Зөвхөн Беойнсегийн авч чадах тансаглалууд

Попын хатан хаан гэгддэг үзэсгэлэнт дуучин бүсгүй Беойнсе (Beyonce)-г танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Хүчирхэг хоолой, хөдөлмөрч занг өөрийн нэрийн хуудас болгосон тэрээр өдгөө дэлхий нийтийг амжилтаараа дагуулж, хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн тоонд багтдаг юм. Ингээд та бүхэндээ хөрөнгө чинээ ихтэй, хөдөлмөрч бүсгүй л ганц авч чадах тансаглалуудыг танилцуулъя. 

Зөвхөн Беойнсегийн авч чадах тансаглалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алтан хумс- 850 доллар

Ганган дэгжин хумс нь эмэгтэй хүн бүрийн хүсэл, шуналыг өдөөж өгдөг билээ. Харин та 850 доллар төлөөд хуруундаа хумс хийлгэж чадах уу? Беойнси 2013 онд хийсэн "Mrs. Carter Show" дэлхийг тойрсон аялал тоглолтын сурталчилгааны постер, зургийг авхуулахдаа хүн бүрийн анхаарлыг татах алтан хумстай байсан юм. Түүний энэхүү хумс нь эгэл жирийн бидэнд асар үнэтэй санагдах боловч Беойнсигийн хувьд ердөө л халаасны мөнгө юм. 

Алтан хумс- 850 доллар

2 Бугуйвч- 2,390 доллар

Валентин буюу гэгээн хайрын баярын өдөр Беойнсигийн нөхөр болох реппер, продюсер Жей Зи (Jay Z) эхнэртээ "Амлалт" гэх нэртэй, 2,390 долларын үнэ бүхий энэхүү бугуйвчыг бэлэг болгон өгсөн байна.  Тус бугуйвчыг алт болон мөнгөөр урласан бөгөөд энэ нь зүрхэн хэлбэрт түлхүүрээр онгойдог аж. Үүнийг тэдний хайрын бэлэг тэмдэг гэж ойлгож болох байна. 

Бугуйвч- 2,390 доллар

3 Тоглоом- 6,000 доллар

Алдарт хосууд өхөөрдөм бяцхан гүнжтэй бөгөөд тэдний хайрын илэрхийлэл болсон охиндоо хосууд юу юунаас илүү хайртай аж. Тиймдээ ч охиндоо хамгийн сайн чанартай гэсэн бүгдийг хэрэглүүлж, бүхнээс эрхэм дээд байлгахыг зорьдог юм. Мөн тэд 6,000 доллараар бяцхан Блүй АйВи Картер (Blue Ivy Carter)-д тоглоом авч өгсөн аж. 

Тоглоом- 6,000 доллар

4 Пүүз- 10,000 доллар

Хувцас бурхан бие чөтгөр гэгчийн адилаар сайхан хувцсаар өөрийгөө гоёсон эмэгтэй үзэсгэлэн төгс харагдах нь гарцаагүй. Тэрээр зурагт үзүүлсэн тус гутлыг 10,000 доллараар захиалан хийлгэж байсан бөгөөд энэ нь матар, могойн арьсаар урлагдсан аж. Бүсгүйн эл шийдвэр хүмүүсийн дургүйцлийг хүргэж байсан удаатай билээ. 

Пүүз- 10,000 доллар

5 Алтан хувцас- 100,000 доллар

Хэрэв та Попын хатан бол дуртай зүйл тань алт, өнгө тань алтан шаргал байх болно. 2007 онд нэгэн тоглолтон дээрээ тэрээр алтаар гоёсон дэндүү чамин хувцсыг өмссөн байсан бөгөөд энэ нь жинхэнэ алт байна шүү. Гайхалтай хоолой, чадварлаг бүжиглэлт, үзэсгэлэнт төрхөө алтаар чимж, яг л тэнгэрийн амьтан мэт харагдаж байсан гэдэг юм. 

Алтан хувцас- 100,000 доллар

6 Гүнжийн гутал- 312,000 доллар

Энэ гутлыг хөлөндөө хүргэж, хэдхэн ч болов алхахыг хүсэхгүй эмэгтэй хүн гэж үгүй. Харахад хүртэл хайран санагдах дэндүү чамин тус гутланд 1,300 ширхэг очир эрдэнэ, 18 крат алт орсон бөгөөд 312,000 доллараар үнэлэгддэг аж. Бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон тус гутлыг зөвхөн Беойнси л хөлдөө өмсөх хувь тохиожээ. 

Гүнжийн гутал- 312,000 доллар

7 Цүнх- 350,000 доллар

Цүнх нь эмэгтэй хүн бүрийн чин үнэнч найз нь байсаар ирсэн билээ. Цүнхнийх нь чанараар тухайн бүсгүйн бэл бэлчин, нэр хүндийг нь тодорхойлж болдог аж. Харин Попын хатан маань "Vintage Hermes Birkin" брэндийн 350,000 долларын үнэ бүхий цүнхнүүдийг нөхрөөсөө бэлэг болгон авчээ. Угтаа бол тус мөнгөөр тансаг хаус, хэд хэдэн дажгүй машин авч болохоор байтал Жей Зи ганцхан цүнхний цуглуулга захиалгаар хийлгэн, хайртдаа өгсөн байна. 

Цүнх- 350,000 доллар

8 Хиймэл үснүүд- 1 сая доллар

Тэрээр тайзан дээр ямагт өөр өөр төрхийг гаргаж, бид бүгдийг алмайруулж байдаг билээ. Сонин содон хувцас, өнгө өнгийн өвөрмөц үс гээд л... Харин түүний үснүүд ихэнх нь хиймэл байдаг ба дуучин бүсгүй хамгийн өндөр чанартай гэгддэг үнэтэй хиймэл үсийг худалдаж авдаг юм. Өдгөө түүний хиймэл үсний цуглуулга нь арвин төдийгүй үүнийг мөнгөөр үнэлж, нийлүүлвэл 1 сая доллар хүрэх аж. Мөн тэрээр хэрэглэсэн хиймэл үсээ зарж эсвэл тэр чигээр нь буяны байгууллагууд хандивлаж, мөнгөн тусламж үзүүлдэг юм. 

Хиймэл үснүүд- 1 сая доллар

9 "Bugatti Veyron Grand Sport"- 2 сая доллар

Беойнси нөхрийнхөө 41 насны төрсөн өдрөөр 2 сая доларын үнэ бүхий "Bugatti Veyron Grand Sport" гэх гайхалтай төмөр хүлгийг бэлэг болгон өгчээ. Тус машин хурд хүч сайтайн дээр, өнгө үзэмжийн тухайд ямар ч машиныг урдаа гишгүүлэхгүй аж. 

"Bugatti Veyron Grand Sport"- 2 сая доллар

10 Хувийн арал- 4 сая доллар

Хөрөнгө чинээтэй хүн бүр л хувийн тансаг эдлэнтэй байдгийн адилаар алдартай хосууд ч мөн өөрсдийн гэсэн 4 сая долларын үнэ бүхий гайхалтай эдлэн, тэр бүү хэл аралтай юм. Энэ нь Бахамын арал хавьцаа байрладаг бөгөөд Жей Зи үүнийг амьдралынх нь гол утга учир болсон хоёр үзэсгэлэнт төгс эмэгтэйд зориулан худалдаж авсан байна.  

Хувийн арал- 4 сая доллар

11 Сүйн бөгж- 5 сая доллар

Эмэгтэй хүн бүр л чамин, гоё сүйн бөгжийг хайртай залуугаасаа авахыг хүсч, мөрөөдөж явдаг билээ. Беойнсигийн хувьд нөхрөөсөө 18 кратын очир эрдэнийн шигтгээт, 5 сая орчим долларын үнэ бүхий дэндүү чамин, нүд унагам бөгжийг авсан юм. Дуучин бүсгүй Жей Зигээс гэрлэх санал авсны дараа өөрийн сүйн бөгжний зургаа олон нийтийн сүлжээнд дэлгэж, багагүй шуугиан тарьж, охид, бүсгүйчүүдын атаархлыг төрүүлээд амжсан билээ. Мөн түүний сүйн бөгж нь одуудын авч байсан сүйн бөгжнүүд дундаас хамгийн үнэтэй гэдгээрээ ялгардаг аж.

Сүйн бөгж- 5 сая доллар

12 Цаг- 5 сая доллар

Жей Зи бугуйн цагны улаан хорхойтой нэгэн юм. Тиймдээ ч Беойнси нөхрийнхөө 43 насны төрсөн өдрөөр 5 сая долларын үнэтэй, "Hublot"-ын  “Big Bang” гэх бугуйн цагийг бэлэглэжээ. Тус цаг нь хүрээгээ тойроод 100 крат очир эрдэнийн агууламжтай аж. Тэрээр эхнэрийнхээ бэлэглэсэн цагийг ямагт зүүхийг эрмэлзэж явдаг байна.  

Цаг- 5 сая доллар

13 Хувийн онгоц- 40 сая доллар

Хосуудад нисэх онгоцны нэгдүгээр зэрэглэлийн ангилал барагтай л бол таарж өгдөггүй гэнэ. Тэд тиймдээ ч хувийн нисдэг тэрэг 40 сая доллараар худалдаж авсан бөгөөд энэ нь гадаад үзэмж, дотоод тав тухын талаар яриад байх зүйлгүй аж. 

Хувийн онгоц- 40 сая доллар

14 Малибу дахь хувийн хаус- 45 сая доллар

Калифорни мужын Малибу хотноо байрлах 45 сая долларын үнэ бүхий энэхүү тансаг эдлэн нь хосуудын эзэмшлийнх юм. Тус байшин нь 9 угаалгын өрөө, 7 унтлагын өрөө, гайхалтай гал тогоо, тухлаг зочны өрөө, кино театр зэргээс бүрддэг байна. Мөн гаднаа усан бассейн, наран шарлагын хэсэгтэй төдийгүй теннисийн талбай зэргийг цогцоор нь байгуулж өгчээ. 

Малибу дахь хувийн хаус- 45 сая доллар

15 Лос Анжелес дахь хаус- 93 сая доллар

Лос Анжелес хот дахь хамгийн өндөр үнэтэй байшингуудын нэг бол яах аргагүй Попын хатан Беойнси болон Жей Зи нарын тансаг хаус юм. Тэдний дэндүү гайхалтай байшин нь 20 угаалгын өрөө, 10 унтлагын өрөө, кино театр, дарсны өрөө, хувийн спа, дасгалын өрөө зэрэгтэй аж. Тэнд дутуу зүйл гэж үгүй бөгөөд гадаа талбай нь ч мөн тун үзэсгэлэнтэй хааны ордон мэт аж. 

Лос Анжелес дахь хаус- 93 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()