Арьсыг торгомсог, зөөлөн болгох шидэт маск

Та сайн чанарын кофены тусламжтайгаар өглөөг эрч хүчтэй угтаж, стресс бухидмлаас ангижран, тархины үйл ажиллагаагаа сайжруулж чадна. Мөн үүнээс гадна эрүүл зүрхтэй, дархлаа сайтай байхад ч тусладаг. Тэгвэл кофе нь таны арьсыг гоёмсог, торгон болгох шидтэй байна шүү. Ингээд хамтдаа кофегаар скраб бэлтгэх тухай мэдээлэлтэй танилцъя. 

Арьсыг торгомсог, зөөлөн болгох шидэт маск
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кофе болон кокосын тосоор скраб бэлтгэх

Энэхүү скраб нь бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Кокосын тос нь арьсыг чийгшүүлж, толигор болгоно. 

1. Та 2 халбага нунтаг кофег жижиг аяганд хийгээрэй. 

Кофе болон кокосын тосоор скраб бэлтгэх

2. Үүн дээрээ 2 халбага хайлуулсан кокосын тос хийгээрэй. Таны хэрэглэж байгаа кокосын тос 100 хувь байгалийн гаралтай байх хэрэгтэй. 

3. Орцуудаа нэгтгэж, сайтар хутган зуурмаг болгоорой.

4. Ингээд л таны кофе болон кокосын тостой скраб бэлэн болох аж. 

2 Кофе болон тарагтай скраб бэлтгэх

Та кофе, тараг хоёрыг хольж бэлтгэн, арьсаа гэрэлтүүлэх гайхалтай маск бэлтгэх боломжтой. Энэ нь тослог арьсанд илүү тохиромжтой аж. 

1. Нэг халбага нунтаг кофег аяганд хийнэ. 

Кофе болон тарагтай скраб бэлтгэх

2. Дээр нь 1 халбага тараг нэмж хутгаарай. Та таргаа кофен дээр хийхээсээ өмнө сайтар шүүж, усгүй болгох хэрэгтэй. Эс бөгөөс таны скраб хэт урссан болох аюултай.

3. Скрабаа сайтар хутгаж, зуурмаг болгоорой. 

4. Ингээд таны кофе тарагтай нүүрний скраб, маск бэлэн болох аж. 

3 Кофе болон кокосын сүүтэй нүүрний скраб бэлтгэх

Шим тэжээлээр баялаг кокосын сүү нь нүүрэнд гайхалтай ашиг тусыг үзүүлдэг. Энэхүү скраб нь нөсөө толбыг арилгаж, арьсыг цайруулна.

1. Та 2-3 халбага нунтаг кофег аяганд хийгээрэй.

Кофе болон кокосын сүүтэй нүүрний скраб бэлтгэх

2. Үүн дээрээ 2-3 халбага кокосын сүү хийж, өтгөн зуурмаг болгоно. 

3. Ингээд таны кофе, кокосын сүүтэй скраб бэлэн болох аж. 

4 Кофены скрабыг хэрхэн хэрэглэх вэ?

  • Нүүрээ сайтар угааж, нүүрний будгаа арилгана.
  • Цэвэрхэн багс эсвэл гараараа скрабаа нүүрэндээ жигд тарааж түрхэнэ.
  • 20-30 минут байлгах хэрэгтэй.
  • Дараа нь чийгтэй гараараа скрабаа гуужуулж, тойрог чиглэлээр нүүрээ үрнэ.
  • Эцэст нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлээрэй.
  • Долоо хоногт 1-2 удаа хэрэглэснээр бодит үр дүнг мэдэрнэ. 

Кофены скрабыг хэрхэн хэрэглэх вэ?

Зөвлөмж

  • Та дээрх скрабуудаас гадна 1/2 аяга нунтаг кофе, ижил хэмжээтэй элсэн чихэр, 1/4 аяга кокосын тосыг нийлүүлэн хольж, скраб бэлтгэх боломжтой.
  • Мөн 1 халбага шанцай, куркума, зөгийн бал зэргийг хольж, нүүрний скраб бэлтгэж болно.
  • Хэрэв дээрх скрабуудыг хэрэглэх явцад нүүр загатнаж халуу оргивол, тэр даруй нүүрээ угаагаарай.
  • Та аль болох сайн чанарын кофе сонгож хэрэглээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()