Алдартнуудын олон сая доллараар худалдаж авсан утгагүй зүйлс

Мөнгөө үрж ядсан чинээлэг хүмүүс заримдаа хэн хамгийн үнэтэй бөгөөд хэрэггүй зүйл авах вэ гэж өрсөлддөг бололтой. Тэд чухам яагаад ийм зүйл худалдан авах болсон нь тодорхойгүй. Харин тэдний үнэндээ ахадсан эдгээр цуглуулгад юу юу байгааг сонирхуулъя. 

Алдартнуудын олон сая доллараар худалдаж авсан утгагүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өмнөд Африкийн алмаазны уурхай - Эйкон

2004 онд “Locked Up” дуугаараа шуугиулж байсан Эйкон (Akon) өдгөө хит дуучин бус, бизнес эрхлэгч болжээ. Тэрээр Лэйди Гага болон бусад алдартай дуучдыг хариуцдаг хоёр ч дуу бичлэгийн студи эзэмшээд зогсохгүй алмаазны уурхайн эзэн гэнэ. 

Өмнөд Африкийн алмаазны уурхай - Эйкон

2 Алмаазаар бүрсэн цаг - Бейонсе

Бейонсе (Beyoncé) бол маргахын аргагүй шилдэг дуучин билээ. Хүчирхэг хосууд хэмээн нэрлэгддэг Жэй Зи (Jay-Z), Бионсе нар карьерийнхаа тусламжтай чамгүй хөрөнгөжсөн бөгөөд нэг нэгэндээ бэлэг барихдаа юугаа ч харамладаггүй бололтой. Тийм ч учраас Бионсе цагны хоббитой нөхөртөө таван сая ам.долларын үнэтэй, алмаазаар бүрсэн "Hublot Big Bang" хэмээх цаг бэлэглэж байжээ. 

Алмаазаар бүрсэн цаг - Бейонсе

3 "Stewie Griffin" хүзүүний зүүлт - Жастин Бибер

2011 онд залуу дуучин Жастин Бибер (Justin Bieber) телевизийн цуврал кинонд "донтжээ". Энэ сэтгэгдлээ тэрээр тун өвөрмөцөөр илэрхийлэн харуулсан нь 25 мянган ам.долларын үнэтэй алмаазан шигтгээ бүхий "Stewie Griffin" хүзүүний зүүлтээр хэд хэдэн удаа гоёсон явдал юм. 

"Stewie Griffin" хүзүүний зүүлт - Жастин Бибер

4 19 сая долларын алдагдалтай наймаа - Ким Бейсингер

Жүжигчин Ким Бейсингер (Kim Basinger) "The Natural", "L.A. Confidential", "Batman", "The Getaway" кинонуудад амжилттай дүр бүтээсэн ч бизнесийн салбар түүнд халгаатай бололтой. Тэрээр 1989 онд Жеоржиа дахь Браселтон тосгоныг тэр чигт нь 20 сая ам.доллараар худалдан авч, аялал жуулчлалын бүс болгох хачирхалтай шийдвэр гаргажээ. Харамсалтай нь түүний төлөвлөгөө бүтэлгүйтэж тосгоныг ердөө нэг сая ам.доллараар эргүүлэн зарсан гэнэ. 

19 сая долларын алдагдалтай наймаа - Ким Бейсингер

5 Тэрбум долларын усан онгоц - Роман Абрамович

Оросын хамгийн баян тэрбумтан Роман Абрамович (Roman Abramovich) юу хүссэнээ худалдан авч чадалтай эр. Хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө, нэлээд олон машин, үе үеийн уран зураг, "Чельси" хөл бөмбөгийн багийг худалдан авсан түүний хамгийн ганган сонголт нь "Eclipse" хэмээх дэлхийг тойрон аялахдаа ашигладаг усан онгоц юм. 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг онгоц нь хоёр усан сан, зочны 24 өрөө, гэрийн театр, онгоц буух хоёр талбайтай. Үүгээр ч зогсохгүй сум нэвтэрдэггүй цонх, папарацийн эсрэг лазер, пуужингийн хамгаалалттай гэнэ. 

Тэрбум долларын усан онгоц - Роман Абрамович

6 Хувийн арал - Ричард Брансон

Байгаа зүйлдээ хамгийн сэтгэл хангалуун нэгэн бол Английн бизнесийн магнат, хөрөнгө оруулагч Ричард Брансон (Richard Branson) юм. Үргэлж үнэтэй аялал зугаалга, адал явдлын гол баатар болдог тэрээр Австралийн ойролцоох хувийн арлыг "Virgin" агаарын тээврийн авиа компанийн ажилчдадаа зориулж худалдан авчээ.

Хувийн арал - Ричард Брансон

7 Сүнс илрүүлэгч машин - Лэди Гага

Төрөлхийн уран бүтээлч Лэди Гага (Lady Gaga) өөртөө итгэлтэй байдлаараа алдартай. Үүнийгээ ч баталж, хэд хэдэн удаа өвөрмөц стиль имижтэй хувцас, нүүр будалтаар олон нийтийг гайхашруулж явсан билээ. Тэрээр сүнснээс айх айдастай бөгөөд баян тансаг амьдралынхаа ачаар үүнээс өөрийгөө хамгаалах боломжтой болсон юм. “Electro Magnetic Field meters” гэх сүнс илрүүлэгч машиныг тэрээр 50 мянган ам.доллараар авснаар шөнө бүтэн нойртой хонох болсон гэнэ шүү. 

Сүнс илрүүлэгч машин - Лэди Гага

8 "Quinta do Relogio" үл хөдлөх хөрөнгө - Мадонна

Дуу хөгжмийн ертөнцөд нэлээд хэдэн жил оргилд нь байсан Мадонна (Madonna) өмнөх шигээ хит дуунуудыг ар араас нь үйлдвэрлэхээ больсон ч дэлхийг тойрсон аялан тоглолт нь амжилттай үргэлжилсээр байгаа. Тийм ч учраас түүнд "Quinta do Relogio" үл хөдлөх хөрөнгийг авах мөнгө байсан байх. Өмнө нь жуулчдын очих дуртай газрын нэг байсан "Quinta do Relogio"-г тэрээр дахин засаж янзлан цоо шинээр тохижуулж байгаа аж. Өмнө нь Португалын алдартай нэгний эзэмшилд байсан Лисбон байшин одоо попын хатан хааны эзэмшил болжээ. 

"Quinta do Relogio" үл хөдлөх хөрөнгө - Мадонна

9 Алмаазаар чимэглэсэн барби - Бионсе

Энэхүү жагсаалтанд хоёр удаа дурдагдах цорын ганц алдартан бол Бейонсе (Beyoncé). Магадгүй өнгөц харахад тэр мөнгөө үрж ядсан баян хүн шиг харагдаж магадгүй ч сайн ухаж харвал түүний авсан үнэтэй зүйлс нь үргэлж хэн нэгэнд зориулсан бэлэг байдаг. Уг барби ч мөн адил. 85 мянган ам.долларын үнэтэй, алмаазан шигтгээн чимэглэлтэй хүүхэлдэйг тэрээр охин Блю Айвидаа бэлэглэжээ. 

Алмаазаар чимэглэсэн барби - Бионсе

10 Ягаан алмааз - Лауренс Графф

Уг бөгжний эзнийг манай уншигчид сайн мэдэхгүй байж магадгүй. "Graff Diamonds" компанийн үүсгэн байгуулагч Лауренс Графф (Laurence Graff) чамин сонголт, үнэтэй худалдан авалтаараа бас л нэртэй нэгэн. Алмаазанд дуртай тэрээр хоббигоо өөрийн бизнес болгоод зогсохгүй гар таталгүй маш өндөр үнээр худалдан авдаг. "Wittelsbach-Graff" алмаазыг 2008 онд дуудлага худалдаагаар 24.3 сая ам.доллараар худалдаж авч байсан бол 2010 онд уг ягаан алмаазыг 46.2 сая ам.доллараар авч өөрийн рекордыг эвджээ. 

Ягаан алмааз - Лауренс Графф

11 Сугалаанд мөнгө хожвол дагагчдаа өгнө - Дан Билзериан

Дан Билзериан (Dan Bilzerian) бол хөрөнгө мөнгөө гайхуулж, цахим орчинд алдартай болсон нэгэн юм. Саятны хүү учраас тэр багаасаа л баян чинээлэг нэгэн байв. Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж, дэлхийг тойрон аялдаг тэрээр анхаарал татахын тулд галзуу зүйлс хийдэг. Үүний нэг жишээ нь 2016 онд 100 мянган ам.долларыг зөвхөн сугалаа авахад зарцуулсан явдал юм. Мөн энэ талаараа инстаграм дээрээ "Их мөнгө хожвол ядаж сая долларыг нь инстаграмын дагагч нартаа өгнө" гэж амлажээ. 

Сугалаанд мөнгө хожвол дагагчдаа өгнө - Дан Билзериан

12 Эдлэн газар - Майкл Жексон

Одоо бидний дунд байхгүй ч үргэлж дурсагдаж явдаг уран бүтээлч болох Майкл Жексон (Michael Jackson) урт удаан карьерийнхаа хугацаанд их ч мөнгө олсон, бас зарцуулсан. Хамгийн онцгой нь түүний "Neverland Ranch" хэмээн нэрлэсэн хэдэн сая ам.долларын үнэтэй эдлэн газар юм. Ингээд зогсохгүй засал чимэглэл, тохижуулалтанд нь худалдаж авснаасаа дутахааргүй их мөнгө зарцуулсан гэдэг. Хувийн амьтны хүрээлэн, тоглоомын газар, төмөр зам зэргийг бариулахад нэлээд их мөнгө зарцуулсан нь лавтай. 

Эдлэн газар - Майкл Жексон

13 Тансаг нохойн үүр - Парис Хилтон

Амандаа мөнгөн халбага зууж өссөн гэдэг Парис Хилтон (Paris Hilton) "The Simple Life" нэвтрүүлгээр ямар их эд хөрөнгө өвлөж авч байгаа гэдгээрээ алдартай болсон билээ. Тухайн үеэсээ бага зэрэг хүмүүжээд байсан ч 2017 онд 325 мянган ам.доллараар тусгайлан хийлгэсэн нохойн үүр авсан нь тэр биднээс үргэлж өөр ерцөнтөд амьдрах болно гэдгийг нь батлан харуулсан юм. Хилтоны амьдардаг байрыг дуурайлган хийлгэсэн хоёр давхар, агааржуулагчтай энэ үүрийг нохойнд зориулсан гээд бод доо. 

Тансаг нохойн үүр - Парис Хилтон

14 Алтан ванн - Майк Тайсон

Бүх цаг үеийн хамгийн алдартай боксчин Майк Тайсон (Mike Tyson)-ы эрин үед түүний тулааныг дэлхий даяар сая сая үзэгч тэсэн ядан үздэг байсан билээ. Түүний тулааныг хэдэн мянган доллараар үнэлдэг байсны ачаар тэрээр хэд хэдэн машинд их хэмжээний мөнгө зарцуулж байсан нь нууц биш ээ. Гэхдээ 2.2 сая ам доллараар алтан ванн авч, алжаалаа тайлсан гэвэл ямар сонсогдож байна даа?

Алтан ванн - Майк Тайсон

15 Уран зураг - Юсаку Маезава

"Start Today" цахим бизнесийн үүсгэн байгуулагч Юсаку Маезава (Yusaku Maezawa)-гийн компани 2004 оноос хойш онлайн худалдаа явуулж байна. Баян тансаг амьдралтай түүний цуглуулга томоохон музейгээс дутахааргүй гэнэ. Хамгийн үнэтэй нь Жеан Майкл Баскуатын “Untitled” гэх зургийг 2017 онд дуудлага худалгаагаар 110.5 сая ам.доллараар авчээ. 

Уран зураг - Юсаку Маезава

16 Танк - Арнольд Шварценеггер

Кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай жүжигчдийн нэг бол Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) юм. Адал явдалт, тулаант кинонд ихэвчлэн дүрээ мөнхөлсөн тэрээр амьдрал дээр ч гэсэн адал явдлыг эрэлхийлэгч нэгэн аж. "M47 Patton" танк худалдан авсан түүнийг ийм техник эзэмшдэг гэхээр нэг л итгэж өгөхгүй байх чинь. 

Танк - Арнольд Шварценеггер

17 Хувийн арал - Ларри Эллисон

"Oracle Corporation"-ы үүсгэн байгуулагчдын нэг, америк гаралтай бизнесмэн Ларри Эллисон (Larry Ellison)-ыг 2018 оны зургадугаар сард "Форбес" сэтгүүл Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тавдугаарт бичжээ. Хэдийгээр хөрөнгө мөнгөө зөв зүйлд гамтай зарцуулдаг гэдгээрээ алдартай ч зарим нэг хачин худалдан авалтыг ч тэр бас хийжээ. Ларри Хавайн аралд  900 акр талбай бүхий 3200 хүн амтай Ланай хэмээх арлыг 300 сая ам.доллараар худалдан авсан байна. 

Хувийн арал - Ларри Эллисон

18 Динозаврын араг яс - Николас Кейж

Холливудын алдарт жүжигчдийн нэг Николас Кейж (Nicolas Cage) бас энэ жагсаалтын нэлээд дээгүүр оржээ. Хэд хэдэн цайз, аварга загас, хатаасан толгой авсан түүний хамгийн сонирхолтой худалдан авалт нь 276 мянган ам.долларын үнэтэй "Tyrannosaurus Bataar"-ын толгойн араг яс юм. Гэтэл энэ нь хулгайлагдсан гэдэг нь тогтоогдож, хууль ёсны эзэмшигч Монгол Улсын өмч болсон билээ. 

Динозаврын араг яс - Николас Кейж

19 Архитекторуудын мөрөөдөл - Мукеш Амбани

"Fortune Global 500"-ын гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Мукеш Амбани (Mukesh Ambani) хөрөнгө мөнгөө мөрөөдлийн байшингаа барихад зарцуулсан байна. Амбани болон түүний гэр бүл "Антилла" хэмээн алдаршсан цор ганц байшинд амьдардаг. Жирийн байшингаар тооцвол 40 давхар хүрэх уг байшин маш өндөр таазтай учраас 27 давхар аж. Мөн 9 цахилгаан шат, 168 машины зогсоол, үдэшлэгийн танхим багтжээ. 

Архитекторуудын мөрөөдөл - Мукеш Амбани

20 Тэдди баавгай - Ким Кардашиан

Ким Кардашиан (Kim Kardashian), Канье Вест (Kanye West) нар хүүхдээ эрхлүүлдэг гэдэгт итгэлтэй байгаа ч 170 мянган ам.долларын чихмэл баавгүй авч өгч эрхлүүлнэ гэдэг ч өөр хэрэг шүү. Хэдийгээр "Luis Vuitton" брэндийн баавгай боловч тоглоомонд үрэхэд арай л их мөнгө биш гэж үү?

 

Тэдди баавгай - Ким Кардашиан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()