Дэлхийн түүхийг бичилцэж явсан аугаа хүмүүсийн үр сад хаана, юу хийж явна вэ?

Нийгмийн болоод генийн хүчин зүйлс хувь хүний чадварт нөлөөлдөг гэдгийг судлаачид батлаад байгаа билээ. Тийм ч учраас зарим гоц ухаантны хүүхэд эглээс эгэл нэгэн болж, харин жирийн эцэг эхээс суут ухаантнууд мэндэлдэг биз ээ. Бидний энэхүү мэдээлэл ч гэсэн танд үүнийг нотлох баримт болно. Ингээд дэлхийн түүхэн алдартнуудын үр сад хэрхэн амьдарч байгаа талаар хүргэе.

Дэлхийн түүхийг бичилцэж явсан аугаа хүмүүсийн үр сад хаана, юу хийж явна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чарльз Дикенсийн зээнцэр хүү Харри Лойд

Харри Лойдыг манай уншигчид "The Game of Thrones" киноны Висерис Таргариений дүрээр нь мэдэх байх. Тэрээр Викториагийн үеийн агуу зохиолч Чарльз Дикенсийн зээнцэр аж. Харри олон уран бүтээл дээр ажилласан бөгөөд өвөөгийнх нь бичсэн туужаас сэдэвчилсэн "Great hopes" цувралд мөн дүрээ мөнхлөн үлдээжээ. 

Чарльз Дикенсийн зээнцэр хүү Харри Лойд

2 Фёдор Достоевский зээнцэр хүү Дмитри Достоевский

Дмитри гадаад байдал болоод зан чанарын хувьд элэнц өвөөтэйгээ маш адилхан харагддаг. Түүний хэлснээр тэр "Амьдралын гүнд нь нэвтэрч, янз бүрийн хүмүүстэй уулзаж, бүхий л зүйлсийг суралцахыг хүссэн" гэдэг. Үр дүнд нь тэрээр 28 ном зохиол гаргаж, трамвайны жолооч, Достоевскийн музейд хөтөч хүртэл хийж байжээ. Харин одоо тэрээр тэтгэвэртээ гарсан ч урьдынх шигээ эрч хүчтэй ажиллахаар хичээж байгаа гэнэ. 

Фёдор Достоевский зээнцэр хүү Дмитри Достоевский

3 Пабло Пикассогийн ач охин Диана Видмэйр Пикассо

Диана хуульч мэргэжилтэй боловч түүний ген үнэхээр хүчтэй байлаа. Сорбонны их сургуульд мастерын зэрэг хамгаалсан ч урлаг, уран зурагт судалгаа хийх сонирхлоо тэр хожим илрүүлжээ. Тэр үзэсгэлэн зохион байгуулж, дуудлага худалдааны төвүүд, уран зураг цуглуулагч нарт зөвлөгөө өгдөг байна. Диана мөн өвөөгийнхөө талаар "Пикассо: Зөвхөн урлаг л эротик байж чадна" ном бичиж хэвлүүлжээ. 

Пабло Пикассогийн ач охин Диана Видмэйр Пикассо

4 Че Геварагийн охин Алеида Гевара Марч

Алейда бол түүний хамгийн том охин юм. Тэрээр хүүхдийн эмч мэргэжилтэй бөгөөд Ангол, Эквадор, Никарагуа улсад харшлын чиглэлээр мэргэшин ажиллаж байжээ. Алейда нийгэм, улс төрийн салбарт маш идэвхтэй нэгэн юм. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй болон цагаач  иргэдийн хүүхдүүдэд туслах төвд ажилладаг аж. 

Че Геварагийн охин Алеида Гевара Марч

5 Грэйс Келлигийн зээ охин Чарлотте Касираги

Монакогийн хааны залгамжлагч найм дахь хүн бол бизнес эрхлэгч, сэтгүүлч, пилантрофист, загвар өмсөгч, тамирчин Чарлотте Касираги юм. Тэрээр байгаль орчин болон нэн ховордсон ан амьтныг хамгаалж, залуу авьяастнуудыг дэмжиж, тэдэнд чадах бүхнээрээ тусалдаг байна. Түүнийг эмээгийнхээ адил дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэж тооцдог. 

Грэйс Келлигийн зээ охин Чарлотте Касираги

6 Чарли Чаплины зээ Уна Чаплин

Унаг бид  "Game of Thrones" киноны Талисагийн дүрээр нь сайн мэднэ. Түүний гэр бүл кино театртай салшгүй холбоотой. Түүний өвөө нь алдарт хошин шогийн жүжигчин Чарли Чаплин бол ээж нь жүжигчин, аав нь зураглаач ажээ. Бусад алдартай жүжигчдийн адил Уна "Royal Academy of Dramatic Art"-ыг төгссөн бөгөөд түүнийг тун удахгүй "Avatar" киноны дараагийн ангиас харах нь ээ. 

Чарли Чаплины зээ Уна Чаплин

7 Жосеф Бродскигийн охин Анна Александра Бродская Соззани

Нобелийн шагналтан Жосеф Бродскигийн охин Италид амьдардаг. Мэдээж хэрэг Анна аавтайгаа төстэй харагддаг. Гэхдээ тэрээр төрсөн нутагтаа ганцхан удаа буюу аавынхаа 75 насны ойгоор л зочилж байжээ. 

Жосеф Бродскигийн охин Анна Александра Бродская Соззани

8 Эрнест Хемингуэйн зээнцэр Дрие Хемингуэй

Загвар өмсөгч Дрие бол алдарт зохиолчийн зээнцэр бөгөөд жүжигчин Мариэл Хемингуэйн охин юм. Тэрээр "Givenchy", "Calvin Klein", "Gucci", "Chanel" зэрэг загварын брэндүүдтэй хамтран ажилладаг байна. 2016 онд "Playboy" сэтгүүлийн "Сарын шилдэг бүсгүй" болж байжээ. Сонирхуулахад, тэрээр уг шагналыг авсан, нүцгэн зургаа авахуулаагүй хамгийн анхны загвар өмсөгч юм. 

Эрнест Хемингуэйн зээнцэр Дрие Хемингуэй

9 Жосеф Сталины ач охин Крис Эванс

Сталины хамгийн бага ач охин бол Ольга Петерс юм. Гэвч тэрээр нэрээ Крис Эванс болгон солиулжээ. Крис мексик хоолонд дуртай, нохойдоо хайртай гэнэ. Мөн сэтгүүлч, сурвалжлагч нараас аль болох дөлж явдаг аж. Тэр өвөрмөц, онцгой байдалд дуртай. Түүний эгчийг Екатерина Зданова гэдэг бөгөөд Камчаткад галт уулын судлаач мэргэжлээр ажилладаг. 

Жосеф Сталины ач охин Крис Эванс

10 Элвис Преслигийн ач охин Райли Кио

Дуучин Элвис Преслигийн ач охин Райли Кио өвөөгийнхөө туулсан замаар явж жүжигчин болсон юм. Түүний хамгийн алдартай дүр нь "Mad Max: The Road of Fury" киноны дүр бөгөөд үүнээс гадна загвар өмсөгчөөр ажиллаж, "IMG" компанитай хамтран ажиллаж буй юм.

Элвис Преслигийн ач охин Райли Кио

11 Жон Ленноны хүү Сиан Леннон

Сиан Таро Оно Леннон бол Жон Леннон болон Ёко Онно нарын хүү юм. Тэрээр дуу зохиогч, дуучин, жүжигчин, кино зохиолч нэгэн бөгөөд аав, ээжтэйгээ маш адилхан харагддаг. Тэр аавтайгаа нэг өдөр буюу аравдугаар сарын 9-нд төрсөн. Гурван цомог, дөрвөн дуу гаргаад амжсан. 2017 онд Лана Дел Рэйтэй хамтарсан уран бүтээлээ гаргажээ. 

Жон Леннон анхны эхнэрээсээ Жулиан гэх хүүтэй бөгөөд тэр нь рок хөгжимчин аж. Дашрамд дурдахад, бяцхан Жулианаас "Битлз" хамтлаг сэдэвлэж "Lucy in the Sky with Diamonds" дуугаа зохиосон байдаг. 

Жон Ленноны хүү Сиан Леннон

12 Франк Синатрагийн охин Нанси Синатра

Нанси мөн л аавынхаа амьдралын замналыг дагасан билээ. Тэр Элвис Преслитэй хамтран "Speedway" кинонд тоглосон байдаг. Мөн "Жэймс Бонд" цувралын тавдугаар ангийн дуу болох "You Only Live Twice"-ыг аавтайгаа хамтран дуулсан. Үүгээр ч зогсохгүй тэр 45 настайдаа "Playboy" сэтгүүлийн зураг авалтанд оролцож байжээ. 

Франк Синатрагийн охин Нанси Синатра

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()