Царай муутай аавын царайлаг охид

Олны танил алдартай гэр бүлд мэндэлсэн л бол хүүхэд нь гоо үзэсгэлэнтэй, төгс бие галбиртай байдаг гэж зарим хүн боддог. Гэхдээ энэ ойлголт өрөөсгөл хэдий ч дараах алдартнуудын охид үүнийг батлаад байх шиг. Царай муутай аавын царайлаг охидтой таныг танилцуулъя. 

Царай муутай аавын царайлаг охид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Стивен ба Лив Тайлер

Үнэнийг хэлэхэд жүжигчин Лив Тайлер (Liv Tyler) болон түүний эцэг, домогт "Aerosmith" хамтлагийн ахлагч Стивен Тайлер (Steven Tyler) нарт төстэй зүйл байхгүй гэхэд болно. 

Стивен ба Лив Тайлер

2 Шон ба Дилан Пенн

Шон Пенн (Sean Penn) хэдийгээр царай зүсээр гавихгүй ч жүжиглэх чадвараараа Холливудын од болж чадсан. Аз болоход түүний охин Дилан Пенн (Dylan Penn) аавынхаа жүжиглэх авьяасыг, ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөж авчээ. 

Шон ба Дилан Пенн

3 Мик ба Жоржиа Жаггер

Рок н роллын домог Мик Жаггер (Mick Jagger)-ийн охин Жоржиа Жаггер (Georgia Jagger) загварын ертөнцөд өөрийн орон зайг бий болгож яваа бөгөөд эцгээсээ өвлөж авсан өвөрмөц төрхөөрөө бусдаас ялгардаг. 

Мик ба Жоржиа Жаггер

4 Рован ба Лили Аткинсон

Та бидний сайн мэдэх "Мистер Бин" буюу Рован Аткинсон (Rowаn Atkinson)-ы охин өөртэй нь адилхан царайтай гэх хошигнол хаа сайгүй байдаг. Харин түүний охин Лили Аткинсон (Lily Atkinson)-ы бодит төрхийг харсан хүмүүс үнэхээр төрсөн охин нь мөн эсэхэд эргэлздэг байх. 

Рован ба Лили Аткинсон

5 Ноел ба Анайс Галагар

Британийн алдарт "Oasis" хамтлагийн ахлагч Ноел Галагер (Noel Gallagher)-ийн охин Анайс Галагар (Anais Gallagher) дөнгөж 18 нас хүрч байгаа ч загварын ертөнцийн дараагийн одоор нэрлэгдээд буй юм. 

Ноел ба Анайс Галагар

6 Жон Войт ба Анжелина Жоли

Жүжигчин Жон Войт (John Voight) Анжелина Жоли (Angelina Jolie) нарыг аав охин гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй. Мэдсэн зарим нь үгүйсгэдэг байх. Сонирхуулахад, Анжелина Жоли аавтайгаа сүүлийн 10 жилийн турш огт харилцаагүй байгаа гэсэн шүү. 

Жон Войт ба Анжелина Жоли

7 Дональд ба Иванка Трамп

Хэдийгээр Дональд Трамп (Donald Trump) залуудаа хэнд ч гологдохооргүй төрхтэй байсан ч анхны эхнэрээс нь гарсан охин Иванка Трамп (Ivanka Trump) нь ямар ч супермоделиос дутахгүй үзэсгэлэнтэй эмэгтэй юм. 

Дональд ба Иванка Трамп

8 Рон ба Блэйк Перлман

Жүжигчин Рон Перлман (Ron Perlman) гадаад бус, дотоод үзэмжээрээ нэрд гарсан нэгэн. Харин түүний охин жүжигчин Блэйк Перлман (Blake Perlman) гадаад төрхөөрөө нэрд гарч байгаа гэхэд болно.

Рон ба Блэйк Перлман

9 Михаил ба Лиза Боярский

Оросын алдарт жүжигчин Михаил Боярскийг "Тэр царайлаг биш, гэхдээ бусдыг татах өвөрмөц авьяастай" гэж хүмүүс тодорхойлдог. Түүний охин жүжигчин Лиза харин хүмүүсийг авьяас, гоо үзэсгэлэн хоёроороо татах чадвартай.

Михаил ба Лиза Боярский

10 Николай ба Ира Валуев

Хэдийгээр алдарт боксчин Николай Валуевийн охин Ирагийн нас бага байгаа ч аавыгаа огт дуурайгаагүй гэдэг нь илт байна. Тэр нь ч дээр биз ээ. 

Николай ба Ира Валуев

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()