Роботууд ойрын арван жилийн хугацаанд бидний амьдралд томоохон цохилтыг үзүүлэх бөгөөд зарим хэрэглэгчид аль хэдийнээ машинтай харьцахыг илүүд үзээд байна.Өнөөдрийн байдлаар ихэнх роботууд олон нийтийн үйлчилгээнд зориулагдан хийгдэж байгаа боловч өрхийн хэрэгцээнд ашиглаж эхлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал боллоо.
Хэрэглээ нь ихсэх тусам роботын нэр төрөл ч мөн төсөөлшгүйгээр өргөжих нь гарцаагүй.Дэлхийн зарим томоохон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид аль хэдийнээ роботын салбар дахь шинэ загвар хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийгээд эхэлжээ. Жишээлбэл, LG Electronics өөрийн дэвшилтэд CLOi брэндийн шинэлэг роботыг зах зээлд нийлүүлж эхлээд байна. Өхөөрдөм робот хөтчүүд нь Өмнөд Солонгос улсын Инчоны Олон улсын нисэх буудалд зорчигчдод тусалж эхлээд байна. Энэ оны нэгдүгээр сард, CES 2018 үзэсгэлэнд LG Electronics олон нийтэд үйлчлэх шинээр хөгжүүлсэн үйлчилгээний робот, хүргэлтийн робот, робот үйлчилгээний туслах зэрэг гурван төрөл роботуудаа тус тус танилцуулсан.
Үйлчилгээний робот нь нисэх онгоцны буудлын ресторан болон зочид буудлын үйлчлүүлэгчдийн уух зүйлс, захиалсан хоолыг хурдан шуурхай хүргэх үүрэгтэй юм. Робот нь цагийн зүүний дагуу зөөврийн тавиур дээрх зууш болон уух зүйлсийг маш хурдан хугацаанд хүргэдэг. Хүргэлт бүрэн хийгдэж дууссаны дараа робот өөрийн заагдсан байрлалд буцаж ирнэ.
Зочдын тээшийг өрөөнд хүргэх зориулалтаар бүтээгдсэн хүргэлтийн робот нь зочдын ачаа тээшийг хүлээлгэх, үйлчилгээний удаашралыг багасгаж, зочдод илүү ая тухтай байдлыг бий болгох зориулалттай. Хүргэлтийн робот нь зочны өрөөг хүлээлгэж өгөх, хүлээн авах бүртгэлийг шуурхай бүртгэж, төлбөрийг хүлээн авах, машинд ачаа тээшийг хүргэх зэргийг асар богино хугацаанд хийж гүйцэтгэдэг.
LG нь дээд зэрэглэлийн супермаркетуудад зориулан хэрэглэгчдийн ая тухтай байдлыг хангаж, үйлчилгээний шинэ түвшинг бий болгохын тулд робот үйлдвэрлэлд ноу-хау-г нэвтрүүлж байна. Робот үйлчилгээний туслах нь бар код уншигчаар тоноглогдсон учраас худалдан авагчид бараа бүтээгдэхүүний үнийг нэн даруй мэдэж, худалдан авч буй зүйлсийнхээ жагсаалтыг дэлгэцээс харах боломжтой.
“Хэрэглэгчдийн амьдралын хэв маягт нь тохируулж, гэр ахуйн ажил үүргийг ирээдүйн технологитой холбож ая тухтай байдлыг хангах зорилгоор LG нь ухаалаг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсээр байна” хэмээн Алмата Казахстаны LG Electronics компанийн Маркетингийн албаны захирал Наталья Новикова хэллээ. “Роботын салбар дахь LG-ийн дэвшилтэт шийдлүүд нь хэрэглэгчдэд өөрт хэрэгтэй зүйлсдээ илүү их цаг гаргаж, хэрэглээний бас нэгэн шинэ алхмыг хийхэд оршино.”
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.