1
АНУ-ын Эвэр хавцал
Хэрвээ та Америк орноор аялвал түргэн хоол хөөлгүй харин байгалийн гоо үзэсгэлэнг хайгаарай. Тэнд ховор, өвөрмөц газар олон байдаг. Эвэр хавцал нь жуулчдын очих дуртай газруудын нэг юм. Тус хавцал нь байгальд тэр бүр харагдаад байдаггүй өнгөтэй гэдгээрээ алдартай.
3
Хятадын Данься нуруу
Уул хадны юу нь сонирхолтой байх вэ гэж та бүү бодоорой. Байгал, цаг уурын нөлөөгөөр дараах уул нуруу ийм сайхан үзэмжтэй болжээ. Та өөрийн нүдээр л харахгүй бол энэ газрыг бодит гэдэгт эргэлзэх байх.
3
Тайландын Фи Фи арал
Жинхэнэ диваажин гэж энэ газрыг л хэлэх байх. Маргаангүй Фи Фи арал нь дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Байгалийн өвөрмөц тогтолцоо нь энэ газрын гол чимэг болж өгчээ.
4
Чили дэх Улаан өндөгний арал
Улаан өндөгний арал гэж нэрлэгддэг Рапа Нуй (Rapa Nui) нь нууцлаг, эртний газар юм. Тус арал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Юуны өмнө тэрээр "Моогийн" аварга том барималуудаараа алдартай. Энэхүү хөшөөг үзэхээр ирэх жуулчдын тоо өндөр байдаг юм.
5
Колумбын Каньо-Кристалес
Каньо-Кристалес гэдэг нь "үнэт эдлэлийн гол" гэсэн утгатай юм. Ягаан өнгөөр урсаж байгаа мэт үзэсгэлэнтэй харагддаг. Усан доторх ягаан ургамлын нөлөөгөөр гол ийнхүү сайхан төрхтэй болжээ.
6
Йемен дахь Сокотра арал
Энэ газар руу аялах боломж хэдхэн жилийн өмнөөс л бий болжээ. Хүрч, очиход нэлээд бартаатай ч энэ нь аян замын адал явдлын нэг хэсэг юм. Харин замын төгсгөлд та энэ газарт очисондоо сэтгэл хангалуун байх болно. Энэ газрыг чимдэг салшгүй нэгэн зүйл бол өвөрмөц төрхтэй ургамлын ертөнц юм.
7
Болив дахь Уюни нуур
Дэлхий дээрх хамгийн том давстай нуур бол Уюни юм. Хүн бүрийн очих ёстой газруудын нэгт зүй ёсоор тооцогддог энэ газарт тэнгэр газар ниилсэн мэт үзэсгэлэнтэй. Энэ нуурын толин тусгал таныг алмайруулах болно гэдэгт итгэлтэй байж болно.