1
Хэтти Штрец: Буудлага
2011 онд Хэтти Штрец хэмээх энэ эмэгтэй Калифорнийн Сил Бич хотын гоо сайхны салонд хумс будуулах ээлжээ хүлээж байсан гэнэ. Гэтэл гэнэтхэн хэн нэгэн учир зүггүй буудаж эхэлсэн байна.
"ABC News"-ийн мэдээлж байгаагаар, Скотт Дикрааи гэгч эр хүүхдээсээ болж шүүх хурлын үеэр хуучин эхнэр Мишель Фурньертэйгээ маргалдсан аж. Тэгээд өш санан амийг нь хөнөөхөөр төлөвлөсөн бөгөөд эхнэр нь тухайн үед уг салонд байжээ. Фурньерийг буудсаныхаа дараа тэрээр дахин галлаж хоёр минутын дотор найман хүний амийг хороожээ.
Энэ явдал болсноос хойш жилийн дараа Хэтти Штрец ярилцлага өгсөн байна. Тэрээр "Би поп, поп, поп гэсэн чимээ л сонссон" гэж ярьжээ. Хэтти Штрец амьд гарч чадсан ч тэрээр бууны суманд өртсөн аж. “Миний зүрх гэнэтхэн өвдсөн. Өөрийнхөө гарыг харсан чинь битүү цус болсон байсан. Сум гараар дамжиж, цээжийг нэвт цоолсон байжээ” хэмээн тэрээр хэлсэн байна.
2
Инес Этьен Ромеу: Цэргийн хорих анги
1970 онд Инес Этьен Ромеу “Үхлийн байр” хэмээх Бразилийн цэргийн хорих ангиас амьд гарч чадсан байна. Энэ бол Рио-де-Жанейро-гийн ойролцоох Петрополис дахь хорих анги бөгөөд тэнд эрүү шүүлтийг туршдаг байжээ. Тэтгэвэрт гарсан дэслэгч хурандаа Пауло Мальяесагийн ярьснаар "Сasa de morte" хорих анги нь мэдээлэл авах зорилгоор хоригдлуудад хүч хэрэглэн, дарамталдаг байжээ.
Мальяес санаандгүй байдлаар энэ хорих ангиас суллагдсан бөгөөд хорих ангийн ажилчдад туслахаар болсон учир түүнийг суллаж байгаа юм гэж хоригдлуудад хэлжээ.
Өөрийн энэхүү байдлыг батлахын тулд Ромеу машинд дайруулах ёстой байсан гэнэ. BBC-гийн мэдээлж байгаагаар 1964-1985 оны хооронд 400 гаруй хоригдол амиа алдсан байна.
3
Эньетра Вашингтон: Цуврал алуурчин
Энэ бүсгүй Лос-Анжелосын цуврал алуурчин болох Лонни Дэвид Франклин буюу “Грим-слипер”-тэй таараад амьд гарч чадсан цорын ганц хүн юм.
Бүсгүйг автомашины зорчигчийн суудалд сууж байх үед түүний цээж рүү буудсан байна. Түүнийг нэгэн намхан эрэгтэй хүргэж өгье хэмээн хэлэхэд тэрээр татгалзсан аж. Бүсгүйгээс татгалзсан хариу сонссон залуу “Хар арьстан хүмүүстэй эелдэг байж огтхон ч болохгүй юм” гэж хэлэхэд Эньетра бодлоо өөрчилсөн аж.
Энэ хэрэг гарснаас 30 жилийн дараа бүсгүй алуурчин Франклины эсрэг мэдүүлэг өгчээ. Тэрээр бүсгүйг буудсаныхаа дараа хүчиндэж, бүх үйл явцын бичлэгийг хийж байсан гэнэ.
Бүсгүйг зугтахыг оролдоход тэр түүнийг зогсоохыг оролдоогүй бөгөөд зүгээр л машинаас түлхэж буулгажээ.
Шүүх хурлын үеэр "Энэ залуу таныг буудсан гэдэгт та итгэлтэй байна уу" гэж шүүгч асуухад тэрээр "100 хувь итгэлтэй байна" гэж хариулсан аж. Ингээд Франклинд цаазын ял оноожээ.
4
Алан Блэк: Олон нийтийг хамарсан аллага
Хойд Ирландад 1970 онд протестант болон католикчуудын дунд томоохон хэмжээний үймээн дэгдсэн байна. Хүмүүс нэг нэгнийхээ гэрт дайрч орон гэмтээж, автобусанд хүртэл бие бие рүүгээ буудаж байсан юм. Хамгийн аймшигт үйл явдал нь “Кингсмиллын аллага” байжээ. Урд шөнө нь католик шашинтай зургаан хүний амийг хороосон учир үүний хариу болгож тэд довтолсон аж.
1976 оны нэгдүгээр сарын 5-нд Ира гэгч эр 11 протестанттай автобусыг зогсоож, бүгдийг нь нэг эгнээнд жагсааж байгаад бууджээ. Тэрээр нэг минутын дотор 136 сумыг дуусгажээ.
Эндээс Алан Блэк л амьд гарч чадсан бөгөөд түүний амь насыг эмч нар аварчээ. Тэрээр 18 удаа буудуулсан аж.
5
Элианна Васкез: Байшингийн дэлбэрэлт
2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд Бисмарк хотын оршин суугч ахлах ангийн охин чулуу хагарсан мэт чимээ сонсоод сэрсэн байна. Тэрээр үүнийг зүүд гэж боджээ. Харамсалтай нь байшин дэлбэрч түүний ээж болон хойд эцэг нь нас барсан аж.
Дэлбэрэлтийг цагдаа нар азгүй тохиолдол гэж үзэж байгаа боловч шалтгааныг нь тодорхойлж чадаагүй байна.
6
Миракл Катлер: Халдлага
26 настай Ребекка Катлер болон түүний гурван хүүхэд аймшигт халдлагад өртжээ. Түүний найз залуу болох Майкл Сайкс энэ хэргийг үйлдсэн аж. Өглөөний 10.00 цагийн үед Ребеккаг хүүхдүүдийнхээ эцэгтэй холбоотой байна хэмээн Сайкс уурлаж, Катлер болон түүний хоёр охиныг хутгалжээ. Охидын нэг нь ойтой, хоёр дахь нь дөрвөн сартай байжээ. Үүнээс гадна тэрээр хоёр настай Миракл охиныг 11 удаа хутгалсан байна.
Энэ бүхний дараа Майкл ээж рүүгээ залгаж, өөрийн хийсэн хэргийг хүлээсэн учир цагдаа нар түүнийг шуурхай баривчилжээ. Харин бяцхан Миракл охин амьд гарч чадсан байна.