Хосууд салсны дараа "Экс"-ээ яагаад мартаж чаддаггүй вэ?

Аль хэдийнэ хосууд байхаа больж салсан хэдий ч түүний талаарх бодол таны толгойд байнга эргэлдсээр л байна уу? Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ нь маш олон хүчин зүйлтэй холбоотой хэдий ч сэтгэл санааны байдалтай огтхон ч хамаатай биш гэнэ. Ингээд сэтгэл судлаачдын өгсөн зөвлөгөөг сонсоцгооё.

Хосууд салсны дараа "Экс"-ээ яагаад мартаж чаддаггүй вэ?

1 Харилцаагаа бусдаас дээгүүр тавих

Зарим хүн хувийн харилцаагаа маш өндрөөр үнэлж, амьдралынхаа гол утга учрыг болгодог. Энэ тохиолдолд салалт танд хүндээр тусаж, түүнтэй буцаж нийлсэн тохиолдолд  л амьдрал утга учиртай болох мэт санагдана.

Сэтгэл судлаачид амьдралын үнэ цэнийг зөв тодорхойлох хэрэгтэй хэмээн зөвлөсөн бөгөөд бүхий л амьдралынхаа туршид аливаа нөхцөл байдалд тохируулан өөрчлөх хэрэгтэй гэжээ. Ямар ч тохиолдол хамтрагч нэгдүгээрт байх ёсгүй.

Харилцаагаа бусдаас дээгүүр тавих

2 Бүх зүйл дуусаагүй мэт санагдах

Ямар нэгэн зүйлийг дуусгаагүй дутуу орхисон мэт санагдаж, гомдол, үл ойлголцол сэтгэлд тээглэсээр байвал энэ нь яг л исэж буй дарс шиг шуугин буцалсаар байх болно. Сэтгэл судлалд үүнийг “шийдэгдээгүй асуудал” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь хайртыгаа дахин дахин санах нөхцөл болдог хэмээн тайлбарласан байна. Хэрвээ та өнгөрснөө орхиж чадахгүй бол энэхүү гомдол дахин гарч ирж, насан туршдаа таныг дагах болно.

Хосууд хоорондоо ярилцаж аливаа асуудлыг шийдэж чаддаг байх нь чухал. Харамсалтай нь ихэнх харилцаа савсан хаалгаар л дуусдаг. Энэ тохиолдолд та өөрийн дотор буй бүх зүйлийг хэн нэгэнд уудалж ярих, эсвэл түүнд хэлэх гэсэн бүх үгээ цаасан дээр буулгах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Бүх зүйл дуусаагүй мэт санагдах

3 Тав тухгүй байдал

Урт удаан хугацааны турш үргэлжилсэн харилцаа нь өөрийн гэсэн тодорхой хүрээлэлтэй болсон байдаг бөгөөд үүнд эмх цэгцтэй, тогтсон ахуй амьдрал, хамтын сонголт, найз нөхөд, сонирхол зэрэг багтана. Харин салсны дараа энэ бүх зүйлийг үгүйлэн санаж, дасаж сурсан зуршлаараа амьдрахыг хүсэх болно.

Сэтгэл судлаачид нэгэн хэвийн амьдралаа өөрчилж чадсаны дараа таныг хөгжих боломжтой гэж үзжээ. Магадгүй өмнөх харилцаа тань таныг хааж, барьж байсан ч юм бил үү. Тиймээс хуучнаа мартаж, шинэ зүйлд өөрийгөө нээх гээд оролдоод үзээрэй.

Тав тухгүй байдал

4 Сэтгэл хөдлөлийн хараат байдал

Заримдаа хайрыг сэтгэл хөдлөлийн хараат байдалтай андуурах нь бий. Хайртай хүн чинь таныг тавьж явуулахад бэлэн байдаг бол сэтгэл хөдлөлийн хараат байдалтай хүн харилцаагаа авч үлдэхийн төлөө бүх зүйлийг хийх болно.

Италийн сэтгэл судлаач Роберто Ассажиолигийн үзэж байгаагаар эцэг эхтэйгээ таарамж муутай байх нь хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Хэрвээ тухайн хүн хүүхэд байхдаа эцэг эхтэйгээ тийм ч таатай биш харилцаатай байсан бол энэ нь насанд хүрсэн хойно нь түүний хувийн амьдралд нөлөөлнө. Тиймээс сэтгэл хөдлөлийн хараат байдлаас гарахын тулд хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг дахин нэг бодож үзэх хэрэгтэй хэмээн Роберто зөвлөсөн байна.

Сэтгэл хөдлөлийн хараат байдал

5 Мөрөөдөл биелээгүй

Та хоёр хамтдаа төлөвлөгөө гаргаж, аль хэдийн өөрсдийгөө гэрлэсэн, олон хүүхдийн ээж аав болсон мэтээр төсөөлж байсан уу. Гэхдээ мөрөөдлөөсөө татгалзах хэцүү учир урт удаан хугацааны турш сэтгэлдээ тээсэн мөрөөдөл чинь биелэхгүй байх үед ямар их гомдмоор сэтгэл төрөх бол.

Сэтгэл судлаач Фриц Перлзийн үзэж байгаагаар энэ нь “Биелээгүй мөрөөдлийн” нэгэн гомдол бөгөөд бүх зүйлийг мартахын тулд хуучин мөрөөдлөө орхиж, харин шинэ мөрөөдөлтэй болох хэрэгтэй гэжээ. Сэтгэл санаагаа өвтгөхгүйн тулд мөрөөдөл бүхэн биелэх ёсгүй гэдгийг ойлгож, дараагийн удаа эртлэн төлөвлөгөө зохиож, хамтрагчаасаа ихийг шаардах хэрэггүй.

Мөрөөдөл биелээгүй

6 Шинэ хамтрагчдаа итгэхгүй байх

Ээлжит хайр дурлалын харилцаа тань таагүй болох үед хүмүүс өмнөх найз бүсгүй, залуугаа санаж, харьцуулах тохиолдол гардаг. Сэтгэл судлаач Лори Уотсоны үзэж байгаагаар эксийнхээ цахим хуудсаар аялах нь та одоогийн байгаа харилцаандаа сэтгэл хангалуун бус байгааг илэрхийлнэ гэжээ. Тиймээс өмнөх харилцаагаа сөхөж харах биш, харин одоогийн байгаа харилцаандаа анхаарал хандуулах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Цахим сүлжээгээр хэн нэгнийг тагнах нь сэтгэл санаанд хүндээр нөлөөлж, гүн хямралд оруулдаг гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар цахим сүлжээ эрчимтэй хөгжсөн үед нэг нэгнийгээ мартахад ихээхэн хор учруулж байгаа аж. Аль болохоор цахим сүлжээгээр тагнуул хийхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Шинэ хамтрагчдаа итгэхгүй байх

7 Өмчлөх байдал

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хардалт нь хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхэлсэн бөгөөд үргэлж нэгдүгээрт байхыг хүссэн эрмэлзлээс үүдэлтэй гэжээ. Эксээсээ салсан ч гэсэн тухайн хүнийг хардаж, эрх чөлөө өгөхгүй байх тохиолдол гардаг. Энэ үед  та одоо зохиож буй харилцаандаа анхаарал хандуулаарай.

Сэтгэл судлаач Эрих Фромм өөрийн номондоо "Өөрийн болгох" гэдэг нь та хоёрын харилцаанд давамгай байр суурийг эзэлж, амиа хичээсэн байдалтай байхыг хэлнэ. Харин бат бөх харилцаа тогтоохын тулд сайн хань, хайртай хүн байх хэрэгтэй. Авах биш өгөхөд анхаарах хэрэгтэй" гэж бичжээ.

Өмчлөх байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()