1
Далай тэнгисийн усны түвшин нэмэгдэнэ
Мөсөн уул хайлснаар далайн усны түвшин 66 метрээр нэмэгдэнэ. Ингэснээр Өмнөд Дакотагийн Рашмор уулан дээр 141 метрийн өндөрт байдаг Ерөнхийлөгч Жорж Вашингтон, Томас Жефферсон, Теодор Рузвельт, Авраам Линкольн нарын нүүрний тал нь усан дор орно гэсэн үг юм.
Хэрвээ та нам дор газар амьдардаг бол эртхэн өндөрлөг газар руу нүүхдээ бэлтгээрэй.
2
Цаг уурын гамшигт үзэгдлүүд үргэлжилнэ
Хэрвээ хойд туйлын мөсөн бүрхүүл хайлж дуусвал цаг агаар, уур амьсгал таамаглахын аргагүй болно. Энэ нь түүх дахин давтагдаж байгаа хэрэг юм. Эрт дээр үед цаг уурын өөрчлөлтөөс үүдэн дэлхий дээр амьдарч байсан динозавр, арслан заан зэрэг олон мянган амьтан устаж үгүй болсон шүү дээ.
Харин өнөө үед бидэнд хэдэн зууны өмнө амьдарч байсан хүмүүсийг бодоход цаг агаарын хүнд нөхцөл байдлыг даван туулахад хэрэгцээтэй бүхэн байгаа. Нарны энергиэр ажилладаг төхөөрөмжүүд, зай, лаазалсан болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн, эм тариа, завь, усан онгоц зэрэг янз бүрийн нөхцөлд ажилладаг техник хэрэгсэл ихтэй үед төрсөндөө баярлах хэрэгтэй. Гэвч, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас жил бүр хэдэн мянган хүн амь үрэгддэг билээ. Туйлын мөс хайлснаар дэлхийн тэнцвэрт байдал алдагдах юм.
3
Хойд туйлд амьдардаг 4 сая иргэн хаа нэгтээ суурьших хэрэгтэй болно
Эрдэмтдийн үзэж байгаагаар дахин суурьших үйл ажиллагаа нь 2030 оноос эхлэх аж. Энэ нь Гринланд, Аляск, Сибирьт амьдардаг оршин суугчдад ихээхэн хамаатай юм. Хүчтэй салхи шуурганаас хамгаалах мөс байхгүй болсноор тэнд хүн суурьших байдал ор мөргүй устаж алга болно.
Цаг агаарын эрс тэс байдлаас дүрвэн, дахин суурьших газар нутаг олох хэрэгтэй дөрвөн сая хүний асуудал энд яригдана. Үүн дээр өмнөд эргийн иргэдийг мөн нэмэх шаардлагатай.
4
Далай тэнгисийн экологийн орчин тааварлашгүй болно
Хойд туйл орчмын далай тэнгисийн загаснуудын тоо сүүлийн үед ихсэж байгаа аж. Хойд туйлд амьдардаг үндэстнүүд төлөвлөлтгүй загасчилалд оролцохгүй гэж амласан байна. Далайд байдаг фотосинтетик планктон нь мөсөн дээр ургадаг замгийг орлох магадлалтай. Тэгж байж далайн амьтад идэх хоолтой болно.
Мөсгүй болсноор загас, далайн амьтдын тоо толгой 70 хувиар нэмэгдэх бөгөөд нэг талаараа далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хангамж ихсэх боловч нөгөө талаараа үүнээс ч илүү сул талтай.
5
Цагаан баавгайд баяртай гэж хэлнэ
Мөн далайн гахай, далайн морьтой салах ёс гүйцэтгэх хэрэгтэй болох нь. Учир нь мөсгүйгээр тэд өлсөж үхэх аюутай юм. АНУ-ын Зэрлэг амьтдыг хамгаалах газраас цагаан баавгайг 2008 онд устаж үгүй болох эрсдэлтэй амьтдын нэгээр бүртгэж авсан билээ. Одоогоор Хойд туйлд 25 мянган цагаан баавгай бий бөгөөд цөөн хувь нь туйлын мөсөн дээр идэвхтэй амьдарч байгаа гэсэн тооцоолол бий.
Хойд туйл дээр амьдардаг бусад амьтад ч бас тун удахгүй нэн ховордсон, устах аюул нүүрлэсэн амьтдын тоонд орж мэдэх юм. Харамсмаар биш гэж үү?
6
Дахин мөс үүсгэх ярвигтай
Энэхүү мэдээг уншаад зарим хүн "Яагаад дахиад мөс үүсгэж болохгүй гэж?" хэмээн бодож байж магадгүй. Эрдэмтэд мэдээж энэ талаар судалж үзээд дүгнэлтээ гаргасан аж. Мөсийг хайлуулахгүй байх үйл ажиллагаа ярвигтай учраас ихэнх улс орнууд үүнийг хийхийг хүсдэггүй байна. Ерөнхийдөө мөсийг хайлуулахгүй байхын тулд маш том талбайд ой мод бий болгох хэрэгтэй бөгөөд өндөр технологиор агаараас нүүрс төрөгчийн давхар ислийг ялган авах шаардлагатай гэнэ. Ингэснээр мөс хайлах хурдыг удаашруулах боломжтой аж.
Харин мөс дахин бий болгохын тулд бүр их зүйл хийх хэрэгтэй. Тэгэхээр удаашруулахыг хүсэхгүй байгаа хүмүүс нэмж үүсгэх нь юу л бол?
7
Майами болон Шанхай үгүй болох магадлалтай
Мөсөн бүрхүүл хайлснаар бидний мэдэх далайн эргийн үзэсгэлэнт байгальтай орнууд өөрчлөгдөж, зарим нь бүр ор мөргүй алга болох эрсдэлтэй. Ихэнх орны газар нутгийн хэмжээ багасах гэнэ. Флорида, Нью-Орлеанс болон бусад хот усанд автах магадлалтай.
Тэгэхээр хожимдоогүй байгаа дээрээ эдгээр гайхалтай орнууд руу аялаад аваарай.
8
Амазон мөрөн эргээсээ халина
Амазон мөрний голын урсгал нэмэгдэж, өмнөхөөсөө хамаагүй өргөн болох юм. Бидний мэдэх Амазон мөрөн эргээсээ халин урсаж, далай тэнгис мэт том хэмжээтэй ч болж магадгүй. Хэрэв тэгвэл Бразилийн газар нутгийн нэлээд хэсгийг Амазон мөрөн эзлэх нь.
9
Говь цөл бүхий талбайн хэмжээ ихэснэ
Дэлхий даяар цөлжилт нэмэгдэнэ. Мөсөн бүрхүүл хайлснаар цөлжилт хүрээгээ тэлнэ гэхээр хачирхалтай сонсогдож байгаа ч энэ бол үнэн. Австралийн говь улсынхаа нийт газар нутгийн ихэнх талбайг хамарна. Тэгэхээр Австралид амьдрал өөр болох магадлалтай. Далайн эргийн зарим хотууд ч мөн устаж мэдэх юм. Африкийн зүүн өмнөд хэсэг бүхэлдээ говь цөл болох бөгөөд уур амьсгал өөрчлөгдөхийн хэрээр газар нутгийн байдал хувирна.
10
Энэ бол зөвхөн хойд туйлын санаа зовох асуудал биш
"The Daily Mail"-ийн мэдээллээр дэлхийн нийт хүн амын 75 хувь нь далайн түвшнээс дээш 91 метрт амьдардаг гэнэ. Ингээд харахад туйлын мөс хайлсан ч бидэнд асуудал үүсэхгүй мэт санагдавч далай тэнгисийн усны түвшин 66 метрээр нэмэгдэнэ гэдгийг та бодоорой. Нэг л өглөө босоод сэрэхэд тань байшин тань далайн эрэг дээр болчихсон байх вий.
Дэлхийн дулаарлын улмаас хойд туйл хайлж буй талаарх бичлэгийг эндээс хүлээн авч үзээрэй.