1
Амар амгалан
"Исландын хөлдүү хүрхрээ. Ус нь мөсөн доогуур урсдаг ийм хүрхрээ олон байгаа ч үүн шиг үзэсгэлэнтэй байхгүй."
Зургийг Жерими Стивинс, Исланд
2
Мэлхийн үнсэлт
"Манай гэр хөдөө байдаг. Гэрийн ойролцоох цөөрө дээр байгаа мэлхийтэй манай охин тоглох дуртай."
Зургийг Терра Фондриест. АНУ-ын Арканзас муж.
3
Нарийн хавцал
"Юта муж дахь Искалэнтэ хавцлаар аялаж байгаа жаал хүү.”
Зургийг Таннер Летхам, АНУ-ын Юта муж
4
Мөсний эрин дуусаж байна
"Энэ мөс нь хэдэн мянган жилийн настай байж болох юм. Харин одоо ийм жижигхэн болтлоо хайлжээ."
Зургийг Андре Мерчер (Andre Mercier). АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес.
5
"Хүнийг холоос ажиглаж буй үнэг"
Зургийг Меган Лоренц, Канадын Онтарио муж, Этобикоке хот.
6
Гайхамшигт хог
"Байгаль орчинд гялгар уут том хор учруулж байгаа. Бид уутыг нэг удаа хэрэглээд үүрд хаядаг. Харин тэр бидний хайрладаг бүгдийг устгах гэж байна"
Зургийг Аристо Риси, Австрали.
7
Ноцолдож буй азарганууд
"Хүчээ үзэж буй амьтад"
Зургийг Камилл Брометте (Camille Briottet), Францын Лион хот.
8
Цөлжилт
"Арабын нэгэн эзгүй хотоор аялж байхдаа харсан дүр зураг. Хэдэн цагийн турш тэр хотод байхдаа бүх зүйл өөрчлөгддөг гэдгийг би ойлгосон юм."
Зургийг Жессе Яан, Арабын Нэгдсэн Эмират
9
Анчин
"Аварга загас үдийн андаа гарчээ"
Зургийг Роберто Моккини Формиги, Рио де Жанейро, Бразил.
10
Миний хот
"Арслан хад бол Хонконгийн бэлгэдэл бөгөөд миний адил хонконгчууд энэ уулыг шүтэж өсдөг"
Гэрэл зургийг Вонг Тай Син, Хонконг, БНХАУ.
11
Элсэн манхан
"Намибид цөлөөр аялж байхдаа санаандгүй энэ зургийг авсан."
Зургийг Паул Зицка, Намибийн Соссусвиль цөл.
12
Лавын тэсрэлт
"Килауэа галт уулын хайлмаг урссаар далайд хүрэх үед дэлбэрэлт үүсдэг байна. Халуун лав нь хүйтэн далайн усыг ууршуулахдаа лаавын чулуулаг хэсгүүдийг дэлбэлэх бөгөөд хүчиллэг далайн уур, давсны хүчил, галт уулын шилэн жижигхэн холимгоос бүрддэг "лаавын манан" -г бий болгоно".
Зургийг Элисэ Батлер, Хонолулу, Хавай, АНУ.
13
Галт уулын хүч
"Колорада галт уулын дэлбэрэлт. Жижиг галт уулын дэлбэрэлтүүд дэлхийн дулаарлыг багасгахад тусалдаг"
Зургийг Хермандо Ривера, Мексикийн Вилла де Алварез муж.