Япон, солонгосчуудын хүүхдээ өндөр боловсролтой болгодог эртний ухаан

Азийн Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орны эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгож өсгөх өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой ард түмэн билээ. Тиймдээ ч дэлхий дахинд 15 настай ази хүүхдүүд математикийн ухаан, байгалийн шинжлэх ухааны салбарт толгой цохидог байх. Тэдний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь хэдэн зуун дамжиж ирсэн байдаг. Хүүхдийг ухаантай, хүмүүжилтэй, хүндлэлтэй хүн болж төлөвшихөд эдгээр мэргэн арга маш их тус болдог аж. Авьяаслаг, ухаантай мөн ахмад настнаа хүндлэх нь дорно дахины хүмүүжлийн гол зүйл юм. Ингээд эцэг эхчүүд чухам ямар аргаар хүүхдээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлдэг талаар хамтдаа сонирхоцгооё.

Япон, солонгосчуудын хүүхдээ өндөр боловсролтой болгодог эртний ухаан

1 Хүүхэд аливааг маш сайн ойлгодог

Хүүхэд төрөөд эхний хоёр жилд дэлхий ертөнцтэй танилцдаг. Тиймээс эцэг эх нь хүүхдээ хайр халамж, халуун дулаан уур амьсгалаар хүрээлэхийг эрмэлздэг байна. Тэд хүүхэдтэйгээ бие мах бодиороо холбогдохыг чухалчилж үздэг бөгөөд хүүхдүүдээ энхрийлж, тэвэрдэг аж.

Хүүхдийг юм ойлгохгүй мэтээр хүлээж авдаггүй. Хэдий жаахан хүүхэд ярьж, хэлж чадахгүй ч хүүхэд бүр эхийн хэвлийд байхаас авахуулаад мэдэрч, сэтгэж, ойлгодог гэж тэд итгэдэг юм. Тиймээс томчууд хүүхдэд сайн үлгэр дуурайлал болох ёстой гэж үзэж биеэ зөв боловсон авч явахыг эрмэлздэг.

Хүүхэд аливааг маш сайн ойлгодог

2 Хүүхэд өөрийн биеэр орчлон ертөнцтэй танилцах ёстой

Хэрвээ хүүхэд аюултай зүйлээр тоглож байвал аав ээж нь загнаж хараадаггүй. Харин хүүхдийн анхаарлыг өөр зүйлд хандуулж, аюулаас холдуулдаг. Хүүхдийг ямар нэгэн юмнаас хориглох юм бол хүүхэд шинэ юмтай танилцах хүсэл нь унтарч, аймхай болдог гэж үздэг.

Тиймээс хүүхдэд аюултай зүйлийн талаар таниулж, зааж өгөх хэрэгтэй болохоос хориглох хэрэггүй юм. Үүний ачаар хүүхэд аливаа асуудлаас гарах замаа өөрөө олж, өөрөө сэтгэж сурч мөн хөгшин, настай хүмүүсийн сургаалыг сайн сонсдог болдог байна.

Хүүхэд өөрийн биеэр орчлон ертөнцтэй танилцах ёстой

3 Бусдыг бодох

Хэрвээ өрнөдийн оронд хүүхдэд “Өөрийгөө гэмтээж, бүү зодолд” гэж хэлдэг бол дорнын оронд “Бусдыг битгий гэмтээ, битгий  зодолд” гэж сургадаг юм. Хүүхдийг гурван настай байхаас нь ахмад настан, ан амьтан, байгаль эхээ хүндэлж дээдлэхэд сургаж мөн биеэ барьж, уужим сэтгэлтэй байхад заадаг юм.

Иймэрхүү байдлаар хүүхдүүд хүнд тусархаг, ачлалтай, бусдыг боддог болдог гэнэ. Японд хүүхэд ингэж хүмүүжих хожим нь эв нэгтэй нийгэм, төрт улс бий болгодог гэж үздэг юм.

Бусдыг бодох

4 Хүүхдийг тал талын авьяасаа хөгжүүлэх боломжийг нь олгодог

Хүүхдийн зан төлөвших үед эргэн тойрныхноо хүндлэхийг зааж сургасны дараа нь бусад зүйлд сургаж эхэлдэг байна. Хүүхдүүд нэгэн зэрэг англи хэлний хичээл, математик, зургийн дугуйланд явах тэр ч бүү хэл дуу, хөгжим зэргээр хичээллэх нь хэвийн зүйл гэж үздэг.

Ийм байдлаар дөрвөн настай хүүхэд хамгийн наад зах нь нэг хөгжмийн зэмсгээр тоглож чаддаг мөн математик, хэл бичгийн суурь мэдлэгтэй болдог гэнэ. Харин таван настайгаас эхлэн хүүхэд бэлтгэл ангид орж, сургуульд сурахдаа бэлддэг байна. Бага наснаас эхлэн хүүхдүүд сахилга баттай, өөрийгөө захирч чаддаг, амжилт гаргаж эхэлдэг гэнэ.

Хүүхдийг тал талын авьяасаа хөгжүүлэх боломжийг нь олгодог

5 Бага ангийн сурагч ч биеэ даасан байдаг

Тухайлбал, Япон, Солонгост зургаан настай хүүхдүүд сургууль руугаа ганцаараа явдаг. Эцэг эх нь хүүхдээ хүргэж өгдөггүй.

Нэгдүгээр ангид сурдаг хүүхэд уншиж, бичиж, тоо тоолж чаддаг. Харин Азийн орнуудад хүүхэд сургуульд орохоос өмнө уншиж, бичих нь хэвийн үзэгдэл. Тэдний үзэж байгаагаар бие даасан байдал нь хүүхдийг сахилга баттай болгодог гэнэ.

Бага ангийн сурагч ч биеэ даасан байдаг

6 Цаг нь ирэхэд мэргэжил сонгох гэж яардаггүй

Ойролцоогоор 12-16 насны хүүхдийг   төлөвшилтөөрөө  насанд хүрсэн хүнтэй энэ тэнцүү болсон гэж үздэг. Өөрийнхөө хийсэн үйлдлийн хариуцлагыг хүлээж сурсан. Гэхдээ Өрнөдийн орнуудаас ялгаатай нь хүүхэд бэлэн биш байхад эцэг эх нь мэргэжлээ сонго гэж шавдуулдаггүй.

Гэр бүлийн харилцаа эн тэргүүнд ордог тул шаардлагатай бол хүүхэд хэдэн ч нас хүрсэн аав ээжтэйгээ амьдарч болдог. Гэсэн хэдий ч Азийн орнуудад хүүхэд 14 насандаа л хэн болж төлөвшихөө шийдчихсэн байдаг юм.  

Цаг нь ирэхэд мэргэжил сонгох гэж яардаггүй

Хүүхэд хүмүүжүүлэх дорнын сургаалын хамгийн гол зүйл нь ээж аавыгаа хайрлаж, хүндлэх дээр тулгуурладаг. Харин сахилга бат, бие даасан байдал нь хүүхдийг сургуульд онц сурч аливаа ажлыг сайн хийж гүйцэтгэхэд чухал нөлөөлдөг билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()