Тайландад хэрхэн хамгийн хямд зардлаар зугаатай аялах вэ?

2018-07-24, 09:36
9,422

Далайн эргийн халуун оронд очиж, амралтаа өнгөрүүлэхийг хүсэж буй ч санхүүгийн асуудлаас болоод явж чадахгүй байна уу? Тэгвэл бид танд зөвхөн үүргэвчтэй аялагчдын л мэддэг маш хямд зардлаар Тайланд улсад хэрхэн зугаатай аялах боломжтой талаарх мэдээллийг хүргэж байна. Хамгийн боломжийн үнээр, хамгийн сайхан дурсамжийг бүтээцгээе. 

Тайландад хэрхэн хамгийн хямд зардлаар зугаатай аялах вэ?

1 Гудамжны хоол идэх

Тансаг орчин бүхий үнэтэй ресторануудыг мартаж, гудамжинд зардаг хоолнуудаас сонгож идээд үзээрэй. Тайландын гудамжинд зарагддаг хоолнууд нь ямар ч аюулгүй бөгөөд энэ тал дээр санаа зовох хэрэггүй.  "The Culture Trip"-ын мэдээллээр нэг ам.доллартай байхад таваг хоол авч хүрнэ гэсэн шүү. Тайланд гоймонтой хоолонд дуртай бол хүссэнээ сонгох боломж бий. Гэхдээ бас арай тансаг зоог барихыг хүсвэл ресторанууд нь Европынх шиг хэт үнэтэй биш гэдгийг санахад илүүдэхгүй. 

Гудамжны хоол идэх

2 Хөвдөг зах дээр худалдаа хийх

Аяллаар очсон газраасаа ямар нэг зүйл худалдаж авахгүй байх нь гунигтай шүү дээ. Тэр тусмаа Тайланд шиг дулаан орон руу явсан бол дараа нь тэндхийн халуун элс, цэнгэг усыг санагдуулах ямар нэг зүйл авах хэрэгтэй. Жуулчдад зориулсан өгөөшнөөс хол байж Бангкок дахь хөвдөг захаас хамгийн хямд үнээр наймаа хийгээрэй. "Bangkok.com"-д мэдээлснээр зарим худалдаачин өглөө эрт худалдаагаа эхэлдэг боловч ерөнхийдөө захууд нь өдөржин ажилладаг байна. 

Хөвдөг зах дээр худалдаа хийх

3 Спагаар үйлчлүүл

Хямд зардлаар аялна гэчихээд спад орохыг санал болгохоор та гайхаж байна уу? Тайландад спа үйлчилгээний төвүүд хамаагүй хямд байдаг. Массаж хийлгээд, биеэ амраахыг хүсвэл сүм хийдтэй ойрхон спа төвүүд 10 доллараас бага үнэтэй байдаг гэж "Trip Savy"-д дурджээ. 

Спагаар үйлчлүүл

4 Үндэсний бүжиг үзэх

Тайланд руу аялна гэдэг ганцхан далайн эрэг, спад амрах төдийхөн биш ээ. Тус улсын өвөрмөц ёс жаяг, соёлын талаар мэдэх зүйл зөндөө. Харин хэрхэн хямдаар соёлын хичээл авах вэ? Энэ нь их амархан. Чианг Май хотод болдог үндэсний бүжгийг үзэхэд л хангалттай. 

Үндэсний бүжиг үзэх

5 Сармагчин хооллох

Тайландын бас нэг сайхан зүйл бол зэрлэг байгалийг аль болох ойроос харж мэдрэх. Эндхийн сармагчингууд хүнтэй ойр байж дассан учраас тоглож наадахад аюул багатай. "Planet And Go" хуудасны мэдээллээр Краби арал нь сармагчинтай найзлахад хамгийн тохиромжтой гэнэ. Гэхдээ тэд бага зэрэг сахилгагүй бөгөөд гар утсыг тань шүүрээд зугтчихаж магадгүй шүү. 

Сармагчин хооллох

6 Далайн эрэг дээр йог хийх

Дөнгөж йог хийж эхэлж байгаа хэн ч байсан ялгаагүй Тайландад очвол хямдхан йогийн хичээлд суух боломжтой. Тайландын хот бүрт йогийн маш олон дамжаа сургалт байдаг бөгөөд ихэнх нь далайн эрэг дээр хичээлээ ордог байна. 

Далайн эрэг дээр йог хийх

7 Цагаан сүм

Тайландад очих үзэх боломж олдвол заавал сүм хийдүүдийг нь үзээрэй. Гэхдээ маш олон сүм байдаг учраас алийг нь үзэхээ сонгоход түвэгтэй байж магадгүй. "Renown Travel"-ийн мэдээллээр Чианг Рай дахь Цагаан сүмийг заавал үзэх ёстой шүү. Орох тасалбар нь боломжийн үнэтэйгээс гадна Буддын сүм хийд дотроо маш өвөрмөц шийдэлтэй тул таныг гайхашруулж чадна. Хамгийн сонирхолтой нь уг сүмийг одоо хүртэл барьж дуусгаагүй байгаа аж. 

Цагаан сүм

8 Аюуттхаяа хотын балгас

Тайландаар аялахдаа та хэд хэдэн зууны өмнөх түүхээр зочилж мэднэ. Сүм хийд, музейг алгасаж болно л доо. Гэхдээ яагаад тэгнэ гэж? "UNESCO"-д бүртгэгдсэн Аюуттхаяа хотын балгас хамгийн оновчтой сонголтуудын тань нэг байх болно. Та энд зугаалж, түүхийн мэдлэгээ зузаатган хэдэн ч цагийг өнгөрүүлж болно. Бүр ямар ч үнэ төлбөргүйгээр шүү. 

Аюуттхаяа хотын балгас

9 "Тук тук-д суух

Томоохон хотуудыг тойроход та галт тэрэг, Убер, ердийн таксинд сууж болох ч "Тук тук"-д сууж адал явдлаар аяллаа чимж болно. Энэхүү задгай, гурван дугуйт машин нь Тайландын бас нэгэн онцлог юм. Бангкокийн завгүй гудамжаар үүн дотор суугаад явж байна гээд төсөөлөхөд сонирхолтой санагдахгүй байна гэж үү? 

"Тук тук-д суух

10 Завинд суух

"Тук тук" таны сонирхлыг татахгүй байвал урт завийг сонирхоод үзээрэй. Бангкок шиг усан замтай хотод бол өнгө өнгийн модон завинууд хаа сайгүй харагдана. Энэ бол Бангкокийн шөнийг үзэх гайхалтай бөгөөд боломжийн үнэтэй аялал байх болно гэж "South China Morning Post"-д мэдээлжээ. 

Завинд суух

11 Хааны ордон

Зөвхөн Европт л хааны ордон, цайз үзэх боломжтой гэж бодож байвал эндүүрэл шүү. Тайланд улс одоо ч хаант засаглалтай бөгөөд түүхийн хуудаснаа дурдагдан үлдсэн ч одоо ашиглагддаггүй гайхалтай цайз ордон олон бий. Эдгээр нь Франц, Английн цайз, хааны ордноос дутах зүйлгүй гэдэгт итгээрэй. Бангкокийн хааны ордонд орж үзэхэд хэдхэн долларын үнэтэй боловч дотор нь ороод явахад хэдэн цаг шаардагдах тийм нүсэр том юм. 

Хааны ордон

12 Хаданд авирах

Амралтаараа бэлтгэлээ таслахгүй байхыг хүссэн хэнд боловч Тайланд руу аялахад тохиромжтой. Хэрвээ та йогаас өөр, арай илүү адал явдалтай спортод сонирхолтой бол хаданд авиралтыг туршаад үзээрэй."Amazing Lanta"-д дурдсанаар Кох Ланта арлын Тонсай эрэг дээр хаданд авиралтын хамгийн алдартай цэг байдаг. 

Хаданд авирах

13 Тосгонд аялах

Тайландын далайн эрэг гайхалтай нь үнэн ч хот, тосгодууд нь бас үзэж харах зүйл ихтэй. Амар амгалан, дуу чимээгүй газар юу ч бодолгүй амрахыг хүсэж байвал Тайландын хойд хэсэгт байдаг Пай тосгоныг зориорой. Сүүлийн жилүүдэд Пай тосгонд жуулчид ихээр очих болсон нь ямар сайхан гэдгийг тэдэнд мэдрүүлсэнтэй холбоотой. 

Тосгонд аялах

14 Заан харах

Заан бол Тайландад зочлох бас нэгэн шалтгаан. Тайландад заантай газар олон байдаг ч зарим нь унуулдаг, зарим нь унуулдаггүй гэнэ. Тиймээс энэ талаар эхлээд судлаарай. Гэхдээ ихэнх газарт жуулчдыг заантай тоглуулдаг, бас хооллож болдог аж. Мэдээж хэрэг заантай үнэгүй селфи хийж болно. 

Заан харах

15 Хүрхрээнд сэлэх

Усан хүрхрээнд сэлэхээс өөр сайхан мэдрэмжийг та хаанаас ч мэдрэхгүй. Тайландын хаана ч байсан сэлж болохуйц үзэсгэлэнт хүрхрээ, нуур олдоно. Сэлэхэд хамгийн тохиромжтой хүрхрээ бол Транг хэмээх хүрхрээ гэж "Travel Fish"-д бичжээ. Энэ бүс нутагт 10 гаруй хүрхрээ байдаг бөгөөд маш үзэсгэлэнтэй байгальтай аж. 

Хүрхрээнд сэлэх

16 Ламтай ярилцах

Тайландын ард иргэдийн ихэнх нь Буддын шашинтай. Хэрвээ танд Буддын шашны талаар ямар нэг асуулт байвал Тайланд руу аялах үедээ хариултыг нь олох болно. Чианг Май дахь ганданд очоод лам нартай яриа өрнүүлж, цоо шинэ зүйлсийг суралцах боломжтой гэж "The Culture Trip"-д дурдсан байна. 

Ламтай ярилцах

17 Хил залган оршдог тосгон

Тайландад жуулчдын хамгийн их очдог газруудыг бид танилцуулсан. Харин бусдаас илүү содон зүйлсийг аялалдаа багтаахыг хүсвэл Сангхлабури хилийн жижиг тосгоныг зориорой. Усан дээр байрладаг энэхүү тосгон нь Тайландын ширэнгэн ойд амрах гайхалтай газар байх болно гэж "Lonely Planet"-д мэдээлсэн байна. Мөн уг тосгон нь Тайландын баруун хил дээр байрладаг учраас хөрш зэргэлдээ орнуудын соёл уламжлалаас цухас мэдрэх боломжийг олгоно. 

Хил залган оршдог тосгон

18 Ууланд авирах

Тайландын хойд хэсгийн талаар арай илүү дурдсан нь учиртай. Хүмүүсийн ихэвчлэн очдог Тайландын өмнөд хэсэг буюу далайн эргээс гадна хойд хэсэг нь ямар үзэсгэлэнтэй вэ гэдгийг та бүхэнд сануулах гэсэн юм. Энд та байгалийн сайхныг нүдээр үзэж, мэдрэх боломжтой. Мэдээж ямар ч үнэ төлбөргүй. 

Ууланд авирах

19 Дээврийн усан сангаас нар жаргахыг харах

Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг хотод дээвэр дээрх усан санд орох гэж их мөнгө төлдөг. Харин Тайландад тийм биш ээ. Зарим усан сангууд нь бүр ямар ч үнэ төлбөргүй байдаг. "The Culture Trip"-ийн зөвлөснөөр хамгийн гоё усан сан Бангкокт байдаг гэнэ. Харагдах байдал нь мэдээж гайхалтай төдийгүй боломжийн үнэтэй. 

Дээврийн усан сангаас нар жаргахыг харах

20 Усанд шумбах

Тайландад маш олон далайн эрэг бий. Алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол "Wikitravel"-ийн зөвлөснөөр Кох Тао арал руу очоорой. Энэхүү арлын нэрийг орчуулбал "Яст мэлхийний арал" гэсэн утгатай. Хэрвээ та хүсвэл усанд шумбаж, далайн усан доорх үзэсгэлэнг өөрийн биеэр мэдрэх боломжтой. 

Усанд шумбах

21

Дэлхийн хамгийн алдартай шөнийн гудамж Тайланд улсад бий. Жил бүр Банкок хотын Чан Кланы төв замыг жуулчдын идэвхтэй улирлын үеэр хааж, шөнийн амьдралтай болгодог. Энд интернэт кафе, кофе шопоос эхлээд төрөл бүрийн ресторан, гудамжны элдэв тоглоом, зугаа, олон үндэстний хоол, шөнийн цэнгээний газрууд, казино байрладаг. Түүнчлэн алдартай лэди бой нар жуулчдын мөнгийг багагүй “зулгаадаг” аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()