Анжелина Жоли, Брэд Питт нарын салалтын дуулиан үргэлжилсээр л...

"Оскар"-ын шагналт жүжигчин, 43 настай, үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жоли болон түүний хуучин нөхөр 54 настай Брэд Питт нар салах болсноо мэдэгдэж, үнэнч шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалаад буй билээ. Харин хосуудын зургаан хүүхэд аав ээжийнхээ хэн дээр нь үлдэж, хэрхэн өсөж торних бол гэдэг нь асуулт хэвээр байна. 

Анжелина Жоли, Брэд Питт нарын салалтын дуулиан үргэлжилсээр л...

1 Шүүхээс ирсэн зарга

"Maleficent 2" киноны гол дүрд тоглож байгаа Анжелина Жолид зураг авалтын их ажлынх нь үеэр шүүхээс нэгэн зарга ирсэн байна. Энэ нь юун тухай байсан гэхээр зургаан хүүхдээ аав дээр нь аль болох удаан байлгахыг шаардсан байжээ. "DailyMail.com" цахим хуудсанд мэдээлснээр Лос-Анжелес хотын дээд шүүхийн шүүгч "Аавтайгаа огтхон ч харилцаагүй байна гэдэг нь 16 настай Маддокс, 14 настай Факс, 13 настай Захара, 12 настай Шило, есөн настай ихрүүд болох  Вивиенне болон Нокс нарт хэтэрхий хатуудсан хэрэг" гэж үзжээ. 

Шүүхээс ирсэн зарга

2 Хүүхдүүдтэйгээ утсаар ярихыг нь хянахгүй байхыг шаардав

Мөн шүүхийн зүгээс хүүхдүүдийг аавтайгаа байхад ямар нэг аюул занал байхгүй бөгөөд эцэг үрийн харилцааг хэвийн үлдээх нь чухал гэжээ. Харин ууган хамгийн том хүүхэд Маддокс нь аавтайгаа хэр удаан байх эсэхээ өөрөө шийдэх боломжтой аж. Үүн дээр нэмээд шүүгч Жолид дахин нэг үүрэг даалгавар өгсөн нь хүүхдүүдийнхээ утасны дугаарыг аавд нь өгч, тэдний харилцан яриаг хянахгүй байхыг шаардсан явдал байв.

Брэд Питт зургадугаар сарын дундуур Лондонд ирж, байшин хөлслөн нэг юм уу, хоёр хүүхэдтэйгээ өдөрт дөрвөн цагийг хамт өнгөрөөх бөгөөд зургадугаар сарын 27-оос долдугаар сарын 1 хүртэл өдөрт 10 цаг, долдугаар сарын 8-14-нийг хүртэл өдөрт дөрвөн цаг уулзах боломжтой бол долдугаар сарын сүүлээр Лос-Анжелест хүүхдүүдтэйгээ хамт байх хуваарь гаргажээ. 

Хүүхдүүдтэйгээ утсаар ярихыг нь хянахгүй байхыг шаардав

3 Дүрмийг дагахгүй бол хүүхэд өсгөх эрхийг аавд нь шилжүүлнэ

Лондонд хүүхдүүдтэйгээ уулзахад нь тэднийг сэтгэл зүйч хянах бөгөөд Лос Анжелест ч гэсэн заавал мэргэжилтэнтэй хамт байх боломжоор хангах ёстой. Хүүхдүүдээ 29-нд ээжид нь хүлээлгэн өгөх бөгөөд энэ бүх аяллын зардлыг Брэд Питт төлөх юм байна. Тэрээр наймдугаар сарын 11-ээс эхлэн наймдугаар сарын 13-ны шүүх хурал хүртэл хүүхдүүдээ өөр дээрээ байлгах эрхтэй аж. Харин Жоли энэ үеэр хүүхдүүд рүүгээ өдөрт ганцхан удаа залгах зөвшөөрөлтэй. Шүүхээс түүнийг эдгээр дүрэм журмыг дагаж мөрдөхөөс татгалзвал хүүхдүүдээ өсгөх эрхийг аавд нь шилжүүлэх талаар дурдсан байна. 

Дүрмийг дагахгүй бол хүүхэд өсгөх эрхийг аавд нь шилжүүлнэ

4 Хүүхдүүдээ авч Лондон явахыг Брэд эсэргүүцжээ

Мужийн шүүхээс "Хэрвээ насанд хүрээгүй хүүхдүүд нөхцөл байдлаас хамааран аавтайгаа хаалттай харилцаатай хэвээр байх юм бол ээжтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх хугацааг нь багасгаж, аавд нь давуу эрх олгоно" гэж мэдэгдсэн байна. 

Хосууд нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй хэдэн сар болсон бөгөөд үүний гол шалтгааны талаар "Брэд Лос-Анжелест зуны турш киноны зураг авалтанд оролцож байгаа ч хэдэн сараар хүүхдүүдээсээ хол байхыг хүсэхгүй байгаа. Лос-Анжелест төрж, өссөн хүүхдүүд гэртээ л байх нь зөв. Анжелинаг Лондонд байх, богино хугацаанд аялах зэргийг Брэд эсэргүүцэхгүй байгаа ч хүүхдүүдээ авч явахад нь дургүйцэж байгаа" талаар эх сурвалж "E! News"-д мэдээлжээ. 

Хүүхдүүдээ авч Лондон явахыг Брэд эсэргүүцжээ

5 Энэ бүхэн Анжелинаг галзууруулах шахжээ

Энэ хэлэлцээрт Анжелина Жоли дургүй байгаа гэнэ. Тэрээр Лондон явж, кино зураг авалтанд оролцохдоо хүүхдүүдээ авч явахыг хүсэж байгаа ч шүүхээс ирсэн зарга, салалттай холбоотой одоо өрнөөд буй нөхцөл байдал түүнийг галзууруулах дөхсөн тухай тэр ярьжээ. 

Энэ бүхэн Анжелинаг галзууруулах шахжээ

6 Брэд хүүхдүүддээ гар хүрдэг үү?

Анжелина Жоли салах өргөдлөө өгөөд хоёр жил болж байгаа ч шүүх тэдний салалтыг эцэслэн шидээгүй л байна. Тэдний салах болсон гол шалтгаан нь Брэд Питт хүүхдүүддээ гар хүрдэг байдлаас болсон гэсэн цуурхал бий ч үүнийг алдарт жүжигчин эр үгүйсгэсэн юм. 

Брэд хүүхдүүддээ гар хүрдэг үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()