Зүүдэндээ явдаг хүмүүсийн хийсэн аймшигтай үйлдлүүд

Зүүдэндээ босож явдаг хүмүүсийг цочоож болдоггүй бөгөөд тэд шөнийн явдлаа маргааш өглөө нь санадаггүй билээ. Ийм хүмүүс ихэнхдээ унтаагаараа босож алхах, гэрээ цэвэрлэх гэх мэт аюулгүй үйлдлүүд хийдэг ч зарим тохиолдолд хоол хийх, машин барих, тэр ч байтугай зэрлэг балмад авир гаргах зэргээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг байна. Ингээд хүмүүсийн зүүдэндээ хийсэн хамгийн аюултай, хачирхалтай үйлдлүүдийн талаар сонирхоцгооё.

Зүүдэндээ явдаг хүмүүсийн хийсэн аймшигтай үйлдлүүд

1 Хөлдөж амиа алджээ

51 настай цахилгаанчин Тимоти Брюггменийг гэрээсээ 80 метрийн зайтай газар хөлдөж нас барсан байхыг олжээ. Тэрээр зүүдэндээ унтлагынхаа хувцастай гэрээсээ гарч -27 хэмийн хүйтэнд осгож үхсэн байсан гэнэ.

Хөлдөж амиа алджээ

2 Гараа гэмтээсэн эр

Нэг хүн унтаж байхдаа босож, өөртөө хавчуургатай талх хийчихээд эргээд унтдаг байжээ. Гэтэл нэг удаа тэрээр унтаагаараа орныхоо толгойг гараараа салгаж, бугуйгаа гэмтээж байсан гэнэ.

Гараа гэмтээсэн эр

3 Шөнийн сувилагч

2003 онд Деневрийн нэгэн сувилагч бүсгүй тайвшруулах эм уугаад унтахаар хэвтжээ. Ингээд тэрээр шөнө зүүдэндээ жолооны ард сууж осол хийгээд зогсохгүй замын уулзвар дээр зогсоод бие зассан гэнэ. Цагдаа нар ирэхэд тэрээр өөдөөс нь харж суугаад морь харж байсан ч сэрсэн хойноо юу ч санахгүй байгаагаа хэлсэн байна.

Шөнийн сувилагч

4 Хачирхалтай салалт

Нэгэн мусульман гэр бүлд тохиолдсон хачирхалтай явдлын талаар өгүүлье. Нөхөр нь зүүдэндээ гурван удаа “талак” гэж хэлсэн учир эхнэр нь түүнээс салахаас өөр аргагүй болсон гэнэ. Энэ нь эхнэрээсээ салахыг шаардсан утга бүхий үг аж. Тэд 11 жилийн турш хамт амьдарсан, бөт бөх гэр бүл байсан ч мусульманы тэргүүн энэ талаар мэдсэнээр тэд салсан байна.

Хачирхалтай салалт

5 Матрын хоол болох шахсан нь

77 настай залуу шөнө зүүдэндээ гэрээсээ гарахдаа таяг авч гарчээ. Ийнхүү явж байхдаа тэр цөөрөм рүү уначихсан бөгөөд хөл нь хөдлөхгүй байсан учир сэрсэн гэнэ. Сэрснийхээ дараа хартал түүнийг тойрон матрууд хөвж байжээ. Тэрээр таягныхаа тусламжтайгаар матруудыг өөрөөсөө зайлуулж, тусламж гуйн хашгирснаар азаар хөрш нь түүнийг аварсан байна.

Матрын хоол болох шахсан нь

6 Хадам эхийнхээ амийг хороожээ

1987 онд 23 настай Кеннет Паркс эхнэр, охиныхоо хамт Торонтод амьдардаг байсан гэнэ. Тэрээр ажилгүй, бас өртэй байсан учир стресстэж, үүнээсээ болж маш их зүүдэлдэг байжээ. Нэг шөнө залуу гэрээсээ гарч 23 км яваад хадмындаа очиж, хадам ээжийнхээ амийг хороосон төдийгүй хадам аавдаа ноцтой бэртэл учруулсан байна. Дараа нь тэрээр цагдаагийн байгууллагад очиж “Миний гар хэд хэдэн хүний амийг хороочихлоо” гэж хэлээд гараа тайрчээ.

Хадам эхийнхээ амийг хороожээ

7 Зураг зурах хобби

Нэгэн эмч бүсгүй тун хачирхалтай гэмээр авьяастай гэнэ. Тэрээр шөнийн цагаар унтаагаараа зураг зурдаг байна. Ли Хэдвин шөнө босож зураг зурснаа мэддэггүй ч өглөө сэрэхдээ зурсан зургаа олдог байжээ. Хамгийн хачирхалтай нь өдрийн цагаар түүнд зураг зурах авьяас, сонирхол огтхон ч байдаггүй гэнэ.

Зураг зурах хобби

8 Эхнэрээ хөнөөсөн эр

Дин Сокелл нэртэй залуу зүүдэндээ эхнэрээ зоджээ. Гэхдээ тэр гэнэтхэн сэрээд юу хийж байгаагаа мэдсэн бөгөөд энэ үйлдлээ зогсоогоогүйгээр барахгүй харин ч эхнэрээ дуугүй болгохын тулд нэмж гөвшсөөр амийг нь хороосон байна.

Эхнэрээ хөнөөсөн эр

9 Барилгын кран руу авирчээ

2005 онд 15 настай охин зүүдэндээ босож яван 39 метрийн өндөртэй барилгын кран дээр авирсан байжээ. Тэрээр кран дээр гараад нам унтаж байсан гэнэ. Эцэст нь аврах ангийнхан охиныг кран дээрээс буулгасан бөгөөд охиныг эцэг эх нь дуудаж сэрээжээ.

Барилгын кран руу авирчээ

10 Эцгийнхээ амийг хэрхэн бүрэлгэснээ огт санахгүй байгаа охин

2003 онд Жулс Лоу зүүдэндээ 82 настай эцгийнхээ амийг хороосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэрээр хэрхэн энэ аллагыг үйлдсэнээ огтхон ч санахгүй байгаа гэнэ. Шүүх хурал дээр түүнийг зөвтгөж, сэтгэцийн өвчтэй хэмээн үзэж эмчилгээнд явуулсан байна. 2000-2005 оны хооронд зүүдэндээ хүний амь нас хороосон хэрэг АНУ-д 68 бүртгэгджээ.

Эцгийнхээ амийг хэрхэн бүрэлгэснээ огт санахгүй байгаа охин

11 Хүүгээ хөнөөсөн эцэг

Одоогоос найман жилийн өмнө АНУ-ын иргэн, 50 настай Жосеф Энтони Мичел гэх эр зүүдэндээ босож яваад дөрвөн настай хүүгээ хөнөөсөн тухай хэрэг Америк даяар дуулиан тарьж байсан билээ. Мөнгө санхүүгийн томоохон асуудалтай тулгарч, сэтгэл санааны байнгын дарамттай байсан нь түүнийг зүүдэндээ босож явдаг болгоод зогсохгүй хүүгээ санамсаргүй хөнөөхөд нөлөөлсөн байж болох юм хэмээн тэрээр тайлбарласан байна. Жосеф Энтони Мичел дөрвөн настай бяцхан хүүгээ алаад зогсохгүй, бусад хүүхдүүд рүүгээ ч дайрсан гэнэ. Түүнийг энэ хэргийг санаатайгаар үйлдээгүй, зүүдэндээ явсан хэмээн үзэж шүүхээс ямар нэгэн шийтгэл оноогоогүй ажээ. 

Хүүгээ хөнөөсөн эцэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()