли болон Иана Брэйдийн байр

Ихэнх хүмүүс Майра, Иана (Mayra Hindly, Iana Brady) нарыг мөсөн зүрхтэй гэж үздэг байна. Учир нь тэд 1960 оны эхэн, дунд үед 10-17 насны таван хүүхдийн амийг хороожээ. Гурван хүүхдийн цогцсыг Саддлворт-Маурын оршуулгын газраас олсон бол хоёр хүүхдийн цогцсыг одоо хүртэл олоогүй байгаа гэнэ. Майра Хиндли 2002 онд, Иана Брейди 2017 онд шоронд нас барсан бөгөөд хоёр олдоогүй цогцсны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй аж.

Майра Хиндли болон Иана Брэйдийн байр

10 Х.Х. Холмс эмчийн аллагын цамхаг

1885 онд эмч Х.Х.Холмс (H.H.Holmes) Чикаго хотын “Englewood” дүүрэгт ирсэн бөгөөд өөрийн алдарт аллагын цамхгаа барьсан байна. Байшинг аллага хийх зориулалттай барьсан учир маш олон өрөөтэй байжээ. Дуу нэвтэрдэггүй хана, олон тооны нууц өрөө нь зочдыг төөрөгдүүлж байсан аж. Зарим өрөөнд нь цөмөрдөг шал байсан бөгөөд өрөөнд орсноор шууд хонгил руу унаж, харин эмч аллагаа гүйцээдэг байсан гэнэ. Холмс санхүүгийн эрх чөлөөг мэдрэхийн тулд аллага хийдэг байжээ. Тэрээр нас барагсдын гавлыг  судалгааны ажилд зориулан худалддаг байсан аж.

Холмс ойролцоогоор 200 хүний амь насыг хороосон байх магадлалтай ч тэрээр 27 хэргээ л хүлээн зөвшөөрсөн байна. 1896 онд тэр Филадельфи мужийн Моайменсинг шоронд амиа хорложээ. 1938 онд аллагын цамхгийг нурааж, шуудангийн барилгыг барьсан байна. Чикагогийн хөтөч нар жуулчдыг энэ газар дагуулан ирж, аймшигт түүхийг ярьж өгдөг гэнэ.

Х.Х. Холмс эмчийн аллагын цамхаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()