1
“Төмөр хүн” (Iron man)
2008 онд “Төмөр хүн”-ий нэгдүгээр анги анх дэлгэцнээ гарснаас хойш түүний талаар зургаан ч кино хийсэн. Кино болгон дээр түүний төмөр хуягт өмсгөлийг ямагт өөрчлөн сайжруулж байсан аж. Зарим үед эрс шинэчилж, хааяа үл мэдэг өөрчлөлтүүдийг оруулж өгсөн байна. Түүний “хуяг” ойролцоогоор 325 мянга ам.доллар хүрдэг гэнэ шүү.
2
“Хар ирвэс” (Black Panther)
Тус киноны өртөг ойролцоогоор 200 сая ам.долларт хүрсэн гэнэ. Төсөвтөө тааруулж кино багийнхан дүрүүдэд хээнцэр хувцас өмсгөл хийхийг ихэд хичээжээ. Гэсэн хэдий ч тус киноны хааны гэр бүлийн гишүүдийн нэг хувцас нь л гэхэд 300 мянган ам.доллараар бүтсэн гэнэ. Кинонд гардаг дайчин эмэгтэйчүүдийн өмсгөлийг жижиг чулуугаар бүрсэн аж. Кинонд зориулан үнэт эдлэлийн дархан Доуриан Флетчер (Douriean Fletcher)-ийг тусгайлан хөлсөлж гоёл чимэглэлүүдийг хийлгэжээ.
3
“Торр” (Thor)
“Marvel”-ийн хамгийн хүчирхэг дүрүүдийн нэг бол Торр билээ. Тэгвэл түүнийг бусдаас илүү хүчирхэг болгодог зүйл нь алх юм. Торрын алхыг 5000 ам. доллараар дуудлага худалдаанд оруулж байсан удаатай. Харин Торын хувцсыг бараг 30 дахин шинэчилж хийжээ. Учир нь гол дүрийн баатар маань булчинлаг болж, үргэлж биеийн хэлбэр нь өөрчлөгдөж байсантай холбоотой.
4
“Шоргоолжин хүн” (Ant-Man)
Шоргоолжин хүний дуулгыг техник технологийн дэвшил ашиглан, компьютер графикаар хийсэн гэж бодож байвал та эндүүрч байна. Хувцас зохион бүтээгч Сэмми Шелдон Диффер (Sammy Sheldon Differ) гол баатрын дуулгыг тун өндөр үнээр хийсэн гэсэн шүү. Яг комик дээрээ гардаг шиг тус баатрын дуулгыг хатуу материалаар бүтээжээ. Тухайлбал, товчлуур дарахад дуулга онгойдог зэрэг үйлдлүүдийг багтаажээ. Ингээд бодоод үзэхээр шоргоолжин хүний хувцсанд их мөнгө зарцуулсан нь тодорхой.
5
“Дэдпүүл” (Deadpool)
Дэдпүүлийн хувцас бусад баатрын хувцсыг бодвол энгийн ч чамгүй үнэтэй хийгджээ. Ямар нэгэн төмөр, алт гэх мэт зүйлс ороогүй аж. Гэхдээ Дэдпүүлд зориулж нэгээс илүү өмсгөлийг хувцасны багийнхан хийсэн гэнэ. Нэг нь гол дүрийн жүжигчинд, нөгөөг нь түүний орлон тоглогчид зориулж урлажээ. Харин нүүрний маскийг нь гурваас ч олныг хийсэн гэнэ. Учир нь кинон дээр Дээдпүүл хэд хэдэн удаа толгойдоо гэмтэл авч, маскаа янзлах хэрэг гарсан юм.
6
“Блаквидов” (Black Widow)
Скарлет Иохансон (Scarlett Johansson)-ы "амилуулсан" дүр буюу тусгай албаны ажилтан эмэгтэйн хар хувцсыг хийхэд тийм ч хялбар байгаагүй бололтой. Харахад энгийн хар савхин өмсгөл мэт боловч загвар зохион бүтээгчид Блэквидовыг хөдлөхөд нь саад болохгүй хэрнээ хээнцэр харагдуулахыг хүсчээ. Блэквидов одоогийн байдлаар нийт таван кинонд гардаг. Мөн л урьд урьдын ангиасаа илүү харагдуулахын тулд түүний өмсгөлийг хэд хэдэн удаа шинэчилжээ.
7
“Сансрын хамгаалагчид” (Guardians of The Galaxy)- ийн Питэр Квилл (Peter Quill)
Питер бол дэлхийгээс хулгайлагдаж, сансарт өссөн залуу билээ. Хулгайн анчин болж, сансрын хуулиас гадуур амьдардаг байсан түүнийг бага зэрэг "хулигаан" харагдуулахын тулд савхин хүрэм, цэргийн өмд өмсгөжээ. Киноны багийнхан түүнд зүгээр ч хүрэн савхиар гоёогүй байна. Тухайлбал, түүний савхины цахилгааныг нь хоёр тийшээ татаж болдог төдийгүй маш үнэтэй материалаар хийгдсэн гэнэ. Уг цахилгааныг Парисын дуудлага худалдаанаас худалдаж авчээ.
8
“Икс хүмүүс” (X-Men)-ийн муу тал Апокалипс (Apocalypse)
“Икс хүмүүс” цуврал кинонуудаас хамгийн чамин хувцастай сөрөг талын дүр бол Апокалипс юм. Апокалипсыг бурхны дүртэй харагдахын дээр сүр хүч нь мэдэгдэх ёстой гэж кино багийнхан үзжээ. 3D принтерийг ашиглаж түүний төмөр мэт хуягт өмсгөлийг бүтээсэн гэнэ. Гэхдээ цээжний хэсэг, бээлий, доогуурх өмсгөлийг хүний гараар хийсэн гэнэ. Үүнд ч их мөнгө зарцуулсан байх даа.
9
“Сансрын хамгаалагчид 2” (Guardians of The Galaxy 2)- ийн Аиша (Ayesha)
Аиша бол бүх зүйлийг нь алтаар бүрсэн гаригийн хатан хаан юм. Харахад түүнийг шүршигчээр будчихсан мэт санагдаж байна уу. Гэхдээ кино багийнхан түүний хувцсыг савхи болон төмрөөр хийсэн гэнэ. Аишад суух зориулалттай нэг, алхаж, зогсох зориулалттай бас нэг төмөр өмсгөл бүтээжээ. Үүнээс гадна 20 см өндөр өсгийтэй гутал өмссөн гэнэ.
10
“Хүн аалз” (Spider-Man: Homecoming)
"Хүн аалз" киноны шинэ ангид зориулж хийсэн гол баатрын хувцас өмнөх хүн аалзуудынхаас ялгаагүй мэт харагддаг. Гэхдээ хүн аалзны нүүрний маскийг шинэчилж, бусад багаж хэрэгслийг биедээ авч явах боломжтой болгожээ. Хүн аалзны хувцсыг 20 гаруй удаа шинэчилж хийсэн байна.
11
“Локи” (Loki)
Торр болон Локи нар бурхдын оронд амьдардаг билээ. Тиймээс тус киноны дүрүүдийг ихээхэн хээнцэр, чамин хувцасласан байна. Торрын дүү Локи дээр үеийн баатар, жанжин мэт хувцас өмсдөг юм. Түүний зальтай хэрнээ ухаалаг, чадалтай дүрийг гаргахын тулд киноны хувцасны багийнхан хуяг, бухын эвэртэй дуулгыг түүнд өгсөн юм. Тэдгээрийг бүгдийг нь хувцасны багийнхан гараараа урласан гэнэ.
12
“Торр” (Thor)-ын Валкери (Valkyrie)
Жүжигчин Тесса Томпсон (Tessa Thompson) Валкери дайчны дүрийг бүтээдэг. Түүний дүр кинонд хоёрхон төрлийн л хувцас өмсдөг. Эхнийх нь дайчны хар хуяг. Тус хуягийг савхиар хийжээ. Харин дараагийнх нь цагаан өнгийн, алтан бүрмэл нөмрөгтэй дайчны хувцас юм. Тус хувцсыг уян материалаар хийжээ.
13
“Шоргоолжин хүн” (Ant-Man)-ий Зөгий
Шоргоолжин хүний хоёрдугаар анги дээр нэгэн шинэ эмэгтэй баатар нэмэгдэж байгаа. Тэр нь хүн зөгий юм. Гол дүрд нь тоглосон Эванжилин Лилли (Evangeline Lilly) киноны хувцас загвар зохион бүтээгчидтэй хамтарч энэ өмсгөлийг бүтээсэн ажээ. Түүний хувцас шоргоолжин хүнийхтэй адил толгойн дуулга нь маш нарийн хийцтэй бөгөөд бугуйдаа электрон боолттой гэнэ.
14
“Доктор Стрэнж” (Doctor Strange)
Хувцас зохион бүтээгч Александра Байрн (Alexandra Byrne) “Marvel”-ийн олон ч баатрын хувцсыг хийсэн юм. 2015 онд доктор Стрэнжийн ид шидтэй чамин, улаан нөмрөгийг тэр хийсэн ажээ. Тус нөмрөгийг хийхийн тулд олон төрлийн улаан өнгийн материал оруулж өгсөн байна. Тухайлбал, хамба, даавуу, савхи гэх мэт олон материал хослуулжээ.
15
“Сансрын хамгаалагчид 2 ” (Guardians of The Galaxy 2)- ийн Иго (Ego)
Жүжигчин Курт Рассел (Kurt Russel) амьд гаригийн хүн дүрст амьтанд тоглосон. Амьтай гариг гэхээр их хачирхалтай сонсогддог. Тиймээс түүнийг хүн дүрстэй болгосон юм. Харин хүн шиг харагдахдаа өрнөдийн хэв маягтай дүр төрхийг харуулахыг оролджээ. Түүний хувцас олон давхар будсан савхинаас бүтжээ.
16
“Сансрын хамгаалагчид 2 ” (Guardians of The Galaxy 2)- ийн Мэнтис (Mantis)
Мэнтис кинон дээр яг комик шигээ дүр төрхтэй гардаг. Тэрээр толгой дээрээ хоёр антентай юм. Түүний дүр энгийн савхин ногоон хувцастай харагддаг. Савхины олон төрлийн материалыг оруулжээ. Мөн бугуйдаа өдтэй аж.
17
“Ахмад Америк” (Captain America)
Ахмад Америк “Marvel”-ийн олон кинонд гол дүрийг бүтээж, хүмүүсийн сэтгэлд хоногшжээ. Кино болгонд түүний өмсгөлийн өнгө будаг орсон материалыг нь шинэчилжээ. Түүний хувцас яг цэргийн өмсгөл шиг харагдуулахын тулд загварыг нь сайжруулах тал дээр их ажиллажээ. Мөн үзэгч фэнүүдэд нь "Ахмад Америк"-ийн эхний киноны өмсгөл огт таалагдаагүйгээс болж киноны багийнхан их дарамтад унаж байжээ.
18
“Доктор Стрэнж” (Doctor Strange)-ийн Барон Мордо (Baron Mordo)
Доктор Стрэнжийн нөмрөгийг хийсэн хувцас зохион бүтээгч туслах дүрийн баатрын тулааны өмсгөлийг хийжээ. Мордогийн өмсгөл эртний баатрынх шиг олон давхаргатай, нарийн загвартай урт хувцас юм.
19
“Торр” (Thor)-ын Малекит (Malekith)
Торрын хоёрдугаар ангийн муу талын дүр хорон санаат эльф удирдагч юм. Малекит эльфийн өмсгөлд савхин нөмрөг, төмөр хуяг, бээлий зэрэг багтдаг. Харин энэ бүхнийг загвар зохион бүтээгч Венди Патридж (Wendy Partridge) гараа гаргаж урласан гэнэ.
20
“Сансрын хамгаалагчид” (Guardians of The Galaxy)- ийн Ёнду (Yondu)
Боол, гэмт хэрэгтний ангуучдын толгойлогч Ёнду цэнхэр өнгөтэй, толгой дээрээ пластик үстэй, олон давхар савхин хувцастай билээ. Гэхдээ 30 гаруй хүнтэй кино багийнхны хувцсыг хийхийн тулд маш их хөрөнгө зарцуулжээ. Хүн бүрийн зан аашийг гадаад төрхөөр нь илэрхийлэхийн тулд бүгдэд нь өөр өөр загварын хувцас хийсэн аж.
21
“Торр” (Thor)-ын Жэйн (Jane)
Торрын хайртай бүсгүй Жэйн эгэл жирийн дэлхийн хүн. Тус киноны хоёрдугаар ангид Жэйн Торыг дагаж бурхдын оронд очдог. Тэнд бурхдын өмсдөг чамин, ганган даашинз өмсөж, үнэтэй гоёл чимэглэл зүүдэг билээ. Жэйний хээнцэр, ялдам дүрийг гаргахын тулд киноны багийнхан түүний даашинз, алтан эдлэлд их мөнгө зарцуулжээ.
22
“Доктор Стрэнж” (Doctor Strange)-ийн багш (Ancient One)
Доктор Стрэнжид ид шидийг заасан багш киноны туршид өмсгөлөө хэд хэдэн удаа сольдог аж. Учир нь тэрээр өндөр настай боловч залуухан дүр төрхтэй юм. Киноны хувцас загварын багийнхан энэ шинжийг өмсгөл дээр нь тусгаж өгөхийг боджээ.
23
“Шоргоолжин хүн” (Ant-Man)-ий Даррен Кросс (Darren Cross)
Шоргоолжин хүнтэй тэмцдэг муу талын баатар хоёр дүрээр кинон дээр гардаг. Группийн захирал, мөн хорт хүн зөгийн дүрийг тэр бүтээсэн аж. Группийн захирлын дүрд тоглохдоо зөвхөн түүнд тусгайлан захиалгаар хийлгэсэн хослолуудыг өмсчээ. Харин хорт зөгийн хувцсыг 3D принтерээр хийсэн гэнэ.
24
“Сансрын хамгаалагчид” (Guardians of The Galaxy)- ийн гэсгээч Ронан (Ronan The Accuser)
Тус киноны бараг бүх дүр өнгөлөг хувцас өмсдөг. Харин Ронан муу талын дүр болохоор хар бараан өмсгөлтэй харагддаг юм. Тэрээр шавардсан мэт дүр төрхтэй харагдах ёстой гэж хувцас загварын багийнхан шийдсэн гэнэ. Мөн сансрын хөлөгтэйгөө хосолж харагдах ёстой гэж үзсэн байна. Ронан мөн урт иштэй алх барьдаг юм.
25
“Ванда” (Wanda/ Scarlet witch)
“Marvel”-ийн баатруудаас Ванда хамгийн хүчтэйд тооцогддог. Комик дээрээ Ванда маш содон өмсгөлтэй. Харин энэ төрхийг нь кинон дээр амилуулахдаа эрс өөрчилжээ. Ванда жаахан хар бараан дүр төрхтэй, ганцаардмал дүр болохоор түүнд улаан савхин хүрэм, хар, улаан өнгийн корсеттой даашинз өмсүүлжээ.
Гэхдээ шинэ кино бүрт түүний хувцсыг комиктой нь төстэй болгох гэж хувцасны багийнхан ажилладаг байна. Комик дээрээ тэрээр улаан титэм, нөмрөг, урт түрүүтэй гутал өмссөн байдаг аж.