Хамгийн өндөр үнэтэй харшид амьдардаг алдартнуудыг тодруулжээ

Дэлхийн алдартнуудын амьдардаг тансаг орд харшийг энэ удаа уншигчдадаа танилцуулах гэж байна. Мэдээж ашиг орлогоороо дэлхийд дээгүүр бичигддэг одууд учраас тэд жирийн байранд амьдардаггүй нь тодорхой. Тэгвэл одуудын амьдардаг харш ямар үнэтэй бол?

Хамгийн өндөр үнэтэй харшид амьдардаг алдартнуудыг тодруулжээ

15 Майкл Фелпс - 2.5 сая ам.долларын эдлэн

"Хүн загас" хочит Майкл Фелпс (Michael Phelps) бол олимпийн медальт, дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг юм. Мэдээжийн хэрэг, түүний амьдардаг сууц алдар хүндийг нь бүрэн илэрхийлдэг. Фелпс АНУ-ын Скоттсдэйл хотод 1.8 кв.км талбайтай эдлэнд амьдардаг бөгөөд тус эдлэнг 2.5 сая ам.доллараар үнэлдэг юм байна. Алдарт тамирчин эдлэндээ дэлхийд хамгийн томд тооцогдох "Тэмээн нуур" нэртэй, хувийн усанд сэлэлтийн сан бариулжээ. 

Майкл Фелпс - 2.5 сая ам.долларын эдлэн

14 Майли Сайрус - 5.9 сая ам.долларын эдлэн

Нийт 200 сая ам.долларын үнэ бүхий дөрвөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг Майли Сайрус (Miley Cirus)-ын эдлэнгүүдээс 2600 кв метрийн талбайтай, Лос-Анжелес (Los Angelеs) хот дахь "Tuscan" нэртэй эдлэн нь хамгийн өндөр буюу 5.9 сая ам.долларын үнэтэй юм.

Майли Сайрус - 5.9 сая ам.долларын эдлэн

13 Женнифер Лоуренс - 8 сая долларын үнэтэй харш

"Өлсгөлөн тоглоом" киноны од Женнифер Лоуренс (Jennifer Lawrence) Лос-Анжелес дахь харшаа 8.2 сая доллараар худалдан авч байжээ. Энэхүү тансаг харш нь орчин үеийн болон уламжлалт элементүүдийг хослуулж, гоёмсог, тохь тухтай, амгалан тайван орчин бүрдүүлсэн байна.

Женнифер Лоуренс - 8 сая долларын үнэтэй харш

12 Обамагийн гэр бүл - 8.1 сая ам.долларын үнэтэй эдлэн

Цагаан ордныг орхиж явсныхаа дараа Обамагийн гэр бүл албан ёсоор АНУ-ын Калорама (Kalorama) хот руу нүүж, 8.1 сая ам.доллараар 2500 кв.метрийн талбай бүхий эдлэнд суурьшсан юм. Тус эдлэн нь найман унтлагын өрөөтэй бөгөөд өрөө тус бүр нь задгай зуух, ухаалаг хяналтын системтэй юм байна. 

Обамагийн гэр бүл - 8.1 сая ам.долларын үнэтэй эдлэн

11 Бритни Спирс - 9 сая ам.долларын үнэтэй эдлэн

Попын гүнж Бритни Спирс (Britney Spears) өдгөө Калифорни муж дахь есөн сая доллараар үнэлэгддэг "Tudor" харшдаа хатан хаан шиг амьдарч байна. Уг харш Бритнигийн цорын ганц байшин биш боловч энэ нь гайхамшигтай орчин, рашаан, гольфын талбай, теннисний талбайтай. Энэ бүгдийг орхиж зүрхэлнэ гэж үү?

Бритни Спирс - 9 сая ам.долларын үнэтэй эдлэн

10 Жессика Альба - 9.95 сая ам.долларын үнэтэй эдлэн

340 сая ам.долларын хөрөнгөтэй жүжигчин, бизнес эрхлэгч Жессика Альба (Jessica Alba) нийт таван үл хөдлөх хөрөнгөтэй. Тэдгээрээс хамгийн том нь Лос-Анжелес хот дахь 9.95 сая ам.долларын үнэтэй харш юм. Нийтдээ 2600 кв.метр талбайтай энэхүү байшин нь долоон унтлагын өрөө, найман угаалгын өрөө, кино театр, хүүхдийн тоглоомын ордонтой юм байна. 

Жессика Альба - 9.95 сая ам.долларын үнэтэй эдлэн

9 Леонардо Ди Каприо - 10 сая ам.долларын үнэтэй харш

Леонардо Ди Каприо (Leonardo Dicaprio) бол Холливудын хамгийн нэртэй одын нэг. Түүний 1998 онд АНУ-ын Малибу хот дахь Корбан далайн эргийн оройлцоо 1.6 сая ам.доллараар авч байсан харшийн үнэлгээ өдгөө 10 сая ам.долларт хүрчээ. 

Леонардо Ди Каприо - 10 сая ам.долларын үнэтэй харш

8 Жорж Клуни - 10 сая ам.долларын үнэтэй эдлэн

Жорж Клуни (George Clooney) өөрийн эхнэр Амал Клунийн хамт XVII зуунд баригдсан Английн Беркшер хотод байрлах 10 сая ам. долларын үнэтэй эдлэнд аж төрдөг юм. Тэд есөн унтлагын өрөө бүхий энэхүү тансаг эдлэндээ цөөрөм, тусдаа орших зочны байшин, гэрийн кино театрыг нэмж бариулжээ.

Жорж Клуни - 10 сая ам.долларын үнэтэй эдлэн

7 Тейлор Свифт - 17 сая долларын харш

250 сая ам.долларын хөрөнгөтэй дуучин Тейлор Свифт (Taylor Swift) АНУ-ын Роуд Айланд мужид байрлах далайн эрэг дагуух харшаа 14 сая ам.доллараар авчээ. Энэхүү харшдаа тэрбээр хоёр сая ам.доллараар усан сан, кино театр, спорт заал зэргийг нэмж бариулсан юм байна. Ингэснээр үнэ нь өсөж 17 сая ам.долларт хүрсэн гэнэ. 

Тейлор Свифт - 17 сая долларын харш

6 Жастин Бибер - 20 сая ам.долларын үнэтэй харш

Дуучин Жастин Бибер (Justin Bieber) өөрийн үрэлгэн зангаараа олонд танигдсан нэгэн. Тиймдээ ч алдарт "Бевирли Хилс" дэх хамгийн тансаг харшуудын нэгийг 20 сая ам.доллараар үнэ цохиж авсан байх. Уг харшийн ихэнх хэсгийг шилээр бүрхсэн бөгөөд дотор нь одон орон судлалын төвд байдаг шиг том дуран бий гэсэн шүү. 

Жастин Бибер - 20 сая ам.долларын үнэтэй харш

5 Рианна - 22 сая ам.долларын үнэтэй харш

Дуучин Рианна (Rihanna) өөрийн төрөлх арлын орон Барбадост 22 сая доллараар "Tropical Barbie" хэмээх мөрөөдлийн харшаа 2015 онд худалдаж авсан юм. Тус харш нь Карибын тэнгис дэх хамгийн тансаг сууцны нэг бөгөөд нийт 89 өрөө, томоохон кино театртайн дээр усан онгоцны зогсоолтой гэсэн шүү. Энэ харшийг тансаг зэрэглэлийн зочид буудал гэж хэлэхэд ч багадна. 

Рианна - 22 сая ам.долларын үнэтэй харш

4 Бейонсе, Жэй Зи - 45 сая ам.долларын үнэтэй эдлэн

Бейонсе (Beyonce), Жэй Зи (Jay Z) нар Лос-Анжелес хотод 6000 кв.метрийн хэмжээтэй эдлэндээ амьдардаг. Уг эдлэн 45 сая ам.доллараар үнэлэгддэг бөгөөд нийт 100 гаруй өрөөтэй, "M&M"-ийн тоглоомын талбай, аварга том аквариум, шөнийн цэнгээний газар, боулинг зэрэг тансаг зэрэглэлийн зочид буудлуудад ч байдаггүй зүйлс бий. 

Бейонсе, Жэй Зи - 45 сая ам.долларын үнэтэй эдлэн

3 Опра Уинфри - 50 сая долларын эдлэн

Ток шоуны хатан хаан Опра Уинфри (Oprah Winfrey) гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрээр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Калифорни мужид байдаг долоон кв.км талбай бүхий 50 сая долларын үнэтэй эдлэн юм. Тус эдлэн нь морин тойруулгын талбай, хувийн кино театр, усан сан, нисдэг тэрэг буух талбайтай бөгөөд АНУ дахь хамгийн өндөр даатгалтай байршлын нэгд тооцогддог аж. 

Опра Уинфри - 50 сая долларын эдлэн

2 Синди Кроуфорд - 60 сая ам.долларын үнэтэй эдлэн

Нэгэн цагт дэлхийн хамгийн өндөр орлоготой байсан супермодель Синди Кроуфорд (Cindy Crawford) өдгөө хувцас загвар болон үл хөдлөхийн компанитай. Түүний 2.5 кв.км-ийн хэмжээтэй Малибу хот дахь гольфийн талбай, морин тойруулга бүхий эдлэн нь 60 сая ам.доллараар үнэлэгддэг. Гэсэн хэдий ч тэрээр эдлэнгээ зарж магадгүй байгаа сурагтай. 

Синди Кроуфорд - 60 сая ам.долларын үнэтэй эдлэн

1 Билл Гейтс - 147.5 сая ам.долларын үнэтэй эдлэн

Дэлхийн хамгийн алдартай, ухаалаг, баян хүмүүсийн нэг Билл Гейтс (Bill Gates) "Xanadu 2.0" хэмээх эдлэнгээ өөрөө зураг төслийг нь гаргаж барьсан юм. Тус үл хөдлөх хөрөнгө нь нийтдээ 20 кв.км-ийн хэмжээтэй бөгөөд 147.5 сая долларын үнэтэй. Мэдээжийн хэрэг түүний байшин хамгийн ухаалаг хяналтын системтэйн дээр дэлхийн хамгийн том хувийн номын сантай аж. 

Билл Гейтс - 147.5 сая ам.долларын үнэтэй эдлэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()