Английн дуучин Дуа Липа папарацийн дуранд өртөв

Сүүлийн үед нэрд гарч яваа англи дуучин Дуа Липа (Dua Lipa) өнгөрсөн  даваа гаригт нэгэн сайхан залуутай явж байгаад папарацичдын дуранд өртжээ. Олон хит дуугаараа хүмүүст танил болсон албани гаралтай, 22 настай үзэсгэлэнт бүсгүй чухам яагаад тэдний анхаарыг татах болсоныг хамтдаа сонирхоцгооё.

Английн дуучин Дуа Липа папарацийн дуранд өртөв

1

Дуучин Дуа Липа найз залуутайгаа олны өмнө харагдаагүй удсан билээ. Арга ч үгүй биз ээ, тэд нэг хэсэг хоёр тийш болсон байсан. Түүний дэргэд яваа царайлаг залуу бол мэдээж түүний найз залуу модель Исаак Карев (Isaac Carew) юм.

2

Хосууд эргэж нийлснээсээ хойш анх удаа олны өмнө алхаж яваад папарицчдын дуранд өртжээ. Хосууд хоёр жил үерхээд 2017 оны хоёрдугаар сард салсан ч энэ оны эхээр эргэн нийлсэн юм.

3

Түүний найз залуу Исаак Каревийг хэд хоногийн өмнө бааранд танихгүй бүсгүйтэй найз охиныхоо хит дууны аянд бүжиглэж байхад нь хэн нэгэн нууцаар бичлэг хийж цахим хуудсандаа тавьсан нь бөөн сенсаац болсон билээ. Үүнээс болж түүнийг дуучин бүсгүйг хуурч байна гэх цуу яриа тархсан юм.

4

Ийм цуу яриа тарсны дараа Исаак өөрийн инстаграм хуудсандаа найз бүсгүйгээ хуураагүй гэдгээ батлан зураг тавьж, их ээ урт захиа бичсэн байлаа.

5

Харин даваа гаригт дуучин бүсгүй найз залуутайгаа үнэсэлдэж харагдсанаар дээрх цуу яриаг няцааж байна.

6

Дуа Липа найз залуутайгаа Нью-Йорк хотын гудамжаар хөтлөлцөн алхахдаа энэ зуны трэнд хувцсаар гоёсон байлаа.

7

8

Түүний хамгийн сүүлийн үеийн хит дууг та бүхэндээ хүргэе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()