Дэлхийг байлдан дагуулсан алдартай кинонуудын үргэлжлэл...

Алдарт кино найруулагчид бидэнд үргэлж шинэ кино бүтээлийг танилцуулахаар шаргуу ажиллаж байдаг. Ялангуяа нэгдүгээр хэсгийг нь үзсэний дараа маш олон нууц үлддэг бөгөөд хүн бүр өрнөлийг нь харахыг хүсдэг. Жишээлбэл, "Аватар"-ын Жейк болон Нейтири нарын харилцаа яаж өрнөх бол? "Оддын дайн"-ы есдүгээр анги гарах гэж байгааг та мэдсэн үү? Азаар энэ асуултын хариултыг бид тун удахгүй авах нь ээ. Ингээд удахгүй дэлгэцнээ гарах кинонуудтай танилцацгаая.

Дэлхийг байлдан дагуулсан алдартай кинонуудын үргэлжлэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “It” аймшгийн киноны хоёрдугаар анги

Жүжигчин Жессика Честейн (Jessica Chastain) “It” кинонд тоглохын тулд хувирсан дүрийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд тавьжээ. Тус киноны үйл явдал эхний анги гарснаас хойш 27 жилийн дараа үргэлжлэх гэнэ. Бүх баатрууд аль хэдийнэ насанд хүрч, энгийн амьдралаар амьдрах болно.

“It” аймшгийн киноны хоёрдугаар анги

Насанд хүрсэн Бев болон Биллийн дүрийг Жессика Честейн болон Жеймс Макэвой (James McAvoy) нар бүтээж байгаа гэнэ. Тэд зураг авалтын анхны зургаа цахим хуудсандаа нийтэлжээ. Дараагийн үйл явдлыг 2019 оны есдүгээр сард харах нь ээ.

2 “Star Wars”-ын эртний үе IX бүлэг дээрээ дуусна

“Solo: A Star Wars Story” киноны багийнхан киноны ээлжит бүлгийн зураг авалтыг хийхээр ажиллаж буй юм. Ийнхүү “Star Wars IX” киног 2019 онд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

“Star Wars IX” киноны ийн найруулагчаар Жей Жей Абрамс (J.J. Abrams) ажиллаж байгаа бөгөөд тэрээр “хол байрлах гаригийн” зураг авалтыг хийж байгаа гэнэ.

“Star Wars”-ын эртний үе IX бүлэг дээрээ дуусна

Рейгийн дүрийг Английн жүжигчин Дэйзи Ридли (Daisy Ridley) бүтээх юм байна. Шүтэн бишрэгчид энэ хэсэг дээр гол дүрийн баатрын эцэг эх нь хэн болохыг мэднэ гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Цахим сүлжээнд маш олон таамаг явж байгаа ч бид киног гарсны дараа л энэ нууцыг мэдэх болно шүү дээ.

3 “Beauty and the Beast” киноны дараа “Mulan”-ыг дэлгэцийн бүтээл болгохоор шийджээ

2020 онд "Mulan" хүүхэлдэйн киног уран сайхны кино болгож гаргахаар болжээ. "Disney" компанийнхан гол дүрд нь тоглох жүжигчин бүсгүйг маш удаан хугацааны туршид хайсан бөгөөд шалгаруулалтанд 1000 орчим хүн оролцжээ. Ингээд Хятадын жүжигчин, дуучин Лю Ифэй (Liu Yifei) энэ дүрийг бүтээхээр сонгогдсон байна.

Харин Мушу лууны дүрийг хэн бүтээх юм бол? 1998 онд хүүхэлдэйн кинонд Эдди Мерфи (Eddie Murphey) дуу оруулсан аж.

“Beauty and the Beast” киноны дараа “Mulan”-ыг дэлгэцийн бүтээл болгохоор шийджээ

4 Дуэйн Жонсон дахин “Jumanji”-д тоглоно

“Jumanji”-гийн гуравдугаар ангийг 2019 оны арванхоёрдугаар сард олны хүртээл болгохоор төлөвлөж байгаа аж. Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр жүжигчин Дуэйн Жонсон (Dwayne Johnson) “Jumanji” киноны зураг авалт албан ёсоор эхэлсэн гэдгийг зарлаж, бүх зүйл нууцлаг, тааварлашгүй байх болно гэдгийг амлажээ. Мөн Дуэйн тус киноны гол дүрийг бүтээгээд зогсохгүй найруулагчаар нь ажиллах болно.

Дуэйн Жонсон дахин “Jumanji”-д тоглоно

5 Жеймс Камерон “Avatar” киноны дөрвөн бүлгийн зураг авалтыг хийж байна

Пандора хэмээх нууцлаг гаригийн талаар сонирхож буй үзэгчдэд дуулгах таатай мэдээ байна. “Avatar” киноны хоёрдугаар ангийн зураг авалт аль хэдийнэ эхэлсэн гэнэ. Үүнтэй зэрэгцээд найруулагч Жеймс Камерон (James Cameron) “Avatar"-ын  3, 4 дүгээр ангийн зураг авалтыг хийхээр төлөвлөж байгаа аж. Гол дүрд Сэм Уортингтон (Sam Worthington), Зои Салдана (Zoe Saldana) нар тоглох хэвээрээ гэнэ. Харин одоо тэд эцэг эхийн дүрийг бүтээж байгаа ч На’ви-гийн ард түмнээ аврах үйл ажиллагаагаа зогсоодоггүй байна.

“Avatar 2” киноны нээлтийг 2020 онд хийхээр төлөвлөж буй. Харин дараагийн ангиудыг жил дараалан гаргах гэнэ.

Жеймс Камерон “Avatar” киноны дөрвөн бүлгийн зураг авалтыг хийж байна

6 "Guardians of the Galaxy Vol. 3" киноны үйл явдал хамгийн нууцлаг

“Guardians of the Galaxy” киноны зураг авалтыг хийсэн найруулагч Жеймс Ганн (James Gunn) өөрийн твиттер хуудаснаа шүтэн бишрэгчдийнхээ асуултанд хариулсаар л... Киноны гуравдугаар бүлэгт маш олон үл ойлгогдох зүйл бий гэнэ. Жишээлбэл, Эго гаригийн Мантисыг Питерийн өргөмөл эгч гэж байгаа бол, Грутыг түүний хүү гэх болжээ. Өөрөөр хэлбэл, учрыг нь олохын тулд киног л үзэх хэрэгтэй болох нь ээ.

"Guardians of the Galaxy Vol. 3" киноны үйл явдал хамгийн нууцлаг

Киног 2020 онд гаргахаар төлөвлөж буй бөгөөд “Avengers: Infinity War”-ын дараах үйл явдал өрнөх юм байна.

7 Эль Фэннинг "Maleficent 2" киноны зураг авалтын хэсгээс фэнүүдтэйгээ хуваалцжээ

Залуу жүжигчин Эль Фэннинг (Elle Fanning) Аврора гүнжийн дүрийг бүтээж байгаа бөгөөд Анжелина Жоли (Angelina Jolie)-той авахуулсан зургаа цахим хуудаснаа нийтэлсэн байна.

"Maleficent 2" киног 2019 онд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Киноны үйл явдлыг нууц хэвээр үлдээсэн бөгөөд эхний анги нь “Нойрсож буй гүнж”-ийн хэв маягийг ашигласан бол "Maleficent 2" ямар байх нь тодорхойгүй байна.

Эль Фэннинг "Maleficent 2" киноны зураг авалтын хэсгээс фэнүүдтэйгээ хуваалцжээ

8 “Game of Thrones”-ын Санса Старк дахин мутант болно

2019 оны өвөл “X-Men film series” киноны ээлжит бүлгийг гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ удаад Жин Грейн (комик баатар) түүхийг өгүүлэх болно.

Харин одоо залуу Жинний дүрийг Английн жүжигчин Софи Тернер (Sophie Turner) бүтээх гэнэ. Залуу жүжигчин “Game of Thrones” кинонд тоглосноороо олны танил болсон юм. Өмнө нь Софи “X-Men: Apocalypse” кинонд тоглож байсан аж.

“Game of Thrones”-ын Санса Старк дахин мутант болно

9 “Fantastic Beasts” кинонд залуу Дамблдорын түүхийг өгүүлнэ

“Fantastic Beasts” кино амжилт гаргаснаас хойш энэ киноны дөрвөн анги биднийг хүлээж байна. Кинонд гарч буй үйл явдал Харри Поттер гарахаас өмнөх 65 жилийн тухай харуулах гэнэ. Найруулагчаар Дэвид Йейтс  (David Yates) ажиллаж байгаа бөгөөд үйл явдалд зохиолч Ж.К Роулинг (J.K. Rowling) ихэд анхаарал хандуулж байгаа аж.

2018 оны намар “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” кино гарч эхлэх бөгөөд 2020 он гэхэд киноны гурав дахь хэсгийг кинотеатрын дэлгэцээр гаргах гэнэ. Ньют Саламандер болон түүний найзуудын оронд гол дүрд хар шидтэн Грин-де-Вальд, залуу Альбус Дамблдор нар гарна.

Эдди Редмэйн  (Eddie Redmayne) (Ньют Саламандер) болон Жуд Лоу (Jude Law) (Альбус Дамблдор) нар “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны зураг авалтын завсарлагааны үеэр.

“Fantastic Beasts” кинонд залуу Дамблдорын түүхийг өгүүлнэ

10 "Avengers 4" кино

"Marvel"  компанийн захирал Кевин Файги (Kevin Feige) “Den of Geek” сэтгүүлд “Avengers: Infinity War” киноны хамгийн төгсгөлийн хэсгийн зураг авалтыг эхэлсэн болохыг хэлжээ. Хуучин дүрүүдийн амьдрал үргэлжлэх ч шинэ дүрүүдийг хүртэл нэмэхээр шийдсэн байна.

2019 оны  тавдугаар сар хүртэл киноны зураг авалт хийгдэж, олон түмэнд хүрэх гэнэ. Тэр хүртэл хүлээх л үлдлээ дээ.

"Avengers 4" кино

11 Англи эмэгтэй "Spider-Man 4"-ийн зураг авалт эхэлснийг олонд зарлажээ

Английн Хартфордшир-ын иргэн Софи Плейл гэрийнх хажууд энэ оны долдугаар сарын 2-ны өдөр "Spider-Man 4" киноны зураг авалт хийж байхыг харсан байна. Тэрээр гэрэл зураг дарж твиттер хуудастаа  энэ талаар нийтэлсэн бөгөөд түүний зураг цахим хуудсаар эрчимтэй тархаж, бүсгүйн гайхашралыг төрүүлжээ.

“Миний нийтэлсэн зургууд олны анхаарлыг татахад би маш ихээр гайхсан. "Spider-Man4” киноны зураг авалтын хамгийн анхны өдөр байсан гэдгийг би мэдээгүй” хэмээн тэрээр цахим хуудсандаа бичсэн аж.

Англи эмэгтэй "Spider-Man 4"-ийн зураг авалт эхэлснийг олонд зарлажээ

Шинэхэн бүтээл "Spider-Man: Far From Home" нэртэй байх бөгөөд Питер Паркер болон түүний найзууд амралтаа өнгөрүүлэхээр Европыг зорих болно. Харин амралтын үйл явдлыг бид 2019 оны долдугаар сард мэдэх нь ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()