1
Баян гэрийн эзэгтэй
Дэлхийн алтны нөөцийн 1/10 нь Энэтхэгийн гэрийн эзэгтэй нарын эзэмшилд байдаг тооцогддог. Энэ нь хамгийн том нөөцтэйд тооцодогддог АНУ, Швейцари, Германы алтыг нийлүүлснээс ч илүү юм.
2
Тосгоноороо унтах өвчтэй
Казахстаны Калачи (Kalachi) тосгонд амьдарч буй хүмүүс гэнэт нойр нь хүрдэг хачин өвчтэй. Тус тосгоны хүн амын 1/5 нэг нь бүтэн долоо хоног унтдаг бөгөөд олон орны эрдэмтэд Калачид ирж судалгаа хийсэн боловч энэ хачирхалтай үзэгдэл болдог шалтгааныг олж тогтоож чадаагүй юм.
3
Тоосгоноор хийсэн дарс
4
Хуучин алим
Дэлгүүрт байдаг алимнууд 6-12 сарын турш тээвэрлэгдэж байж ирдэг.
5
007 биш Индиана Жонс
1978 онд Стивен Спилберг (Steven Spielberg) Жеймс Бондын шинэ ангийг найруулахыг хүссэн боловч татгалзсан хариу авч байжээ. Оронд нь найз Жорж Лукас (George Lukas)- тай хамтарч бичсэн кино зохиолоо ашиглан Индиана Жоннсыг бүтээж байжээ.
6
Атом хий хоосноор дүүрэн
Атомын 99.9999999 хувийг хоосон орон зай эзлэдэг. Хэрэв та дэлхийг хоосон зайгүй болгож шахах юм бол жүржийн хэмжээтэй болно.
7
Лонхны өөрчлөлт
Доорх зураг дээр "Coca-Cola"- ийн шилний хэлбэрүүд жилээс жилд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ. Анхны лонх 1899 онд, хоёр дах нь лонх 1900 онд ,гурав дахь 1915 онд,дөрөв 1916 онд, 1957 онд тав, зургаадахь буюу одоо байгаа лонх 1986 онд гарсан.
8
Хүйс маш их нян агуулдаг
Хүний хүйсэн дээр жорлон дахиас илүү олон төрлийн нян байдаг. Эрдэмтэд 10 өөр хүний хүйс судлаж үзсэний эцэст шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байдаггүй 1500 төрлийн нянг нээсэн юм.
9
Шаргал үстэй амьд домог
Элвис Преслигийн (Elvis Presley) үсний өнгө нь үнэндээ шаргал байсан гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Тэрээр өөрийгөө илүү эршүүд харагдуулахын тулд багаасаа хараар буддаг байжээ.
10
Эмчилгээний кетчуп
XIX зууны эхэнд кетчупыг суулгалт болон шар өвчнийг эмчлэхэд ашиглагддаг байсан бөгөөд тэр ч байтугай шахмал хэлбэрээр хүртэл худалддаг байв. Гэвч хожим нь энэ мэдээлэл буруу гэдэг нь нотлогдож, кетчупыг зөвхөн хоолонд хэрэглэдэг болсон байна.
11
Охин уу, хүү юу?
Зарим хүмүүс жирэмсэн эмэгтэйн гэдэсний хэлбэрээр хүүхдийн хүйсийг тодорхойлох боломжтой гэж үздэг. Тэдний онолоор эхийн гэдэс нь унжуу байвал хүү, харин дүүрэн байвал охин гарах юм байна. Хэдийгээр олон хүн энэ онолыг дэмждэгч үүнийг баталсан шинжлэх ухааны баримт байхгүй. Мөн эхийн гэдэсний хэлбэр хүүхдийн байрлал болон эхийн өндрөөс шалтгаалдаг юм.