1
“Сексограф”
Холливудын анхны сексограф Майкл Арнольдын хэлж байгаагаар “тулааны хэсэгтэй киног бүтээхэд тулаанчид хэрэгтэй. Харин ямар нэгэн бүжгийн хэсэгт тоглоход бүжигчин, ор дэрний асуудалтай жүжиглэлт тоглоход сексограф хэрэгтэй” гэжээ.
Хэрвээ та “The Wolf of Wall Street” киног үзэж байсан бол Арнольдын дүрийн гүйцэтгэлийг олж анзаарсан байж мэдэх юм. Олон төрлийн хөдөлгөөн хийж, сексийн хамтрагчийн дүр бүтээх үнэхээр хэцүү байдаг гэнэ.
Тиймээс Майкл Арнольд тусгай үнээр жүжигчдийн дүрийг тодорхойлж, хийх хэрэгтэй, хэрэггүй зүйлийг нь зөвлөж кино зураг авалтыг төгс болоход тусалдаг.
2
“Нэмэлт үзэгчид”
Шинэ киноны нээлт, ямар нэгэн шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчийн танхим хоосон байх нь тухайн зүйлийн нэр хүндэд муугаар нөлөөлөх биз. Тиймээс ч үзэгчийн танхимыг дүүргэх нэмэлт үзэгчдийг түрээсэлдэг бөгөөд тэд ганган, тансаг хувцаслаж үзвэрийн танхимд суудаг аж.
Дэлхийн томоохон шагнал гардуулах ёслол болох “Оскар” хүртэл нэмэлт үзэгчдийг түрээсэлдэг бөгөөд тэд согтууруулах ундаа хэрэглэхгүй, бусадтай юм ярихгүй гэсэн гэрээтэйгээр ирдэг байна.
Америкийн “Vanity Fair” сэтгүүлийн сэтгүүлч “нэмэлт үзэгч”-ээс ярилцлага авч чаджээ. Нэмэлт үзэгчийн ажлыг гүйцэтгэхийн өмнө зохион байгуулагч байгууллагад өөрийн паспортын хуулбар болон тухайн баяр ёслолд өмсөх хувцасныхаа зургийг явуулах ёстой гэнэ. Ажлын өдөр өглөө 09.00-00.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ ажлыг сайн дурын ажил гэж үздэг учир цалинждаггүй байна.
3
“Аюултай үзүүлбэрийн орлон тоглогчид”
Нүцгэн орлон тоглогчид жүжигчдийн гоо сайхны илэрхийлэл болох ёстой бол аюултай үзүүлбэрийн орлон тоглогчид жүжигчдийн амь нас, эрүүл мэндийг хариуцдаг. Барилгаас унах, явж буй машины өөдөөс үсрэх, сэлэмтэй тулалдах гэх мэт дүрийг жүжигчид орлон тоглогчоор бүтээлгэдэг.
Өмнө нь жүжигчдийн нүүр бүхий латекс материалаар баг хийж тэдэнд зүүлгэдэг байсан бол орчин үед компьютерийн тусламжтайгаар нүүрний хэсгийг засварладаг болжээ.
Аюултай үзүүлбэрийн орлон тоглогчдыг бэлтгэх сургалт хүртэл байдаг бөгөөд хамгийн түрүүнд сэлэмтэй тулаан, хаданд авирах, өндөр хурдтай явж буй машин осолд оруулах чадварт суралцах хэрэгтэй.
“Die Hard”, “X-Men film series”, “Avatar” зэрэг киноны орлон тоглогчийн дүрийг Колин Фолленвидер бүтээсэн бөгөөд тэрээр Шайа Лабаф, Брюс Уиллис болон Крис Эванс нарыг аюулд орохоос хамгаалсан байна.
Заримдаа кино зураг авалтын талбай дээр санаанд оромгүй ослууд гардаг бөгөөд энэ тохиолдолд орлон тоглогч амиа алдах нь ч бий. Кино урлаг эрчимтэй хөгжиж байх үед орлон тоглогчид амь насаа алдах нь элбэг тохиолдож байсан гэнэ. Гэхдээ энэ явдал одоо ч гэсэн мэр сэр тохиолддог байна.
“The Expendables 2”, “xXx”, “The Crow” киноны зураг авалтын үеэр азгүй явдал тохиолдож, бууны аюулгүй байдал алдагдаж дэлбэрэлт үүсэж, орлон тоглогчид амь насаа алджээ.
4
“Нүцгэн орлон тоглогчид”
Кино зураг авалтанд Пенелопа Круз, Натали Портман, Оуэн Уилсон болон Кира Найтли нар оролцох үед тэдний шүтэн бишрэгчид дуртай жүжигчнээ хувцасгүй харахыг хүсдэг биз. Гэхдээ энэ тохиолдолд жүжигчид амралтаа авч, орлон тоглогчид нүцгэн дүрийг бүтээдэг байна.
Энэ төрлийн дүрийг ихэнхдээ орлон тоглогчид бүтээдэг. Тиймээс орлон тоглогч ашигладаггүй жүжигчдийн нэрийг нэрлэсэн нь илүү хялбар болно. Өөрийн бие галбиртай төгс зохицох орлон тоглогчийг тусгай мэдээллийн сангаас олох боломжтой.
Өөрийн нүцгэн биеийг харуулах жүжигчинтэй хамт цагийг өнгөрүүлнэ гэдэг утгагүй зүйл байх болов уу.
5
"Төрөл бүрийн ажилтан"
Ажил мэргэжлийн туршлагагүй 20-иос дээш насныханд ажил олдох нь ховордсон бөгөөд тэд хямдхан зардлаар бүх төрлийн ажил гүйцэтгэх болсон байна.
Кино зураг авалтын үеэр ажилтан хамгийн түрүүнд ирж, бусдын даалгасан үүрэг даалгаварыг гүйцэтгэж, хамгийн сүүлд явдаг аж. Томоохон байгууллагуудын хувьд энэ төрлийн хүмүүсийг дараа нь үндсэн ажилтан болгодог бол жижиг байгууллагууд хэдэн сар ажиллуулаад дараа нь дахин өөр хүн авдаг байна.