Америк хосуудын хувь заяаг өөрчилсөн арал

2018-07-06, 12:06
5,833

Алдаж болохгүй агшин гэж байдаг. Харин дараах хосууд өөрсдөдөө олдсон боломжийг алдалгүй ашиглаж, хувь заяагаа орвонгоор нь эргүүлж чаджээ. Тэдний тансаг зэрэглэлийн харштай танилцана уу.

Америк хосуудын хувь заяаг өөрчилсөн арал

2005 онд  Америкийн иргэн Мелита Хантер (Melita Hunter) нөхөртэйгөө Нью-Йоркоос Камбож улс руу ажлын томилолтоор явахдаа тэндхийн Сонг Саа нэртэй арлыг худалдаж авахаар шийдсэн гэнэ. Тус арал маш жижиг хэмжээтэй бөгөөд эх газраас 30 км хол оршдог аж. Хосууд тус арлыг ердөө 15-хан мянган ам.доллараар худалдан авч 99 жил өмчлөх эрхтэй болсон байна.

Сонирхолтой нь, ийм мөнгөөр Лондонд зургаан сар хямд байр түрээслэх боломжтой гэнэ. Тэгэхээр тэд тун ашигтай наймаа хийсэн байгаа биз?

Арал худалдаж авсныхаа дараа хосууд тус арлыг тохижуулах ажилдаа оржээ. Арван жилийн дотор тэнд тансаг зэрэглэлийн нийт 27 харш барьж амралтын газар болгосон юм. Амрагчид нисдэг тэрэг, хувийн онгоц, дарвуулт завиар тус аралд очдог байна. 

Хосуудын байгуулсан тансаг зэрэглэлийн амралтын газар нь таван одтой болсон гэнэ. Мөн Мелита нөхрийн хамтаар баян болоод зогсохгүй Камбожийн иргэдийг шинэ ажлын байраар хангасан юм.

Та ч мөн адил хэзээ нэгэн цагт энэ арлаар зочлоорой! Таны хэзээ ч мартагдахгүй амралт болно гэдэгт найдаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()