1
Эртний уламжлал
Домогт өгүүлснээр Хятадын анхны эзэн хаан Юу (Yu) МЭӨ 2000 онд халуун хоолоо идэхийн тулд бургасны хоёр мөчир ашигласнаар анх савх үүссэн ажээ. Харин судлаачид 9000 жилийн өмнө хүмүүс савх хэрэглэж байсныг илрүүлсэн байдаг. Ийм эртний уламжлалт хэрэгслээсээ амархан салахыг хэн хүсэх билээ.
2
Эртний гүн ухаан
Хятадын уламжлалт гүн ухааныг судлаж үзвэл эхлэн сэрээ, халбага нь дайны бэлгэдэл харин модон савх нь амар тайвны бэлэгдэл болохыг мэдэж болно. Үүнээс гадна хоёр саваа нь бумбын сураальд нөгөө хөдөлгөөн нь арга билгийг төлөөлдөг юм.
Харин буддын сургуульд савхны уртыг 13 тэн гэж хуваадаг бөгөөд тэдгээр нь 7 мэдрэхүй, 6 ариун хүслийг илэрхийлдэг юм байна.
3
Хоолны хэмжээ
Бидэнд савх хэрэглэх нь түвэгтэй мэт санагддаг боловч Азийн иргэд савхыг чөлөөтэй хэрэглээд зогсохгүй хоолны дэглэм барихад тустай хэрэгсэл гэж үздэг ажээ.
Учир нь бага багаар савхдаж идэх нь хоолны шингэцэнд нөөлөөлж, цадсан мэт мэдрэмжийг богино хугацаанд төрүүлдэг юм байна.
4
Сонирхолтой баримтууд
- Хятадад савхыг каузи, Японд хаси, Солонгост чоккорак, Вьетнамд дуа гэж нэрлэдэг.
- Савхыг зөвхөн мод, эсвэл ясаар хийдэг ч солонгосчууд л ганцхан төмөр савх хэрэглэдэг.
- Хятадын иргэд жил бүр 45 тэрбум хос модон савх хэрэглэдэг.
- Хятадын хамгийн том хот болох Шанхайд 2000 орчим үзмэртэй савхны төрөлжсөн музей байдаг.