Хосуудын харилцаан дахь эрчүүдийн айдас

Хайр дурлалын харилцаа маш түвэгтэй. Тэр тусмаа энэ бүхэн эрчүүдэд адармаатай, айдас хүрмээр санагддаг гэнэ. Бүсгүйчүүд залуусыг уургалж өөрийн болгоод дараа нь хар нүхэнд унагаана гэж тэд боддог ч байж мэднэ. Хамгийн төгс залууд ч айх зүйл мундахгүй их байдаг гэнэ. Тэгвэл тэд юуг санаандаа ургуулан бодож, халширч явдаг юм бол?

Хосуудын харилцаан дахь эрчүүдийн айдас

1 Эмэгтэйчүүд эмзэг байдлаа өөрийнх нь эсрэг ашиглана

Дургүй нь хүрч салах болохоороо хоёр биенийхээ хамаг нууцыг бусдад задална гэж тэд гэж боддог. Өөрт нь итгэх итгэлийг нь ашиглаж, бүхнийг мэдэж аваад бусдад зарлана гэж айдаг. Мэдээж итгэл даах хүмүүс олон гарч ирэх боловч, хэлэхэд хэцүү шүү дээ. Үерхэж байхдаа л “Чамайг ингэхгүй бол тэгнэ шүү” гэж сүрдүүлдэг хүүхнүүд байдаг. Эсвэл салсны дараа өшөө авч байгаа мэт үйлдэл гаргаж чадна гэж залуус боддог байна. Гэхдээ энэ бодлоосоо болж эмэгтэйчүүдийг бүү гомдоо. Хүн бүр адилгүй шүү дээ.

Эмэгтэйчүүд эмзэг байдлаа өөрийнх нь эсрэг ашиглана

2 Гэрлэсний дараа хайртай хүн нь өөрчлөгдөнө

“Хайртай хүнтэйгээ гэрлээд, хүүхэдтэй болсны дараа эхнэр минь таргална” гэх айдас эрчүүдийн дунд түгээмэл байдаг гэнэ. Өглөө сэрээд л хажуудаа тарган хүүхэн хэвтэж байхыг харахыг хүсдэггүй хэмээн тэд хэлж байна. Үнэхээр инээдтэй биш гэж үү. Бүсгүй нь хөөрхөн байх тусам эрчүүдэд ийм айдас илүү их төрдөг гэнэ. Дур булаам төрхөө алдахаар нь түүндээ татагдахаа больдог байж болох юм. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаас болж салах нь болчимгүй хэрэг.

Гэрлэсний дараа хайртай хүн нь өөрчлөгдөнө

3 Юу бодож байгааг нь асуух вий

Гурван жилийн өмнө болоод өнгөрсөн, одоо өөрт нь ямар ч хамаагүй зүйлийн талаар гэнэт асууж утгагүй яриа өрнүүлэх нь эрчүүдэд таагүй мэдрэмж төрүүлдэг.  “Эрчүүд хааяа юу бодож байгаа нь мэдэгдэхгүй сонин царайлчихдаг, тэр үед нь юу бодож байгааг нь асуухаас өөр аргагүй” гэж бүсгүйчүүд бодож байгаа байх.

Эрэгтэй хүмүүс яг үнэндээ юу ч хамаагүй зүйл бодож байдаг. Тэр үед нь бүсгүйчүүд юу бодож байгааг нь асуухад хэлэх хариунаасаа ичдэг гэнэ. Бүсгүйчүүд өөрийг нь тэнэг гэж бодох вий гэж  тэд айдаг байх.

Юу бодож байгааг нь асуух вий

4 Санаанд оромгүй байдлаар тантай нийлсэн

Гэнэтийн салалтаас өөр хачирхалтай зүйл хааяа байдаггүй. Салсан шалтгааны нэг нь хайртай хүн тань таныг араар тавьсныг мэдэх нэг аймшиг, хоёр дахь нь та өөрийгөө хоёр дахь сонголт байсныг мэдэх нэг аймшиг.

Хайртай эмэгтэй чинь “зүгээр л” нэг сонирхох төдий үерхэж байгааг мэдэх. Эсвэл өөр залууг хардуулах гэж таныг ашиглаж байгаа, бүр танаар элдэв хувцас, гоёл авахуулахын тулд цагийг хамт өнгөрөөж баих вий гэдгээс залуус айдаг. Эмэгтэйчүүдийн цаад зорилгыг мэдээд сэтгэлээ өвтгөхөөс айж явдаг.

Санаанд оромгүй байдлаар тантай нийлсэн

5 Сална гэж сүрдүүлэх

Хосуудын харилцаа чин үнэнч, шударга байдал дээр тогтдог. Бие биедээ итгэж байж л шударга харилцаа бий болно.  Гэхдээ энэ энгийн зүйлийг ойлгодоггүй хүмүүс олон байдаг. Өөрт нь хайртай, сэтгэлтэйг ашиглан бүсгүйчүүд эрчүүдийг дарангуйлах вий гэхээс айдаг. Ингэснээр эрэгтэй хүн итгэлээ алддаг. Нэг нь нөгөөгөө дээрэлхдэг харилцаатай хос байхыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой.

“Надаас сална гэж сүрдүүлээд миний хүсээгүй амьдрал руу татаж оруулах вий. Өмч хөрөнгөө хуваахгүй бол яваад өгнө гэх мэтээр сүрдүүлнэ” гэж эрчүүд боддог.

Үнэндээ ямар ч хүн ийм байдалд орохоос эмээнэ. Тэр нь ч зөв.

Сална гэж сүрдүүлэх

6 Нэг л өдөр эргэж ирэхгүйгээр орхиод явна

Энэ бол хайртай хүн минь таргалах вий гэдэгтэй адил гэнэн ойлголт. Гэхдээ зарим хүн ийм зүйл болох вий гэхээс үхтэлээ айдаг. “Эхнэрээ алдахаас айж байна. Нэг өдөр ажилдаа явлаа гэж гараад машинд дайруулж эсвэл, хорт хавдар тусаж үүрд  явчихвал яах вэ? Эсвэл сэтгэл нь хөрч, өөр хүн дагаад хаяад явчихвал яана аа! Хүн ийм эмзэг. Тиймээс хайртай хүнээсээ хамааралтай байх үнэхээр хэцүү” гэж нэгэн залуу сэтгэл зүйчид ярьжээ.

Ийм утгагүй айдсыг залуус тээх хэрэггүй.

Нэг л өдөр эргэж ирэхгүйгээр орхиод явна

7 Хуучин найз залуутайгаа харьцуулах

Эрчүүд харцаараа дурладаг. Тийм болохоор царай муутай хүнтэй үерхэхийг хүсдэггүй. Харин эмэгтэй хүн дотоод зүрх сэтгэлийг нь харж чихээрээ дурладаг, царай зүс тийм ч чухал биш.

Эрчүүд эмэгтэй хүнд царай, гаднах төрх чухал гэж боддог учир бялдаржуулах төвд явдаг. Хайртай хүүхнийхээ хуучин залуугаас дээр гарах гэж гаднах төрхөндөө ихээхэн ач холбогдол өгдөг.  

Эрчүүд хэчнээн царайлаг, бадриун байсан ч дурласан бүсгүйнхээ дэргэд өөртөө итгэх итгэлээ байнга алдаж байдаг. Ингэх хэрэггүй шүү дээ, залуус аа.

Хуучин найз залуутайгаа харьцуулах

8 Нэг л өдөр сэрээд түүнд татагдахаа больсноо мэдрэх

Хүнд дурлана гэдэг гайхалтай. Дэлхий эргэхээ больж, мөн тэр чигтээ цэцгийн хүлэмжээр хүрээлэгдэж, агаар цэвэрхэн, ертөнц өнгөлөг болсон мэт санагддаг.  

Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Хэсэг хугацааны дараа хайртай, дуртай эсэхээ өөрөөсөө асуух болдог. Хүмүүс цаг үргэлж л бодлоо өөрчилдөг шүү дээ. Нэг л мэдэхэд бутарч, эмтэрсэн зүрхтэй хоцордог.

Ийм болохоор л зарим залуус харилцаагаа гүнзгийрүүлэхээс өмнө салдаг. “Нэг л өдөр сэрээд түүн лүү хараад хайргүйгээ мэдэрнэ. Түүний зүрхийг шархлуулахгүйн тулд нэг бол үерхлээ үргэлжлүүлсээр байна, эсвэл шууд салж адгийн муу хүний тоонд орно” гэж залуус боддог.  

Хэн нэгнийг шархлуулаад үзчихсэн залуус дахин өөр хүнд дурлахаас эмээдэг.

Нэг л өдөр сэрээд түүнд татагдахаа больсноо мэдрэх

9 Гэрлэлтээ цуцлуулахад хамаг мөнгөө үрнэ

Эрэгтэйчүүдийг хариуцлагаас зугтан, эхнэр, хүүхдээ хаяж явахаас нь сэргийлж улс орнууд Хүүхдийн тэтгэмжийн хуулийг бий болгосон гэдэг. Эмэгтэйчүүд өөрийг нь хаяж явахаар зэхэж байгаа хүнээс сүүлийн зоосыг нь шавхаад ч хамаагүй тэтгэмжийн мөнгө авахаар шүүхэддэг.

Энэ нь эрчүүдийг айлгадаг. Учир нь ихэнх улсад энэ хууль нь хүүхэд асран халамжлагчийн талд л үйлчилдэг юм.  Иймэрхүү замаар насаараа хураасан мөнгөө алдахыг хэн ч хүсдэггүй. Зөвхөн мөнгө ч биш хүүхэдтэйгээ уулзах эрхээ ч алдахаас айдаг. 

Гэрлэлтээ цуцлуулахад хамаг мөнгөө үрнэ

10 Чинээлэг эрд татагдаад явчих вий

“Би түүний хүссэн зүйлийг өгч, баярлуулж чадахгүй болохоор өөр баян залуу дагаад явах вий. Ингэснээр эрэгтэй хүний итгэх итгэлийг алдуулж, амжилтгүй залуу мэтээр харагдуулна” гэж эрчүүд боддог. Ингэж айх нь утгагүй гэж хэлмээргүй байна. Учир нь эд зүйл харж хүнтэй нөхөрлөдөг бүсгүйчүүд олон билээ.

Насан туршдаа амьдрах сайн ханьтай болохын тулд байр, машин, санхүүгийн тогтвортой байх ёстой гэдэг бодол залуусын толгойд эргэлддэг. Гэхдээ ийм бодолтой хүнтэй үерхэх нь зөв үү? Буруу. Хэдий байр, машин чухал ч хос хоёр хамтдаа л хичээх ёстой.

Чинээлэг эрд татагдаад явчих вий

11 Хайр халамжаар хүүхдээ дутаахгүй байх хэрэгтэй

Хариуцлагатай эцэг эх байх бол том үүрэг даалгавар. Харин тусгай асран хамгаалагч хэрэгтэй хүүхдийн эцэг байх бүр ч хэцүү даваа. Тиймээс “Аутизмтай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болох вий. Түүнийгээ насаараа асрах вий дээ” гэж залуус айдаг.

Хайр халамжаар хүүхдээ дутаахгүй  байх хэрэгтэй

12 Хүсээгүй харилцаатай болох вий

Залуус өөрийнхөө үйлдэл бүрийг хянуулсан хүсээгүй харилцаатай болох вий гэхээс айдаг. Ганц бие байхдаа илүү аз жаргалтай байж дээ гэж хожим харамсахгүй байдалд орохоос тэд сэргийлдэг. “Эрчүүд яг хүүхэд шиг” гэдэг үг сонссон л биз дээ. Үйлдлээ бусдаар цэгнүүлэх дургүй, зөрүүд учраас тэр. Хайртай хүндээ эрхлээд сууж байх дуртай хүмүүс шүү дээ, эрчүүд.  

Хүсээгүй харилцаатай болох вий

13 Гэнэт жирэмсэн болох

Хүсээгүй жирэмслэлт эрчүүдийг айлгадаг. Хүүхэдтэй болоход бэлэн биш, аав болж чадах эсэхээ мэдэхгүй байхад ийм мэдээ дуулна гэдэг залууст хар дарсан зүүд юм. Ганц бие эрх чөлөөтэй амьдралаасаа салахдаа бэлэн биш байхад энэ нь хүнд цохилт болдог. Эцэст нь нөгөө бүсгүйтэйгээ гэрлэж, аав болох сонголт л үлдэнэ. Хожим нь үүндээ харамсдаг.  
Бэлгэвч хэрэглэсэн ч ердөө 97 хувийн л баталгаатай. Тиймээс түүнд ч итгэхээ болино. Аав болсноор санхүүгийн асуудал, гэр бүлийн зөрчил гэхчилэн таамаглаагүй олон зүйлтэй нүүр тулж эхэлдэг. Бэлэн бус үедээ аав болох нь тэднийг үнэхээр айлгадаг.

Гэнэт жирэмсэн болох

14 Яриа үйлдэл хоёр нь зөрөх

Өөртэй нь учрахаас өмнө олон залууд мэхлүүлээд хүнд итгэх итгэлээ алдсан эмэгтэйтэй харилцаатай болохоос айдаг. Нүүрэн дээрээ хайртай дуртай гэх боловч ямар ч сэтгэл гаргадаггүй бүсгүйгээс тэд эмээдэг. 
Хүн болгон жинхэнэ хайр дурлалтай учирдаггүй тул хэд хэдэн хүнтэй салж нийлэх бол байх л зүйл. Тэгж байж л хүнийг таньдаг. Гэхдээ эрэгтэй хүнд итгэх итгэлээ тэр чигт нь алдах нь утгагүй.
Эрчүүд эмэгтэй хүнийг үргэлж цэцэг цэврүү шиг охин хэвээр нь төсөөлдөг. Охид худлаа хэлдэггүй, үнэнч гэж боддог. Энэ бодолтой нь нийцэхгүй байхыг мэдээд сэтгэлээр унаж, айдаг.

Яриа үйлдэл хоёр нь зөрөх

15 Хөршүүдийн ярианы сэдэв болсон гэр бүл

Хов живд хэн л дуртай байх билээ. Гэхдээ хүн хэдий өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байсан ч бусдын талаар ярьж л байдаг. Харин бусдын амны зугаа, ярианы сэдэв болсон хосын амьдрал бүгдэд нээлттэй мэт санагддаг. Хувийн амьдралаа бусдаас нуухыг бүгд л хүсдэг. Хов живнээс болж хосуудын харилцаа нурах тохиолдол ч байдаг. Тиймээс сайхан хэдий ч бусдын атаархлыг төрүүлдэг харилцаанаас эрчүүд айдаг юм. 

Хөршүүдийн ярианы сэдэв болсон гэр бүл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()