Дэлхийн цөмд бидний мэдэхгүй ямар үйл явц болдог вэ?

2018-07-09, 08:22
11,961

Дэлхийн төвд хүн биеэр хүрч очих боломжгүй тул хамгийн нууцлаг, бага судлагдсан газрын нэг билээ. Энэхүү ойлголтын талаар маш олон мэдээлэл, судалгааны материал байдаг. Гэхдээ эдгээр нь үнэхээр үнэн бодит эсэхэд итгэхэд бэрх. Тиймээс таны мэддэггүй байх магадлалтай 10 баримтыг бид цуглуулан бэлтгэлээ. 

Дэлхийн цөмд бидний мэдэхгүй ямар үйл явц болдог вэ?

1 Дэлхийн хурд

Дэлхий үргэлж эргэлдэж байдаг гэдгийг бид мэднэ. Сонирхолтой нь дэлхийн цөм нь бусад давхаргаасаа илүү хурдан эргэлддэг аж. 1997 онд Колумбийн их сургууль дэлхийн дотоод хэсгийн хурдны талаар туршилт явуулсан байна. Судлаачид дэлхийн цөм нь давхаргуудтайгаа нэг зүг рүү эргэдэг боловч хурдны хувьд өөр гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дэлхийн дотоод хэсэг нь гадаргуугаасаа 2/3 секундээр хурдан эргэдэг гэдгийг олж мэджээ. 2/3 секунд гэдэг төдийлөн их санагдахгүй байж магадгүй ч бүхэл бүтэн нэг гаригийн зөвхөн энэ хэсэг нь арай илүү хурдан эргэдэг гээд бодохоор хачирхалтай биш байна гэж үү? Судлаачид энэ талаар хэд хэдэн онол дэвшүүлээд буй. Зарим нь дэлхийн төв нь маш нягтаршилтай гэж үзсэн бол зарим нь цөмийг хагас шингэн давхаргатай учраас илүү хурдан байх магадлалтай гэжээ. 

2 Нарнаас хамгаалах

Биднийг нарны гэрэл, дулаанаас хамгаалахын тулд дэлхийн маш олон хэсэг нийлж нэгдмэл тогтолцоо болон ажилладаг. Наргүйгээр бид энд оршин тогтнохгүй. Гэхдээ дэлхийн хамгаалах тогтолцоогүйгээр манай дэлхий Ангараг гариг шиг хуурайшиж хатсан байна. Биднийг хамгаалахад дэлхийн цөм хамгийн их үүрэг гүйцэтгэдэг. Цөмийн дотор байдаг шингэн нь геомагнетик талбайг үүсгэж, нарнаас үүссэн соронзон таталцлын зайтай холбогддог. Энэхүү холбоо нь магнетосперийг үүсгэж дэлхийг агаар мандалд тогтох үндэс болдог. Үүнгүйгээр бид хэт ягаан туяанд шууд өртөнө. Үнэндээ дэлхий гэдэг гариг огт оршихгүй. 

Нарнаас хамгаалах

3 Бид дэлхийн цөмд хэр ойртсон бэ?

Дэлхийн цөм нь маш халуун, шингэн хэлбэртэй. Газрын гадаргаас дэлхийн гүн рүү өрөмдсөн хамгийн цаад талын цэг нь 12 км бөгөөд үүнийг "The Kola Superdeep Borehole" гэж нэрлэжээ. Энэ цэгт агаарын температур 180 цельсийн градус хүрдэг. Агаарын температураас гадна чулуулаг хэсгүүд нь цааш үргэлжлүүлэн өрөмдөхөд саад болдог аж. Дээрх нүхийг өрөмдөхөд 1970-1989 он хүртэл нийт 19 жилийн хугацаа зарцуулсан. 

Бид дэлхийн цөмд хэр ойртсон бэ?

4 Цөмийн хэмжээ

Дэлхийн давхарга бүрийг нь яг энэ зураг дээрх шиг байна гэж төсөөлөн бодоход хамгийн жижиг хэсэг болох дэлхийн цөм нь өчүүхэн жаахан санагдаж байгаа биз. Гэвч дэлхийн цөм нь хэмжээгээрээ сартай бараг л ижил буюу радиус нь 2440 километр үргэлжилдэг. Энэ нь дэлхийн нийт багтаамжийн 19 хувийг эзэлнэ. Хэрвээ дэлхийн цөм сартай ойролцоо хэмжээтэй бол манай гариг чухам хэр том бэ гэж бодоход хүргэж байгаа юм. 

Цөмийн хэмжээ

5 Тектоник хавтан болон тивийн хөдөлгөөн

Тектоник хавтан болон тивийн хөдөлгөөн бол хамгийн сонирхол татам үйл явдлуудын нэг. Энэ нь тектоник хавтангууд үргэлжийн мөнхөд хөдөлгөөнд оршиж Пангея мэтийн гайхамшигт тив бүтээгдсэн болохыг баталдаг. Уг хачирхалтай онолыг нотлоход бидэнд дэлхийн цөм тус болно. Цөм нь шингэн учраас тогтсон хэлбэр байхгүй бөгөөд янз бүрийн бодис, элементүүд холилдож байдаг. Харин энэхүү тогтворгүй байдал нь тектоник хавтангууд үргэлжийн мөнхөд хөдөлгөөнд орших үндэс болдог ажээ. 

Тектоник хавтан болон тивийн хөдөлгөөн

6 Далайн өрөмдлөг

Дэлхийн цөм маш халуун учраас өрөмдөж чаддаггүй гэж дээр дурдсан. Тэгвэл эрдэмтэд далайн өрөмдлөгийг хийж дэлхийн цөмийн талаар судлахаар олон жил ажиллаж байна. Шинжлэх ухааны далайн өрөмдлөгийн тусламжтайгаар төв болоод бусад давхаргын талаар олон мэдээлэл цуглуулж чадсан. Мөн далайн шинэ төрөл зүйл амьтдыг ч нээн илрүүлсэн бөгөөд дэлхийн цөм нь тектоник хавтангуудын хөдөлгөөнийг үүсгэдэг гэсэн ойлголтыг хүртэл эндээс мэдэж авсан юм. 

Далайн өрөмдлөг

7 Дэлхийн нийтийн өөрчлөлт

Цөм нь дэлхийн давхаргуудад бидний төсөөлж байгаагаас ч их нөлөөлдөг. Нарнаас хамгаалах болон тектоник хавтангуудын хөдөлгөөнөөс гадна дэлхий нийтийн өөрчлөлтөд хүртэл дэлхийн цөм хамааралтай. Эртэмтэд далайн өрөмдлөг хийж байх үеэрээ далайн ёроолоос дээж авч шинжлэн үзсэн бөгөөд эдгээр нь шинэ нээлтүүд хийх боломж олгожээ. Жишээ нь, 55 сая жилийн өмнө Арктик хэсгийн бүс нутаг дулаан орны уур амьсгалтай байсан гэнэ. 

Дэлхийн нийтийн өөрчлөлт

8 Цөмийн бүтэц

Дэлхийн цөм маш халуун байдаг нь олон элементүүд нэгдсэн байдагтай холбоотой. Гадаад, дотоод цөм гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд дотоод цөм нь хатуу төмрөөс бүтсэн байдаг гэж НАСА-гаас мэдээлсэн юм. Энэ бол манай гаригийн хамгийн халуун хэсэг. Шингэн бүхий гадаад цөм нь дотоод цөмийг хүрээлэн оршдог, никел төмрөөс бүтсэн гэдэг. Манай дэлхийн цөм шингэн гээд бодохоор хачирхалтай биш байна гэж үү? 

Цөмийн бүтэц

9 Дэлхийн цөм яагаад халуун байдаг вэ?

Дэлхийн цөмийн температур цельсийн 6000 градус хүрдэг байна. Гэхдээ яагаад ийм халуун юм бол? Нэгдүгээрт, цацраг идэвхт бодисын задрал маш их явагддаг. Энэ нь мөн тивийн хөдөлгөөнд хамааралтай. Дараагаар нь, дэлхий, сар хоёрын таталцлын явцаас их хэмжээний дулаан ялгардаг. Эцэст нь, дэлхий үүсэх явцад их хэмжээний дулаан хуримтлагдан үлдсэн гэж үздэг. 

Дэлхийн цөм яагаад халуун байдаг вэ?

10 Хөндий дэлхийн онол

Зарим эрдэмтэн дэлхийг голдоо хөндий бөгөөд тэнд мөн хүн ам оршин суудаг гэж үздэг. Тэдгээр хүмүүс нь биднээс илүү өндөр хөгжилтэй гэнэ. Хэдэн зуун жил үргэлжлэн яригдаж ирсэн уг таамаглалыг дэмждэг хүмүүс нисдэг таваг нь дэлхийн хөндийд амьдардаг хүмүүсийн бүтээл гэж итгэдэг байна. Хэдийгээр үүнийг батлах ямар нэг нотолгоо байхгүй ч бодоод үзэхэд сонирхолтой биш байна гэж үү? 

Хөндий дэлхийн онол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()