Жастин Биберт юу тохиолдоо вэ?

Өдгөө 24 настай, Канадын алдарт дуучин Жастин Бибер (Justin Bieber) шинэхэн найз бүсгүйн хамт явж байгаад папарацичдын дуранд өртжээ. Түүний эдгээр зургийг харсан хүмүүс "Биберт юу тохиолдоо вэ?" хэмээн дуу алдсан байна. Учир нь царайлаг цовоо хүү нас нэмэх тусам нэг л царай алдаад байгааг шүтэн бишрэгчид нь анзаарсан болов уу. 

Жастин Биберт юу тохиолдоо вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түүний шинэ найз бүсгүй

Дуучин залуу маань сүүлийн нэг сар загвар өмсөгч Хэйли Болдуин (Hailey Baldwin)-тай үерхэж байгаа. Хосууд үе үе олны нүдэнд хамтдаа өртөх болсон бөгөөд олон нийтийн газарт үнсэлцэж, папарацичдын хувьд тааламжтай бай болдог.

Түүний шинэ найз бүсгүй

Зургуудаас нь харахад тэд их л жаргалтай байгаа бололтой, харцнаас нь хайр гэрэлтэж буй нь илт. Хосуудын халуухан зургууд хэдийнэ хэвлэлийн нүүрийг чимэх болсон билээ. 

2 Хосуудад асуудал гарчээ

Өнгөрсөн даваа гаригт дуучин залуу найз бүсгүйн хамт "Мерседес" маркийн машинтайгаа явж байтал Хемптон орчимд машин нь эвдэрчээ.

Хосуудад асуудал гарчээ

Цагдаа нар ирж, замын хөдөлгөөнд саад болоод буй талаар түүнд тайлбарласан бөгөөд Жастин болж буй бүхэнд ихэд бухимдсан царайтай харагдана.

3 Болзоот бүсгүйтэйгээ зугаалдаг машин

Канадын алдарт дуучин Жастин Бибер (Justin Bieber) олон охинтой нэр холбогддог. Ихэнх эрчүүдийн адилаар тэрээр царайлаг, халуухан эмэгтэйчүүдээр хүрээлүүлэх дуртай. Тэгвэл дуучин эр ямар машинаар охидыг авч зугаалдаг юм бол? 

Болзоот бүсгүйтэйгээ зугаалдаг машин

Тэдний болзооны гол унаа нь “Mercedes- Benz SLS AMG” юм. 2015 оны "Mercedes" загварын уг машины хаалга нь дээшээ нээгддэг гэдгээрээ онцлог юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()