Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2018 оны долдугаар сарын 5-ны өдөр Голомт банк нь БНХАУ-ын Өвөр Монголын банктай 2017 онд байгуулсан банк хоорондын хадгаламжийн гэрээг сунгаж, банк хоорондын зээлийн гэрээг шинээр байгууллаа. Уг гэрээний дагуу Өвөр Монголын банк нь Голомт банкинд юань, ам.доллар болон төгрөгийн богино хугацааны эх үүсвэр олгох юм. Ингэснээр Голомт банк нь эх үүсвэрийн зардлаа бууруулж, харилцагчдадаа илүү таатай нөхцөлтэй зээл олгох боломж бүрдэж байна. Мөн хоёр улсын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн түншлэл, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.