1
Бүдүүн, нарийн гэдэс нийт есөн метр урттай
- Хүн өдөрт доод тал нь 0.5 литрийн сав дүүргэх шүлс ялгаруулдаг байна. Гэхдээ шүлсний ялгаруулалт нь бүтэн өдрийн туршид идэж буй хоолны хэмжээтэй холбоотой.
- Хүний биед ойролцоогоор 160 тэрбум орчим судас бий. Хэрвээ энэ судсыг уртааш нь сунгавал 160.934 км-ийн урт болох бөгөөд нийтэд нь авч үзвэл дэлхийг экваторын дагуу дөрвөн удаа ороож болох гэнэ.
- Бидний хоол боловсруулах эрхтэн маш урт. Бүдүүн, нарийн гэдэс болон ходоодны урт нийлээд есөн метр болдог. Бүдүүн гэдэсний урт 1.8 метр бол нарийн гэдэс 6.1 метр урттай.
2
Хүн дөрвөн секунд тутам нүдээ анивчдаг
- Том хүн болон хүүхдийн биеийн бүтэц тэс өөр. Ялангуяа хүүхэд том хүнээс 90-95 ясаар илүү байдаг гэнэ. Хүүхэд өсөх тусам яс нь хоорондоо бэхжиж цөөрдөг байна.
- Аливаа амтыг зөвхөн хэлэн дээрээ тавьж бус хөлийн улныхаа тусламжтайгаар ч мэдэх боломжтой. Хэрвээ хөлийн уланд сармис эсвэл сонгино түрхвэл нэг цагийн дараа та энэ амтыг мэдрэх болно.
- Хүн дөрвөн секунд тутам нүдээ анивчдаг бөгөөд энэ нь минутанд 15 удаа анивчиж байна гэсэн үг юм. Ийнхүү урьдчилсан судалгаа хийхэд хүн өдөрт 20 мянган удаа нүдээ анивчдаг болохыг баталжээ. Тиймээс бид өдөрт 1.5 цаг аньсан нүдтэй байдаг гэнэ.
- Шүлснээс гадна аман дотор их хэмжээний нян агуулагдсан байдаг. Аман дотор 7.6 тэрбум нян бий.
3
Хумс сард 3.47 мм урт ургадаг
- Хэрвээ нүдээр камер хийж болох бол 576 мега пиксел хүртэл чадвартай байх гэнэ. Гэхдээ тархи 2.5 сая гегабайт мэдээллийг хадгалах чадвартай.
- Хэрвээ та өөрийнхөө хөлийн хэмжээг мэдэхгүй бол шуундаа анхаарал хандуулаарай. Шууны урт хөлийн хэмжээтэй тань ижилхэн байна.
- Хүний гарын хумс сард 3.47 мм урт ургадаг байна. Ялангуяа дунд хурууны хумс илүү хурдтай ургадаг аж. Харин хөлийн хумс гарын хумснаас хоёр дахин удаан ургадаг гэнэ.
4
- Өөрийн биеийн микроэлементүүдийг бид үргэлж хянах хэрэгтэй байдаг билээ. Бидний биед дөрвөн гр орчим жинтэй хадаас хийж болох хэмжээний төмөр агуулагдах ёстой.
- Эмэгтэйчүүдийн үс их хэмжээгээр унадаг гэсэн ойлголт бий. Гэтэл энэ бол худал ойлголт юм. Эмэгтэй хүний үс өдөрт 50-100 ширхэг унадаг бол, эрэгтэй хүнээс өдөрт 25-100 ширхэг үс унадаг байна.
5
Нярай хүүхдийн нүд цэнхэр эсвэл саарал өнгөтэй байдаг
- Бидний биед меланоцит гэх эс байдаг бөгөөд энэ нь шаардлагатай газар меланин уургийг ялгаруулахад нөлөөлнө. Эхийн умайд үргэлж харанхуй байдаг учир хүүхдийн нүд цэнхэр эсвэл саарал өнгөтэй болсон байдаг. Меланоцит нь зөвхөн гэрэлд л меланин уургийг ялгаруулдаг байна. Ингээд хүүхэд өсөх явцад нүднийх нь өнгө өөрчлөгддөг аж.
6
Хүний бие маш их дулаан ялгаруулдаг
- Бидний хуруу маш мэдрэмтгий учир хамгийн жижиг зүйлийг ч мэдэрч чаддаг байна. Хэрвээ дэлхий хурууны чинээ хэмжээтэй байсан бол та байшин, машин, гэр модоо хуруугаараа хүрэх төдийд мэдэх боломжтой.
- Хүний бие организм их хэмжээний дулаан ялгаруулдаг. Тиймээс бид нэг цагт 100 Вт-ын чийдэнтэй ижил хэмжээний энерги ялгаруулдаг байна.
7
Гэрт байгаа тоосны ихэнх нь бидний гуужсан арьс
Бид өдөр тутам арьснаасаа их хэмжээгээр алддаг. Цагт бид арьсны хэсгээсээ 30-40 мянгыг алддаг бөгөөд энэ нь өдөрт дээд тал нь нэг сая хүрэх магадлалтай. Тиймээс гэрт байгаа тоосны ихэнх хэсэг нь хүний гуужсан арьснаас бүтдэг гэнэ.