1
Дайны үед ойролцоогоор зургаан сая хүн орон гэрээсээ дүрвэсэн бөгөөд дэлхий дээрх хамгийн олон дүрвэгсэдтэй улсад тооцогдож байсан юм. Хагас цэрэгжүүлсэн бүлгийнхэн ядуусын хорооллоор явж, энгийн иргэдийг хөөж туун, үймээн дэгдээдэг байжээ. Гэхдээ ингэж дарлуулахаас залхсан Пуэнто Найэрогийн иргэд хагас цэрэгжүүлсэн бүлгийнхнийг бүрмөсөн хөөн зайлуулж хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг Засгийн газрын бус байгууллага байгуулжээ.
2
Пуэнто Найэро дахь хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байгууллагад очоод буй охид.
3
10 настайгаасаа эхлэн Колумбын Хувьсгалт хүчний зэвсэгт хүчинд (FARC) алба хаасан 23 настай Татиайа Саэнс гартаа “Armalite AR15” буу барьжээ. Түүний амьдарч байсан газарт босогчид олноор суурьшдаг байжээ. Тэрээр аавыгаа хэзээ ч харж байгаагүй. Эх нь түүнийг дөнгөж есөн сартай байхад нь хаяж явсан учир ээжийнхээ үеэлийн гэрт өсчээ. Хүүхэд насны дурсамж нь тийм ч таатай биш гэж тэр хэлсэн юм.
4
Нийслэл Богота хотын захын дүүргийн нэг шөнө.
5
Зураг дээр 19 настай Жон Эйдэр хүү өөрийн гараар гэртээ хийсэн буугаа барьжээ. Хажууд нь 22 настай найз Жоан болон Брайн нь сууж байна. Жон дээрэм тонуул, хулгай хийж, хар тамхи наймаалж үе үе хүн алж мөнгө олдог. Нэг хэсэг захиалгын дагуу долоо хоног бүр хүн алах тохиолдол ч гарч байсан гэнэ. Тэрээр одоо амьдралын хэв маягаа өөрчлөхөөр хичээж явна. Барилгын компанид ажиллаж хүртэл үзжээ. Өнгөрсөн амьдралаасаа салаагүй байсан бол шоронд суух юм уу, эсвэл хэдийнэ буудуулан авсанд хэвтэж байх байсан гэж тэр хэллээ.
6
Колумбын Хувьсгалт хүчний зэвсэгт хүчний цэргүүд болох Даниела, Юли, Нэнси нар цэргийн амьдралаас жирийн амьдрал руу шилжих гэж хичээж явна.
7
Кали хотын сагсан бөмбөгийн талбайн сагсны шийдээс зүүгдэж буй есөн настай Дидилер Ангуло. Хүүгийн амьдардаг дүүрэгт ядуус ихээр оршин суудаг бөгөөд танхай явдал, дээрэм тонуул түгээмэл үзэгдэл гэнэ.
8
Колумбын Санта Роза дэ Осос (Santa Rosa de Osos) хотын захиргааны нууцаар кокайн хийдэг лаборатори.
9
Сургуулиа тарсны дараа ууланд алхаж яваа 12 настай Александра Мазо охин. Зураг дээрх уулын ойролцоо Пуэбло Нуево тосгон байдаг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнд маш их өртдөг газар юм. Тэндээс олон тооны цогцос олддог.
10
Колумбын Хувьсгалт хүчний зэвсэгт хүчний цэрэг Овер (Over) нохойтойгоо манаанд гарч байна. Өнгөрсөн он жилүүдэд бараг өдөр бүр тэр байлддаг байсан гэнэ. Энх тайван цаг ирсний дараа Овер цэргийн амьдралаас буцаад хэвийн амьдралдхөл тавихаар хичээж буй.
11
Нийслэл Богота хотын баячуудын дүүрэгт “Hunters Project" хувцас загварын агентлагийнхан зураг авалт хийж байна. Зургаа авахуулж байгаа бүсгүй гартаа хиймэл “AK47” буу барьжээ. “Дэлхийд, манай улсад юу болж байгаа нь хувцас загварт ч тусгалаа олсон” гэж гэрэл зурагчин хэллээ.
12
Колумбын Хувьсгалт хүчний зэвсэгт хүчний даргын гэрт Сара охин унтаж байна. Түүнийг тойроод цэргийн хувцас, буу харагдана. Түүний эцэг эх хоёул байлддаг бөгөөд хүнд хэцүү цагт нэгээс олон хүүхэдтэй болохгүй гэж шийджээ.
13
Дотнын хүнээ оршуулж байна. Нас барсан залуу иргэний хөдөлгөөний удирдагч байжээ. Түүний үхэл энх тайван байдал тогтоох үйл явцад том нөлөө үзүүлж болзошгүй байлаа.
14
Кали хотоос холгүй орших, хар тамхины төрлийн ургамал каннабисын тариалангийн талбай. Уг талбайн ургамлыг сайн ургуулахын тулд хиймэл гэрэлтүүлэг тавьжээ.
15
Аавынхаа каннабисын тариалангийн талбайн дунд зогсох эгч дүүс. Марихуан ургуулах нь зэвсэгт мөргөлдөөнийг улам ширүүсгэх магадлалтай боловч охидын аав энэ ургамлыг зарж гэр бүлээ тэжээдэг байна.