Яакибой Австралийн Сидней хотод амьдардаг. Тэрээр хүндийн өргөлтөөр хичээллэж, байнгын дасгал хөдөлгөөн хийн биеэ бялдаржуулдгаас гадна шивээс хийлгэх дуртай гэнэ.
Исламын шашинтай гэдгээрээ тэр үргэлж бахархдаг гэсэн. Өөрийгөө тэр үе үе “Ислам шиа цэрэг” гэж нэрлэдэг. Түүнийг гэхдээ ислам цэрэг байсан гэх баталгаа байхгүй аж. Гэхдээ Яакибой Австралийн хэд хэдэн мафтай нэр холбогдож байжээ.
Мөн 2016 онд алуулсан цуутай мафийн толгойлогч Пасчуале Барбаро (Pasquale Barbaro)-той ойр харилцаатай байсан гэдэг. Харин Яакибой ямар ч мафи, дээрэм, алуурчны бүлэглэлийн гишүүн биш гэдгээ байнга хэлдэг. Тэрээр өөрийгөө зүгээр л бахархалтай ислам шашинтан гэдэг юм. Гэсэн ч инстаграмдаа тэрээр хэд хэдэн удаа “AK-47” бууны зураг тавьж шүүмжлэлд өртөж байжээ.
"Түүнийг ислам шашинтай хэрнээ биеэрээ дүүрэн шивээстэй" гэж олон хүн шүүмжилдэг. Тухайлбал, “Нэг л өдөр Аллах бурхан чамаас шивээснүүдийн чинь талаар асуувал чи юу гэж хариулах вэ?”, “Ислам шашинтай хэрнээ архичин, шивээсчин, чи ч тамд шатна даа” гэх мэтээр түүнийг цахим сүлжээнийхэн шүүмжилдэг.
Гэхдээ тэр энэ бүх шүүмжлэлд тэр эмзэглэдэггүй. Хааяа нэг “Аллах бурхан миний сэтгэлийг харж чадна, та нар шиг зөвхөн гадна үзэмжид бус” гэж хариу хэлдэг байна.
Яакибой сайхан биеэ гайхуулсан зургаа инстаграмдаа байнга оруулдаг. Заримдаа чармай нүцгэн зургаа тавьж охид руу сээтэгнэсэн зурвас үлдээдэг байна. Хэдийгээр инстаграмдаа зураг, мэдээллийг нь оруулдаггүй ч тэрээр эхнэр хүүхэдтэй эр гэсэн шүү.
Түүний талаарх бас нэгэн сонирхолтой зүйл нь Яакибой 180.000 ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн автомашин хүлэглэдэг. 1800 гаруй ам.долларын үнэтэй орны даавуу, гар буу шиг хэлбэртэй орны чийдэнтэй. Энэ бүх байдлаас нь харахад тэрээр нэлээд чинээлэг залуу байх нь.