Дэлхийн тэрбумтнууд ямар эмэгтэйг эхнэрээрээ сонгодог вэ?

Дэлхийн алдартнууд болоод тэрбумтнууд ямар эмэгтэйг заяаныхаа ханиар сонгодог бол гэсэн асуултыг та өөрөөсөө асууж байсан уу? Хэрвээ та эдгээр азтай бүсгүйчүүдийг загварын болоод гоо сайхны маш нарийн мэдрэмжтэй, өдөржин дэлгүүр хэсэж, спа, гоо сайханд хамаг цагаа өнгөрүүлдэг гэж ойлгодог бол эндүүрэл. Баян залуучууд гоё сайхан гэхээсээ илүүтэй ухаалаг, авьяаслаг, чадварлаг бүсгүйчүүдийг сонгодог гэнэ шүү. Дэлхийн тэрбумтнууд  болон алдартай хүмүүс ямар эмэгтэйг эхнэрээрээ сонгодог болохыг танд хүргэе.

Дэлхийн тэрбумтнууд ямар эмэгтэйг эхнэрээрээ сонгодог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Люси Саутворт

"Google"-ийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж (Larry Page)-ийн эхнэр болох Люси Саутворт (Lucinda Southworth) шинжлэх ухаанд дуртай байдлаараа нөхрийнхөө анхаарлыг татсан байна.

Бүсгүй Оксфорд, Пенсильван, Стэнфордын их сургуулийг төгсөж, “Дэвшилтэт анагаах ухаан” сэдвээр докторын цол хамгаалсан бөгөөд шинжлэх ухааны судалгаа болон багшийн ажлыг хослуулан хийдэг байна.

Олон нийт хосуудыг хамтдаа тийм ч удаан амьдрахгүй гэж бодож байжээ. Учир нь Люси хэтэрхий их ухаантай байсан юм. Люси одоо ч Стэнфордын их сургуульд багшилдаг гэнэ.

Люси Саутворт

2 Мелания Трамп

Мелания Трамп (Melania Trump)-ыг мэдэхгүй хүн өдгөө үгүй болсон бөгөөд тэрээр "Trump Organization" байгууллагын тэргүүн, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп (Donald Trump)-ын эхнэр юм.  Баян залуу модель бүсгүйтэй гэрлэсэн нь байдаг л түүх мэт харагдах боловч Мелания загвар өмсөгчөөс гадна архитектур, дизайны чиглэлээр их сургууль төгссөн байна. Бүсгүйд баян залуугийн эхнэр гэсэн тодотгол таалагдахгүй байсан учир тэрээр эзэмшсэн мэргэжлээр ажиллаж, өөрийгөө гоёл чимэглэл болон цагны шилдэг дизайнер гэдгээ харуулж чадсан юм.

Мелания Трамп

3 Елена Тимченко

Елена Тимченко (Elena Timchenko) бол "Volga" группийн захирал Геннадий Тимченкогийн эхнэр аж. Хосуудын гэр бүлийн амьдрал энгийн нэгэн түрээсийн байрнаас эхэлж байсан бөгөөд Геннадийд эхнэрийнх нь ухаалаг зан, шаардлагатай үед зурагт засварлаж чаддаг нь ихээхэн таалагдсан гэнэ. Елена радио инженер хэмээх ховор мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ 15 жилийн турш ажиллажээ. 

Еленагийн хэлж байгаагаар жинхэнэ хайр дурлалд түрийвчний зузаан нимгэн хамаардаггүй гэсэн. Залуу гэр бүл анхны охиноо өлгийдөн авах үед тэдэнд хүүхдийн ор авчих хангалттай мөнгө байгаагүй учир охин нь чемоданд унтдаг байсан гэнэ.

Елена болон  Геннадий нар амьдралаа олон нийтэд төдийлөн дэлгээд байдаггүй. Сэтгүүлд ярилцлага өгч, томоохон үдэшлэгт очихын оронд тэд гэртээ суухыг илүүд үздэг байна.

Елена Тимченко

4 Ирина Винер

Ирина Винер (Irina Viner) өөрийн баян, эрх мэдэлтэй нөхөр Алишер Усмановынхаа ачаар олны танил болоогүй. 1980 оны эхэн үеэр гимнастикийн нэрд гарч яваа тамирчин бүсгүйд ирээдүйн нөхөр Алишер нь алчуур бэлэглэсэн бөгөөд энэ нь Узбекийн уламжлалаар “Надтай гэрлээч” гэсэн санааг илэрхийлж байсан аж. Тэрбээр доктор, дасгалжуулагч, Олон улсын уран гимнастикийн холбооны гишүүн гэх мэт маш олон цол хэргэм, албан тушаал хашдаг. 

Ирина Винер

5 Маккебонзи Безос

Дэлхийн хамгийн баян хүн болох Жефф Безос (Jeff Bezos)-ын эхнэр Маккензи Безос  (МacKenzie Bezos)-ыг танд танилцуулъя. Гэр бүл болоод тэд 25 жил болж буй гэнэ. Хосууд анх ажлын оффис дээрээ танилцсан байна. Маккенизи ирээдүйн нөхрийнхөө байгууллагад ажилд орохоор ирсэн аж. Хуримын ёслолоо хийх үедээ хосууд түрээсийн байранд амьдарч байсан бол одоо тэд "Amazon" сайт, "The Washington Post" сэтгүүл, "Blue Origin" сансрын хөлгийн байгууллагын эзэмшигчид болжээ. Гэхдээ түүний эхнэр баян тансаг байдлаараа олны танил болоогүй.

Хүүхэд байхаасаа эхлэн Маккензи зохиолч болох мөрөөдөлтэй байсан бөгөөд найзуудтайгаа зугаалахын оронд зохиол бичиж суухыг илүүд үздэг байжээ. Принстоны их сургуулийн төлбөрөө олохын тулд Маккензи угаагч, мөн хүүхэд асрагчийн ажил хийж байсан гэнэ.

Тэрбээр мөрөөдлөө биелүүлж номоо хэвлүүлсэн бөгөөд хамгийн их борлуулалттай номоор шалгарч, утга зохиолын томоохон шагналуудад нэр дэвшиж байсан аж. Харин одоо тэрээр сайн үйлсийн нийгэмлэгийг удирдаж, нөхөртөө тусалж, дөрвөн хүүхдээ хүмүүжүүлдэг гэнэ. Үүнээс гадна мэдээж тэр зохиол бичихээ болиогүй. Бүх зүйлийг амжуулахын тулд өглөө бүр 04.30 цагт босдог гэсэн.

Маккебонзи Безос

6 Сальма Хайек

Хос хоёрын хэн нь азтай болохыг хэлэхэд түвэгтэй л юм. Нөхөр болох Франсуа-Анри Пино (François-Henri Pinault) нь тэрмбумтан, харин эхнэр Сальма Хайек (Salma Hayek) нь алдартай жүжигчин шүү дээ. Алдрын оргилд хүрэхийн тулд Сальма жүжигчний нэлээд хүнд замыг туулсан бөгөөд зарц, биеэ үнэлэгч бүсгүй гэх мэт маш олон дүр бүтээж байсан ч огтхон ч бууж өгөөгүй юм.

Одоо Сальмаг танихгүй хүн ховор болсон. Тэрээр 30 гаруй кинонд дүр бүтээж, “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн анхны мексик эмэгтэй болжээ.

Сальма Хайек

7 Мэрайя Кэри

Мэрайя Кэри (Mariah Carey), тэрбумтан Жеймс Пакер (James Packer) нар дэлхий даяар хамгийн алдартай хосууд гэгдэж байв. Харамсалтай нь одоо тэд хамт амьдрахаа больсон.

Мэрайя Кэри (Mariah Carey)-ийн экс найз залуу тэрбумтан Жеймс Пакер (James Packer) түүнд маш том хэмжээтэй үнэт эдлэл, хувийн нисдэг тэрэг бэлэглэх зэргээр томоохон сюрприз барих дуртай байжээ. Гэхдээ Мэрайя Кэри ч гэсэн баян эмэгтэй. Тэрээр дуучин, дууны үг зохиогч, жүжигчин гэдгээрээ дэлхий даяар алдартай.

"Forbes" сэтгүүлээс мэдээлснээр Мэрайя Кэри 2007 онд дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтын зургадугаар байранд орсон байна. Тухайн үед түүний орлого 225 сая байжээ. 1990 онд гаргасан түүний цомог дөрвөн каратын цагаан алтан сертификатын эзэн болсон байна.

Мэрайя Кэри

8 Элен Мерсье

Европын хамгийн баян хүн Бернард Арно (Bernard Arnault))-ын эхнэр Элен Мерсье (Helene Mercier) бол алдартай төгөлдөр хуурч эмэгтэй юм. Дэлхийн томоохон брэнд болох "Louis Vuitton",  "Moët Hennessy"-гийн эзний сэтгэлийг тэрээр өөрийн урлагийн авьяасаараа татжээ. Хосууд гурван хүүхэдтэй гэнэ.

Элен Мерсье

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()