1
Ээж аав нь түүнийг дүлий гэж бодсон гэнэ
Элоныг багад ээж аав нь түүнтэй ярьж байхад тэрээр ямар нэгэн зүйл ширтээд суучихдаг байжээ. Ямарсайндаа л ээж аав нь түүнийг сонсголын бэрхшээлтэй байх гэдэг дүгнэлтэд хүрчээ. Эмч нар түүний тунгалгийн булчирхайг авсан боловч юу ч өөрчлөгдөөгүй гэнэ.
Харин тэр зүгээр л бодолд автсан байсан аж. Элоны ээж гэрийнх нь намтрын бичсэн зохиолч Ашли Ванс (Ashlee Vance)-д нэгэн удаа энэ талаар ийн ярьжээ. “Тэр юм бодоод суухаараа яг л өөр ертөнцөд очсон мэт болдог байсан. Би одоо л түүнийг ойлгож байна. Учир нь тэр сансрын хөлөг, пуужин зохион бүтээж эхэлсэн шүү дээ.”
2
Бусдад дээрэлхүүлдэг хүү
Өмнөд Африкт төрж өсөхдөө тэрээр хүүхдүүдэд маш их зодуулдаг байсан аж. Нэг удаа түүнийг хүүхэд шатны уруу түлхэн унагаажээ. Элон тэр дороо ухаан алдаж, эмнэлэгт сэржээ. Бас нэгэн удаа хүүхдэд зодуулахдаа самсаагаа гэмтээсэн бөгөөд хэзээ хойно үүний гор нь илэрч 41 насандаа мэс засалд орж эмчлүүлсэн гэнэ.
3
Видео тоглоом зохиожээ
Элон 1984 онд 12 настай байхдаа “Blastar” нэртэй видео тоглоомын эх кодыг зохиож, Өмнөд Африкийн “PC and Office Technology” сэтгүүлд 500 ам.доллараар зарж байжээ. Харин 2015 онд “Google”-ийн программ хангамжийн менежер түүний зохиосон эх кодыг бага зэрэг засварлан тоглох боломжтой болгосон гэнэ. Энэ нь харь гаригийн хөлөг онгоцыг буудаж унагаадаг тоглоом юм байна.
4
Өдөрт нэг доллараар амь зууж байв
Өмнөд Африкаас Канад руу нүүснийхээ дараа Маск ээжийнхээ танилуудын гэрийг хэсэж амьдардаг байсан гэнэ. Өдөрт нэг доллараар хот-дог, жүрж хоёр авч голоо зогоож хэсэг амьдарсан гэнэ. Гэхдээ энэ нь түүний хувьд дөнгөж эхлэл байлаа.
5
Хоёр өдөр сураад их сургуулиа орхисон
Элон Маск 1995 онд физикийн мэргэжил эзэмшихээр Стэнфордын их сургуульд элсэн оржээ. Гэхдээ хоёр хоногийн дараа интернэт гэх зүйл амьдралд илүү их боломжийг бий болгохыг ойлгоод “Zip2” компаниа үүсгэн байгуулж ажлыг нь эхлүүлэхээр их сургуулиасаа гарчээ.
6
Төмөр хүн
“Marvel” кино компанийн хамгийн алдартай комик баатар бол яах аргагүй Төмөр хүн билээ. Тэгвэл 2008 онд Төмөр хүний тухай кино хийх гэж байхад найруулагч Жон Фавреау (Jon Favreau) гол дүрийн жүжигчин Роберт Довни (Robert Downey Jr.)-ийг Элон Масктай уулзахыг зөвлөжээ. Найруулагч Төмөр хүн буюу Тони Старк (Tony Stark)- ийг яг л Элон шиг байлгахыг хүсчээ.
Элон Маск "Төмөр хүн" киноны хоёрдугаар анги дээр жижиг дүр бүтээдэг гэсэн шүү.
7
Тэр дампуурч байсан
Хэдий “Tesla” компани түүнийг амжилттай нэгэн болгосон ч уналтанд орж байсан үе түүнд бий. 2008 онд “SpaceX”-ийн хийсэн пуужин удаа дараа асуудалтай тулгарч байсан тул компани нь эдийн засгийн хувьд ихээхэн доголдож байжээ. Маскийн хувьд амьдралынх нь хамгийн таагүй жил байсан гэнэ.
8
Түүнд Жеймс Бондын машин бий
Элон 2013 онд 1977 оны “The Spy Who Loved Me” кинон дээр гардаг Жеймс Бондын “Lotus Esprit” шумбагч машиныг 866 мянган ам.доллараар худалдан авчээ. “Үзэх дуртай киноныхоо хайртай баатрын унадаг байсан машиныг худалдан авах яг л зүүд шиг байсан” гэж тэр хэлжээ. Гэхдээ кинон дээр гардаг шиг энэ машин усан дотор орохоороо шумбагч болж хувирдаггүй аж. Гэхдээ Элон үүнийг бүтээнэ гэж амласан юм.
9
“Их тэсрэлтийн онол” (The Big Bang Theory) телевизийн цуврал кино
Элон 2015 онд “Их тэсрэлтийн онол” киноны нэг ангид жижиг дүр бүтээжээ. Тэрээр аяга угааж байгаагаар гардаг гэнэ.
Тэрээр кофе шопт сууж байгаад тус киноны жүжигчинтэй таарсан бөгөөд жүжигчин залууд цахим шуудангийн хаягаа өгөөд дараа нь кинонд дүр бүтээх санал авсан аж.
10
Ангараг дээр цөмийн бөмбөг хаяхыг хүсдэг
Элон 2015 онд телевизийн нэвтрүүлгийн үеэр Ангараг гаригийг яг дэлхий шиг болгох хүсэлтэй явдгаа хэлсэн байна. Гэхдээ ангараг маш хүйтэн гариг гэгддэг бөгөөд хүн амьдрах боломж бүрдүүлэхийн тулд дээр нь цөмийн зэвсэг хаяж болох юм гэж тэр хэлсэн байна. Хошигнол байсан эсэхийг мэдэхгүй юм.
11
Өдөрт хоёр литр “Coca Cola-Zero” уудаг байсан
Тэрээр амьдралынхаа нэгэн үед өдөрт найман лааз хийжүүлсэн ундаа, их хэмжээгээр кофе уудаг байжээ. Ингэснээр тэр өдөрт сэрүүн байж, ажлаа хийж чаддаг байсан гэнэ. Долоо хоногт тэр ойролцоогоор 100 цаг ажилладаг байв. “Тэр үед яг л хордсон мэт мэдрэмж төрж байсан ч ажлаа үргэлжлүүлэн хийдэг байсан” гэж хэлжээ.
12
Түүний ээж модель
Түүний ээж залуудаа загвар өмсөгчөөр ажилладаг байсан гэнэ. Одоо ч хэвээрээ загвар өмсөж, сэтгүүлийн нүүрийг чимдэг дэгжин хатагтай юм байна. Маяа Маск “Covergirl” гоо сайхны брэндийн нүүр царайгаар 69 насандаа тодорчээ.
13
Маш их хэмжээний мөнгө үрдэг
Элон 2017 онд л гэхэд Лос-Анжелес хотод тав дахь харшаа 24 сая ам.доллараар худалдан авчээ. Түүний таван харш нийлээд 72 сая гаруй ам.долларын үнэ хүрэх гэнэ. Зураг дээр түүний сүүлд авсан харш харагдаж байна.
14
Амжилтад хүрэх нууцаас хуваалцаач гэхэд...
“Сайхан амьдрахад тань тусалсан хамгийн том зүйл юу вэ” гэж түүнээс “Reddit” цахим хуудасны нэг хэрэглэгч асуухад, тэрээр “Өглөө болгон шүршүүрт орох” гэсэн хачирхалтай хариулт өгсөн байна. Тэгэхээр цэвэрхэн, зохион байгуулалттай байх гэсэн санааг илэрхийлсэн байх.
15
Элон таван хүүтэй
Элон анхны эхнэр Жастин Вильсон (Justine Wilson)-той сууж байхдаа таван хүүтэй болжээ. Эхний хоёр хүү нь ихэр бол дараагийн гурван хүү нь бас ихэр ажээ. Гэхдээ тэр зургаан хүүхэдтэй болох байжээ. Невада (Nevada) хүү нь 2002 онд төрсөн боловч 10 долоо хоногтой байхдаа зүүдэндээ нас барсан аж. Хүү нярайн гэнэтийн үхлээр хорвоог орхисон байна. Тус өвчнийг хэрхэн эмчлэх, хэрхэн үүсдэгийг эмч нар одоог хүртэл олж тогтоогоогүй байгаа гэнэ.
16
Хүүхэмсэг эр
Элон Маск анхны эхнэрээсээ салсны дараа хоёр ч удаа хүнтэй гэрлэж байсан юм. Тэрээр одоо жүжигчин Жонни Депп (Johnny Depp)- ийн хуучин найз бүсгүй Эмбэр Херд ( Amber Heard)- тэй үерхэж байгаа юм.