1
"Оскар"-ын шагнал авсан дүрдээ орохын тулд зургаан сар ширэнгэн ойд амьдарчээ
"Оскар"-ын гурван удаагийн шагналт жүжигчин Даниель Дэй Луис (Daniel Day-Lewis) “The Last of the Mohicans” кинонд тоглохын тулд зургаан сар ширэнгэнд өнгөрүүлжээ. Тэрээр дүрээ сайн ойлгохын тулд завь, амьтны хавх хийж сурсан гэнэ.
Харин “Gangs of New York” кинонд мах бэлтгэгчийн буюу ядуу хүний дүрд тоглож байсан учир тэсгим хүйтэнд нүцгэн зогсоод эцэст нь хатгаа тусчээ.
Даниель “My Left Foot” кинонд тоглохын тулд нугасны мэдээ алдалтын өвчтөнүүдийн эмнэлэгт найман долоо хоножээ. Тэрээр өдөр бүр тэргэнцэрт сууж, сувилагчаар хоолоо халбагадуулж идэж байсан гэдэг. Энэ үеэр тэрээр хоёр хавиргаа хугалсан гэнэ.
Дараагаар нь “The Boxer” кинонд мэргэжлийн боксын тамирчны дүрийг бүтээхийн тулд тэр 18 сар дасгал сургуулилалт хийсний үндсэн дээр мэргэжлийн боксчидтой хүч үзэх хэмжээний чадвартай болжээ.
2
Балетчин Александра Билгик хөлөө хамгийн их хайрлах ёстой гэв
Ирландын балетчин Александра Билгик (Aleksandra Bilgic)-ийн хувьд бүжиглэх бол түүний амь амьдрал аж. Ямар ч төрлийн бүжигчин хөлөө л хамгийн их хайрлах хэрэгтэй байдаг. Байнга бие халаалт хийж, гэмтэл бэртлээс сэргийлэх ёстой гэнэ. Мөн үүний хажуугаар хоолны чанд дэглэм сахиж, эм тан хэрэглэх болдог гэдгийг тэрээр хэлсэн юм.
3
Домогт зураачийн дүрийг бүтээхийн тулд 10 жил бэлтгэжээ
Америкийн алдарт зураач Жэксон Поллок (Jackson Pollock)-ийн дүрийг бүтээхийн тулд жүжигчин Эд Харрис (Ed Harris) 10 жил биеэ бэлтгэжээ. Поллокийн талаарх бүх ном, сонин уншиж, нэвтрүүлэг үзэж, түүний уран зургийн үзэсгэлэнгээр зочилж, Поллок шиг тамхи татаж, түүний гэрт очиж, орон дээр нь унтаж байсан гэнэ. Тэр ч бүү хэл өөртөө студи бэлдэж зураг хүртэл зурж сурсан гэнэ. Мөн кинонд зориулж Поллокийн зургийг өөрөө дуурайж зуржээ.
4
Дугуйчин Тэйлор Финней маш хүнд бэртсэн ч жилийн дараа эх спортдоо эргэн иржээ
Дугуйн спортын мэргэжлийн тамирчин, дэлхийн аварга Тэйлор Финней (Taylor Phinney) бол асар тэсвэр хатуужилтай нэгэн. Тамирчин хүний хувьд гэмтэл бэртэл бол спортын нэг хэсэг гэдэг.
Тэйлор 2014 онд уралдааны үеэр зүүн хөлнийхөө тахилзуур яс, шилбэний ясаа хугалжээ. Жилийн дараа хэзээ ч мөхөшгүй итгэл найдвар болон эмч нарын хүчээр эх спортдоо эргэн иржээ.
5
Хоакин Феникс дүрээ бүтээхийн тулд бараг галзуурах дөхжээ
Жүжигчин Хоакин Феникс (Joaquin Phoenix) дүрдээ орохын тулд маш сайн бэлддэг нэгэн. “Gladiator” кинонд зориулж тэрээр жин хасаагүй ч тулааны урлагаар хичээллэж, сэлмээ гаргууд эзэмшихийн тулд хаа явсан газраа сэлэм авч явдаг байв. “Walk the Line” кинонд дүр бүтээхдээ тэрээр дуулж, гитар тоглож сурчээ.
6
Майкл Жорданг муу үсэрдэг гэж голдог байжээ
Бие бялдраа хөгжүүлж, аль нэг багт гологдохгүйн тулд домогт тамирчин маань маш их хичээжээ. Түүнийг сургуульд байхад нь муу үсэрдэг гээд багаасаа хассан сагсан бөмбөгийн баг олон байжээ. Тиймээс тэрээр өдөр бүр зуу зуун үсрэлт, шидэлт хийж өөрийгөө бэлтгэжээ. Түүний хуучин дасгалжуулагч түүнийг нөр хөдөлмөрийн үр дүнд домогт тамирчин болсон гэж онцолж байв.
7
Жессика Врайт загвар өмсөх ямар хэцүү гэдгийг харуулав
Төгс бие галбиртай байхыг шаарддаг загварын ертөнцөд ажиллах ямар хэцүү вэ гэдгийг Америкийн модель олон нийттэй санаа бодлоо хуваалцжээ. Өдөрт олон цагаар дасгал бэлтгэл хийж, хоолны чанд дэглэм барьж, гоо сайхны мэс засалд ч орох шаардлага гардаг гэнэ.
Мөн охид дарамт шахалтыг даван туулахын тулд эм тан ихээр хэрэглэдэг гэнэ. Зарим охид модель болохын хажуугаар давхар ажил хийж зардлаа нөхдөг аж.
8
Аварга загасанд гараа алдсан ч дэлхийн хамгийн чадварлаг серфингийн тамирчин
Беттани Хамильтон (Bethany Hamilton) бол Хавай гаралтай мэргэжлийн серфингийн тамирчин юм. Бага байхаасаа л тамирчин болохыг хүсдэг байв. Гэхдээ 13 насандаа аварга загасны дайралтад өртөж нэг гаргүй болжээ. Энэ нь түүнийг далайгаас холдуулаагүй юм. Ердөө 26 өдрийн дараа тэрээр эргээд далайд гарсан гэнэ.
Өнөөдөр тэрээр бүх цаг үеийн серфингийн шилдэг 50 тамирчны нэгд тооцогддог юм. Түүний амьдралаас сэдэвлэн “Soul Surfer” гэх кино бүтээжээ.
9
Гэмтлээс болж карьераа дахин эхлүүлсэн бүсгүй
Зуны олимпийн тэмцээнд таван удаа оролцсон цорын ганц тамирчин бол Америкийн дугуйчин Жорж Хинкапье (George Hincapie) юм. Тэрээр эгэмний ясаа хугалж, цочмог халдвар тусаж, бугуйгаа хугалж, судас бүдүүрэх өвчин тусаж байсан юм.
10
28 жилийн дараа "Терминатор" кинонд дахин тоглохын тулд биеэ бэлджээ
Хүүгээ дөнгөж төрүүлснээс хэдэн сарын дараа "Терминатор" киноны шинэ ангид тоглохын тулд Линда Хамильтон (Linda Hamilton) шаргуу дасгал сургуулилт хийжээ. 28 жилийн өмнөх өөрийн дүр шигээ бие бялдартай болохын тулд 61 настай Линда маш их хичээжээ.
11
ДАШТ-ий үеэр аавыгаа барьцаалагдсаныг мэдсэн ч талбай дээр тасралтгүй 90 минут тогложээ
2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Нигери улсын шигшээ багийн ахлагч Майкл Жон Оби (Mikel John Obi)-гийн аав хулгайлагдсан байна. Аргентиний багтай хийх тоглолтод бэлдэж байхад нь түүн рүү нэгэн танихгүй хүн залгаж "Барьцааны мөнгө өгөхгүй бол аавыг чинь ална" гэж сүрдүүлсэн аж. Оби энэ талаар хэнд ч хэлээгүй байна. Ийнхүү 190 сая хүний итгэл найдварыг унагаахгүйн тулд тэрээр аавыгаа хулгайлагдсаныг мэдэж байсан ч 90 минут тогложээ.
Хожим долоо хоногийн дараа түүний аавыг цагдаа нар аварсан байна. Одоогоор аав нь эмнэлэгт хэвтэж байгаа аж.
12
Гэдэс нь өвдөж байсан ч шавартай намагт сэлжээ
Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) бол дүрдээ өөрийгөө бүрэн зориулж чаддаг жүжигчин юм. Тухайлбал, тэрээр “True Lies” кинонд зориулж зургаан сар танго бүжгээр хичээллэжээ. Үүгээр олж авсан чадвар түүнд дараа нь “Junior” кинонд тоглоход нь их тусалсан гэнэ. Арнольд 1967 онд балетаар хичээллэж байжээ.
Жүжигчин маань “Predator” кинонд тоглож байхдаа багагүй асуудалтай тулгарчээ. Зураг авалтын үеэр санаандгүй байдлаар бохир ус уусны улмаас гэдэс нь эвгүйрхэж, суулгасны улмаас 11 кг жин хасаж байв. Үүрийн 03.00 цагт зураг авалт эхлэхэд Арнольд хүйтэн шавартай намгаар сэлэх шаардлага гарсан гэнэ. Мөн тус зураг авалтын үеэр Арнольд хуримаа хийж, ердөө гуравхан өдрийн бал сарын аялалд явжээ.
13
Онгоцны үйлчлэгчийн ажил амар биш
"Youtube"-ийн од Эшли Смит (Ashley Smith) өөрийн бичлэгээрээ онгоцны үйлчлэгч байх ямар хүнд хэцүүг бусдад ойлгуулсан юм. Цагийн зөрүү, хатуу дүрэм, бүдүүлэг зорчигч нараас болж олон бэрхшээл учирдаг гэнэ. Онгоц саатах үеэр хоол ундгүй ядарна, унтах ч зав байдаггүй гэдгийг мөн хэлсэн. Амралт, баярын өдрүүдээр ч ажлаа хийж нислэгт гарна, согтуу үйлчлүүлэгч нартай ч учраа ололцоно, байнга асуудал тулгардаг ажээ.
14
Сагсан бөмбөгийн өндөр тамирчдад тулгардаг асуудал
Сагсан бөмбөгийн алдартай тамирчдыг харахад тэд эрүүл мэндийн олон асуудалтай тулгардаг бололтой. Тэдний хөл жилээс жилд хэлбэрээ алдаж, яс нь буруу ургаж өвчилдөг байна. Даррелл Армстронг (Darrell Armstrong)-ийн хөлийг харахад тэд балетчдаас дутахааргүй хөлний гажигтай болдог гэнэ.
15
Америкийн телевизийн хөтлөгч өвчнөө даван туулжээ
1999 онд Америкийн телевизийн хөтлөгч Монтел Виллиамс (Montel Williams) хэд хэдэн өвчнөөр өвдөж үр дүнд нь мэдрэлийн судасны үрэвсэлтэй болжээ. Харин 2009 онд Монтел өдөр бүр өвдөлт мэдэрдэг болсноо хэлсэн юм. Ийнхүү өвчлөхөд нь сэтгэлийн дарамт нөлөөлсөн гэнэ.
Өдгөө тэрээр хатуу хоолны дэглэм барьж, дасгал хийж эрүүл болсон бөгөөд эм бэлдмэл хийдэг эрүүл мэндийн байгууллагад туслалцаа үзүүлдэг гэнэ.
16
Дуучин Лэди Гага (Lady Gaga) фибромольгия өвчин тусчээ
Уг өвчин нь ямар нэгэн байдлаар үхэлд хүргэх аюулгүй бөгөөд харин туссан нөхцөлд тухайн хүнд хурдан үхэх юмсан гэх бодол төрүүлдэг гэнэ. Дуучин бүсгүй тоглолтын үеэр өвчнөө илүү ихээр мэдэрдэг гэнэ. Энэ үед түүний бүх бие өвдөж, нойргүйдэж, анхаарлаа төвлөрүүлж чадахаа больдог гэнэ. Түүнийг өвчнөө мартахад нь саунд суух, хэт ягаан туяаны гэрэл тусалдаг юм.
17
ДАШТ-ий үеэр хөлбөмбөгч Илья Кутепов бэртэлтэй хөлтэй 100 минут тогложээ
ДАШТ-ий тоглолтын үеэр ОХУ-ын тамирчин Илья Кутепов минут бэртэлтэй хөлтэй 100 гаруй минут тогложээ.
Түүний багийн гишүүн Юрий Жирков Египеттэй тоглох үедээ Илья маш их өвчин намдаагч уусан гэж хожим хэлжээ.
18
Харахаа байсан ч гулгахаа зогсоогүй гэнэ
Дан Манкина (Dan Mancina) анх 13 настай байхдаа өөрийгөө хараагүй болж байгааг мэджээ. Түүнийг биеийн хүчний ажил хийх бүрт хараа нь улам муудна гэж эмч нар хэлжээ. Өнөөдөр түүний зүүн нүд хараагүй бөгөөд баруун нүд нь муу, хэд хэдэн л өнгө ялгаж чаддаг гэнэ. Гэсэн ч тэрээр өдийг хүртэл скейтбордоор хичээллэсэн хэвээр буй юм.
Тэрээр өдөр бүр бэлтгэл сургуулилалт хийдэг, гэмтэж бэртэхээс ердөөсөө айдаггүй гэсэн. Мөн “Red Bull”-ийн нүүр царай болсон байна.