Диана гүнжийн стилист бүсгүйчүүдэд ингэж зөвлөж байна!

Английн алдарт стилист Анна Харви (Anna Harvey) “Vogue” загварын сэтгүүлд саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хувцас, загварын талаар бүсгүйчүүдэд хэд хэдэн чухал зөвлөгөө өгчээ. Тэрбээр Уэльсийн гүнж Дианаг харамсалтайгаар нас барахаас өмнө түүний хувийн стилистээр ажиллаж байсан аж. Хувцас загвар цаг ямагт хувьсан өөрчлөгдөх болсон энэ цаг үед өөртөө хувцас тааруулан авах, өмсөх хэцүү болсон билээ. Харин Анна хэзээд ч, хэдэн насанд ч дэгжин хэрнээ гоё харагдах нууцаас дэлгэлээ.

Диана гүнжийн стилист бүсгүйчүүдэд ингэж зөвлөж байна!

1 Дэрвэгэр банзал

Дэрвэгэр хормойтой банзал хүн бүрт зохидог. Ийм банзал өмссөнөөр бүсгүйчүүд туранхай харагддаг. Гэхдээ банзалдаа тохирсон хувцсыг дээгүүрээ өмсөх хэрэгтэй. Болж өгвөл бариу хувцас байвал зүгээр. Мөн үүнтэй адил хэрвээ бариу банзал өмсвөл дээгүүрээ сул цамц өмсвөл эвтэйхэн харагдана. Хамгийн чухал зүйл бол хувцасны тэнцвэрээ алдаж болохгүй юм. 

Дэрвэгэр банзал

2 Насандаа тааруулж хувцаслах гэсний хэрэггүй

Хэрвээ насандаа тааруулж хувцас өмсөх юм бол та эцсийн мөчид маш хөгшин харагдах болно. Та нэг л зүйлийг санах хэрэгтэй. Хувцаслалтанд насны хязгаар байхгүй. Дуртай, хүссэн бүхнээ өмс.

Гэхдээ хэтрүүлж л болохгүй. Хэдий насандаа тааруулж хувцаслаж хэрэггүй ч хэдэн настайгаа бас байнга санаж явах хэрэгтэй.

Загварлаг харагдах гэж хичээхээсээ илүү сайхан харагдах нь чухал гэж Анна зөвлөсөн юм. Хэрвээ аятайхан хувцаслаж чадахгүй байвал өөрийнхөө насны алдартнуудыг хэрхэн хувцаслаж байгааг хараарай.

Насандаа тааруулж хувцаслах гэсний хэрэггүй

3 Хуниастай банзал өмсөхдөө анхаараарай

Анна хуниастай банзал туранхай галбиртай эмэгтэйчүүдэд илүү зохидог гэж хэлж байна. Ялангуяа бэлхүүс орчмоороо махлаг бол өмсөөд огт хэрэггүй гэнэ. Нарийхан бэлхүүстэй бол хуниастай банзал гоё харагддаг.

Хуниастай банзал өмсөхдөө анхаараарай

4 Охинтойгоо дэлгүүр хэс

Сайхан хувцас авч, хэрэггүй зүйлсээр шүүгээгээ дүүргэхгүй байх нэг арга бол санаа нийцтэй, мэдрэмжтэй хүмүүстэй хамт дэлгүүр хэсээрэй гэж Анна зөвлөлөө. Найзууд тань зүгээр л таныг гомдоохгүй, сэтгэл санаагаар унагаахгүй гэсэндээ “Зохиж байна” гэж хэлдэг. Тиймээс охинтойгоо дэлгүүр хэсээрэй. Охид тань таныг хэзээ ч онцгүй харагдуулахыг хүсэхгүй.

Охинтойгоо дэлгүүр хэс

5 Тод өнгийн хувцас өмсөхөөс бүү ай

Эмэгтэйчүүд нас ахиад ирэхээрээ өөрийгөө хэдхэн өнгийн хувцсан  дотор хашиж орхидог. Гэхдээ хүн өнгөлөг хувцаслах тусмаа сэтгэл санаа өөдрөг,  бүтээлчээр сэтгэж чаддаг.

Үдэш өмсөх хувцас сонгохдоо ямар нэгэн зүйлд баригдах хэрэггүй, тод өнгийн сонирхолтой хувцас өмсөөрэй гэж Анна зөвлөсөн. Индранил цэнхэр, маргад, оюу өнгийн хувцас сонговол зохимжтой гэнэ.

Гэхдээ та хар өнгөнд дуртай бол тод өнгийн овортой гоёл чимэглэл зүүж болох юм.

Тод өнгийн хувцас өмсөхөөс бүү ай

6 Зөв хэмжээтэй хувцас аваарай

Дэлгүүр хэсэхэд анхаарах зүйлсийг стилист Анна дурдлаа.

  • Сул хувцас хүнийг туранхай харагдуулдаг бол бариу хувцас биеийн өө сэвийг илүү тодотгож өгдөг.
  • Пальто, бариу жийнс авахдаа нэг размер томыг сонгох хэрэгтэй. Учир нь цамцан дээр пальто өмсөхөд багадсан мэт харагдах ёсгүй. Тиймээс заримдаа хувцас сонгохдоо өөрийнхөө мэдрэмжийг дагаарай.
  • Хэрвээ та өөрт зохисон хувцсаа олбол түүнээс хэд хэдэн ширхгийг авчихад гэмгүй. Өөрт тохирсон, зохисон хувцас олох хялбар биш шүү дээ. Тиймээс төгс хувцсаа олбол тэр дор нь олноор авахыг хичээгээрэй. Өөр өнгө, үл ялиг ондоо загвартай гэх мэтээр.
  • Хүрэм авахдаа таны хөдөлгөөнд саад хийж байна уу, эвтэйхэн байна уу гэдгийг шалгаарай. Өмсөж үзээд гараа сунгаж, мөр нь таарч байгаа эсэхийг анзаараарай. Хэрвээ тавгүй байвал таарахгүй, зохихгүй байна л гэсэн үг.

Зөв хэмжээтэй хувцас аваарай

7 Арьсны өнгөндөө тааруулж шилэн оймс аваарай

Анна бүсгүйчүүдийг намхан суудалтай, арьсны өнгөнд тохирсон шилэн оймс авахыг зөвлөлөө. Хүмүүсийг шилэн оймс өмссөн юм байх даа гэж бодож харахаар оймс өмсөх ёстой гэнэ.  

Хэрвээ өнгөлөг шилэн оймс өмсмөөр байвал том хэмжээтэйг аваарай. Хэрвээ багадуулж авбал оймс сунахдаа өнгө нь харагдахаа больдог юм. Мөн гялалзаж, гэрэл ойсон оймс хөлийг бүдүүн харагдуулдаг. Тиймээс илүү матт өнгийг сонгох нь зөв.

Арьсны өнгөндөө тааруулж шилэн оймс аваарай

8 Ретуз өмсөхөөс татгалз

Анна Харви бариу ретуз өмсөхөөс татгалзахыг охид, бүсгүйчүүдэд зөвлөлөө. Хэрвээ үнэхээр өмсмөөр санагдвал гадуур нь урт хувцастай хослуулж өмсөх хэрэгтэй аж. Мөн ретуз авахдаа материал, хийцийг нь сайн хараарай. Оёдол нь мэдэгдэхгүй байх ёстой гэнэ.

Ретуз өмсөхөөс татгалз

9 Бүстэй цамц өмс

Жинс, өмд өмсөөд дээгүүр нь сул бүстэй цамц өмсөх нь үнэхээр энгийн, эвтэйхэн харагдуулдаг. Хэрвээ та өндөр нуруулаг бол өвдөг дээгүүр татсан урттай цамц өмсвөл илүү зохимжтой байдаг гэнэ. Мөн кимоно загвартай цамц авахаас татгалзаарай. Хүнийг намхан харагдуулдаг юм байна.

Бүстэй цамц өмс

10 Биед эвтэйхэн хувцаслах л хамгийн гол

Өмсөөд явахад эвтэйхэн хувцсанд л хүн илүү дуртай байдаг. Тухайлбал стилист Аннагийн шүүгээнд ноолууран эдлэл, урт ханцуйтай цамц, даавуун даашинз түлхүү байдаг гэнэ. Мөн ямар ч насны эмэгтэй хүнд энгэр битүү хувцас гоё харагддаг гэж Анна хэлсэн юм.

Хэрвээ 40 хүрээгүй бол олон төрлийн ээмэг сольж зүүхэд гэмгүй гэнэ.

Биед эвтэйхэн хувцаслах л хамгийн гол

11 Сормуусаа буддагтай адил эмэгтэй хүн ээмэг зүүх нь чухал

Ямар ч загвартай ээмэг байсан эмэгтэй хүн заавал ээмэг зүүх ёстой гэж Анна үздэг. Гэхдээ тэглээ гээд хямд үнэт эдлэл авч болохгүй. Сувдан эсвэл алмаазан ээмэг зүүвэл илүү тохиромжтой. Сайхан ээмэг зүүсэн эмэгтэйн нүүр гэрэлтэж харагддаг ажээ.

Сормуусаа буддагтай адил эмэгтэй хүн ээмэг зүүх нь чухал

12 Байнга биеийн тамирын хувцас өмсөх хэрэггүй

Эвтэйхэн хувцас өмсөх нь чухал. Хэдий орчин үед эвтэйхэн болохоор нь хүмүүс биеийн тамирын хувцсыг хаа ч өмсөх болсонд Анна баяртай байгаа ч байнга өмсөх нь зохимжгүй гэнэ. Хэрвээ тэгвэл олиггүй харагдах магадлалтай аж.

Тиймээс энгийн хувцастай биеийн тамирын хувцсыг хослуулж өмсөх хэрэгтэй юм.

Байнга биеийн тамирын хувцас өмсөх хэрэггүй

13 Аль ч насанд савхин хүрэм өмсөж болно

Залуусын дунд савхин хүрэм өмсөх нь загварлагт тооцогддог. Гэхдээ ямар ч насны хүн савхин хүрэм өмсөж болно. Залуусаас дутахгүй загварлаг харагдана. Богино савхин хүрмийг богино банзал, даашинзтай хослуулбал догь харагддаг. Харин урт савхийг өмдтэй хослуулж болно.

Аль ч насанд савхин хүрэм өмсөж болно

14 Урт ханцуйтай хувцас ямар ч үед тохиромжтой

Нас ахих тусам бидний бие, галбир өөрчлөгдөж зарим зүйлээ бусдаас нуух шаардлагатай болдог. Урт ханцуй бидний гарыг чимж өгдөг. Анна гурван төрлийн ханцуйтай хувцсыг хүмүүст санал болгож байна:

  • Доломан буюу доогуур суудалтай ханцуйтай цамц өргөн мөртэй хийгддэг болохоор махлаг биетэй хүмүүс өмсөхөд зохимжгүй.
  • Харин ралган буюу бейсболын тамирчдын өмсдөгтэй ижил загварын цамцыг хүрэм, цув дотуураа өмсвөл тохиромжтой.
  • Мөр рүүгээ оруулгатай ханцуйтай цамц нь мөрийг өргөн, зөв хэлбэртэй харагдуулдаг.

Ханцуйн олон янзын оруулгаас гадна уртад нь анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ урт ханцуй ямар ч тохиолдолд загварлаг хэвээр үлдэнэ.

Урт ханцуйтай хувцас ямар ч үед тохиромжтой

15 Өвсөн дээр ямар гутал өмсөхөө анхаараарай

Хурим гэх мэт ёслолын арга хэмжээ гадаа талбайд зохиогдох нь олонтаа. Гадаа талбайн үдэшлэг, шоу ч мөн өвсөрхөг газар зохиогддог. Ийм үед сайхан харагдахыг хүссэн ч өндөр өсгийт өмсөж болохгүй. Тиймээс дараах гутлын сонголтуудыг Анна зөвлөлөө.

  • Намхан ултай гутал
  • Намхан сандаал, эсвэл өргөн ултай гутал
  • Битүү ултай өндөр гутал

Өвсөн дээр ямар гутал өмсөхөө анхаараарай

16 40 нас хүрээд урт банзал өмсөөрэй

40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд өвдөг давсан банзал өмсөхийг Анна зөвлөж байна. Банзал нь шулуун байж болохгүй гэнэ. Хэрвээ хөлийнхөө үзэмжинд сэтгэл хангалуун итгэлтэй бол богино банзал өмсөж болох хэдий ч хэтрүүлж болохгүй юм.

40 нас хүрээд урт банзал өмсөөрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()