1990-ээд оноос эргэн ирсэн энэ жилийн трэнд...

Загварын ертөнц 1990 оноос мэдээж хэрэг эрс өөрчлөгдсөн. Тухайн үед хип-хоп загварын хувцаснууд ид моодонд орж байв. Эргээд тэр үеийн зургуудыг харахад  ямар аймшигт хувцаслаж байсан юм бэ гэж хааяа бодогддог шүү. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэ жил 1990 оноос эргэн ирсэн хувцас, гоёлууд трэнд болж, “загварлаг” шинж төрхийг бүрдүүлэхэд тань туслах нь. Ретро хэдий ч загварлаг, цоглог дүр төрхтэй явах цаг иржээ.

1990-ээд оноос эргэн ирсэн энэ жилийн трэнд...

1 Том, гялалздаг хавчаар

Ахлах сургуульдаа зарим нь үүнийг зүүдэг л байсан даа. Эрвээхий хэлбэртэй, том, төмөр хавчаарыг олон алдартан зүүсэн байгаа харагддаг. Тухайлбал загвар өмсөгч, модель Бэлла Хадид (Bella Hadid) үсэндээ зүүсэн байгааг харав уу. Гэхдээ зүүхэд бас урлаг шаардана. Яг л 1990 оны үед байсан шиг үсээ голоор нь хуваагаад, хоёр талд нь зүүж болно.

Том, гялалздаг хавчаар

2 Үсний том боолт

Үсний гоёлдоо өнгө алагласан том боолтыг багтаахаа мартуузай. Өмссөн хувцасныхаа өнгөнд тохируулан зүүхэд сайхан чимэг болж өгнө. Үсээ мэдээж хэт чанга биш, донжтой боогоорой. Алдартнууд дотроос Бэлла Хадид, Хэйли Болдуин (Hailey Baldwin), Селена Гомез (Selena Gomez), Женнифер Лопез (Jennifer Lopez) нар үсэндээ том боолт зүүсэн харагддаг. 

Үсний том боолт

3 Хувин-малгай

Аавуудын 90-ээд онд загасчлахдаа өмсдөг байсан малгай өнөөдөр загварлагт тооцогдох юм гэж хэн санах вэ дээ. Загварлагт тооцогддог бүх одууд ийм малгай өмссөн байгааг та анзаарсан уу. Женнифер Анистон (Jennifer Aniston), Тайра Банкс (Tyra Banks) зэрэг алдартан ийм малгай духдуулж, загварлаг гэдгээ баталсан.

Инстаграмын загварлаг одууд, моделиуд ч зөндөө өмссөн харагдана лээ. Хэрвээ та хотын гудамжаар явахдаа өөртөө итгэлтэй, загварлаг харагдахыг хүсвэл ийм малгай авсан нь дээр шүү.

Хувин-малгай

4 Урдуураа үс унжуулах

“10 Things I Hate About You” киноны гол дүрийн охин урдуураа яг ийм салаа үс унжуулсан байдгийг санаж байна уу? Хайртай хүн тань үсийг чинь хойш илбэх нь хэчнээн романтик гээч. Тиймээс л ийм засалт эргээд моодонд орсон байх.

Сүүлийн үед Кендалл Женнер (Kendall Jenner) үсээ байнга ингэж янзлах болсон юм. Үсээ сул, задгай тавьсан ч, дээш шууж боосон ч ийм туг үс унжуулж болно.

Урдуураа үс унжуулах

5 Пластик үсний боолт

90 онд пластик үсний боолтууд өнгө өнгөөрөө худалдаанд гарч байсан. Бугуйндаа зүүгээд явсан ч чимэгтэй гээч. Тиймээс л охид үснээсээ илүү гартаа гоёл болгон зүүдэг байсан байх. 

Үсэнд орооцолддоггүй. Сунадаг болохоор өтгөн үстэй хүн ч ашиглах боломжтой. Өнгөлөг болохоор зүүсэн байхад бага ч гэсэн донж нэмдэг ажээ.

Пластик үсний боолт

6 Тод уруул хүрээлэгч

Нэг хэсэг хүүхнүүд уруулын будагтайгаа ижил өнгийн харандаагаар уруулаа хүрээлдэг байсан. Гэхдээ 90-ээд онд охид “Би ийм сайхан уруултай” гэж хэлж байгаа мэт уруулаа тод хүрээлэн буддаг байсан юм. Зарим нь бүр зөвхөн уруулаа хүрээлээд л орхидог байжээ.

Орчин үед энэ трэнд эргэн иржээ. Уруул, арьсны өнгөтэй төстэй ч бага зэрэг тод өнгөөр уруулаа хүрээлээрэй.  Тэр нь илүү гоё харагдуулдаг.  

Тод уруул хүрээлэгч

7 Байгалиасаа өтгөн хөмсөг

90-ээд онд маш нарийн хөмсөг моодонд орж байсан. Гэхдээ тухайн үеийн супер моделиуд өтгөн, өргөн сайхан хөмсөгтэй байсан билээ. Орчин үед харандаагаар тод будаж, хэлбэр оруулсан хөмсөгтэй бүсгүйчүүд давамгайлах болсон. Гэхдээ хөмсөгний ширхгээ дээш самнаад, хэт их янзлалгүй, өтгөн харагдуулаад орхиход л болно.  

Байгалиасаа өтгөн хөмсөг

8 Үсээ хоёр шуух

“The Spice Girls” хамтлагийнхан 1990 онд хит дуунуудаа гаргаж байсан. Хамтлагийн гишүүд үсээ хоёр шууж боодог байсныг тэр үеийнхэн сайн санаж буй байх. Харин тэднийг фэнүүд нь дуурайж үсээ янзалдаг байжээ. Харин өнөө цагт охид хүүхнүүд үсээ хоёр шууж боовол хөөрхөн харагдана.

Ингэх нь цаанаа л нэг өхөөрдөм хөгжилтэй төрхийг бий болгодог. Гэхдээ үсээ чанга биш, сул боох хэрэгтэй шүү.

Үсээ хоёр шуух

9 Хөлдсөн мэт зэвхий өнгөтэй уруул

1990-ээд онд охид бүсгүйчүүд саатай, цайвар ягаан өнгөөр уруулаа буддаг байсан. Гэхдээ тэр үеийн нэг алдаа нь хэт их саатай уруул хэтэрхий чамин, бас хямдхан харагдуулдаг байжээ. Тийм өнгийн уруултай хүүхнүүд диско, баараар хэсдэг байсан гэнэ.  

Харин одоо хөлдсөн мэт зэвхий харагдуулдаг уруулын будгийг хийх технологи сайжирсан. Тиймээс ч сувдаар уруулаа будсан мэт өвөрмөц сайхан харагдах боломж ирлээ.

Хөлдсөн мэт зэвхий өнгөтэй уруул

10 Цэнхэр өнгийн нүдний будаг

Хэрвээ уруулаа цайвар өнгөөр будахыг хүсэхгүй байгаа бол нүдээ цэнхрээр будаж болно. Ягаан, цэнхэр тень ашиглаж нүдээ будах хэцүү, авьяас шаарддаг гэж олон хүн боддог. Гэхдээ одоо цагт тень маш олон сонголттой, бас илүү сайжирсан. Тиймээс цэнхрээр нүдээ будахад маш хялбар болсон.  

Цэнхэр өнгийн нүдний будаг

11 Мөнгөлөг, богино үсний засалт (пикси)

Богино үсний засалт хэзээ ч моодноос гарч байгаагүй. Гэхдээ мөнгөлөг өнгөтэй хувилбар нь моодонд оржээ. Үсээ ийнхүү засуулах нь мэдээж их зориг шаардана. Гэхдээ нэгэнт танд зохихоор гоё харагдаж байвал үсээ тайрахад гэмгүй. Үс буцаад л ургачихна шүү дээ.

Мөнгөлөг, богино үсний засалт (пикси)

12 Вампирынх шиг хар, бараан өнгийн уруул

Тод биш өнгөөр уруулаа будах чиг хандлага алга болоогүй ч түүний эсрэг трэнд ч гарч ирсэн байна. 90-ээд онд охид уруулаа хар хүрэн, гүн улаан өнгөөр буддаг байсан. Яг л вампирынх шиг хэрнээ залуу харагдуулдаг.

Уруулаа бараан өнгөөр будах нь ямар ч хүнд зохино. Ингэснээр шүд цайрч харагдаад зогсохгүй, нүүрний арьс ч гэгээлэг мэт дүр төрх бүрдүүлдэг. Уруулаа ийнхүү будаад хар, хөх, хар хүрэн даашинз өмсвөл бүр ч янзтай.

Вампирынх шиг хар, бараан өнгийн уруул

13 Чёлктой богино (боб) үсний засалт

Хэрвээ та үсээ хэт богино болгохыг хүсэхгүй байгаа хэрнээ загварлаг харагдуулахыг хүсвэл боб засалт бас нэгэн сонголт болж чадна. Үсэндээ дээр дурдсан шиг өнгө өнгийн том хавчаар зүүгээд явж бас болно. Нүүрний хэлбэртээ тааруулаад засуулсан үс ямар ч насны хүнд зохидог юм шүү. Мөр, хүзүү гоё харагдаж зуны улиралд яг тохирно.

Чёлктой богино (боб) үсний засалт

14 Ягаан үс

1990-ээд оны ягаан үс гэхээр шууд л дуучин Гвен Стефани (Gwen Stefani) санаанд орно. Харин одоо хэн хүнгүй л ягаан үстэй болцгоосон. Бүгд л үсээ донжтой засуулдаг болсон. Хэрвээ үсээ байнгын ягаан болгохыг хүсэхгүй байгаа бол хиймэл үс зүүж болно. Залуухан, энхрий, загварлаг харагдах нь маргаангүй ээ.

Ягаан үс

15 Цэцэгтэй гоёл

Хэрвээ үсэндээ том хавчаар зүүхийг хүсэхгүй байгаа бол жижигхэн цэцэг бүхий хавчаар зүүгээрэй. Гэхдээ хонин нүдэн цэцэг хамгийн сонгодог сонголт юм. Үсээ хоёр шууж боогоод жижиг цэцгэн сүлжмэл хатгаад явахад л болоо.

Хамтлаг дуучдын тоглолт, аялал зугаалгаар явахдаа донжтой харагдъя гэж бодвол энэ трэнд яг танд тохирно. Зургаа аваад инстаграмдаа оруулахаа мэдээж мартав аа.

Цэцэгтэй гоёл

16 Биеийн саа

Тухайн үеийн дуучид, жүжигчид биедээ саа түрхэж, арьс нь гялалзсан гоё харагддаг байсан. Гэхдээ тэр үеийн саа тогтоц муутай, жимсний үнэртэй, тэгээд ч сайн харагддаггүй байсан. 

Харин сүүлийн үед косметикийн алдартай брэндүүд олон төрлийн өнгөний сонголттой биеийн саа хийх болсон аж. Бронз шиг өнгөөр гялалзаж, арьсыг тань чамин харагдуулж чадна. 

Биеийн саа

17 Хөвсгөр долгионтой үс

1990-ээд онд бүсгүйчүүд зөвхөн богинохон үстэй байгаагүй. Хөвсгөр, том долгионтой үстэй бүсгүйчүүдийг кинон дээрээс та цөөнгүй харсан байх. Ийм үсний засалт супер модель Синди Кроуфорд (Cindy Crawford)-д хамгийн их зохидог байжээ.

Салхинд сайхан үсээ намируулж явахыг бүгд л хүснэ. Тэгвэл үсээ угааж арчлаад, сэнсээр сайн үлээлгээд, багахан долгион оруулаад явахад л болоо.

Хөвсгөр долгионтой үс

18 Тослог уруул өнгөлөгч

1990-ээд оны өсвөр үеийнхэн нүүрээ буддаггүй, зөвхөн уруулаа өнгөлдөг байсан. Уруул тослог, гялалзсан харагдах тусмаа л сайн байжээ. Ямар ч өнгөгүй хэрнээ, тодоос тод гялалздаг уруулын будаг түрхсэний дараа зунгааралдсан онцгүй мэдрэмж төрүүлдэг байсан. Гэхдээ 2018 онд гоо сайхны брэндүүд зунгааралдахгүй хэрнээ гялалзсан мэт харагдуулдаг тослог уруул өнгөлөгчийг хийжээ. Тиймээс охидод олон сонголт гарч ирсэн байна шүү.

Тослог уруул өнгөлөгч

19 Шүдтэй үсний даруулга

Удаан зүүхэд толгой, хуйх өвтгөдөг байсан энэ үсний даруулга эргээд моодонд оржээ. Одоо ч зүүхэд толгойд эвтэйхэн биш хэвээр гэнэ. Гэхдээ эвийг нь олоод нэг зүүсэн байхад өвдөлтийг мартана. Зүүгээд харахад загварлаг харагддаг нь үнэн. Чамин, содон ээмэг, зүүлттэй хослуулбал илүү донжтой төрхийг бий болгоно.

Шүдтэй үсний даруулга

20 Арзгар том хавчаар

Үсээ задгай тавьж явахаас түвэгшээдэг хүүхнүүд буюу ихэвчлэн гэрийн эзэгтэй нар том арзгар хавчаараар үсээ ард нь тогтоодог байсан. Харин орчин үед ийм хавчаар гоёл чимэглэлийн нэг хэсэг болжээ. Алтлаг болон мөнгөлөг  өнгийн үсний хавчаарыг “Alexander Wang” брэнд моодонд оруулахаар зэхэж байна.

Арзгар том хавчаар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()