Харц булаам харагдахын тулд энэ зун ямар даашинзаар гоёх вэ?

Зуны мэдрэмжийг төгс мэдрэхийн тулд эмэгтэй хүнд сайхан даашинз байхад л хангалттай. Гэхдээ даашинз сонгох тийм ч хялбар байдаггүй учир бид танд энэ зун ямар даашинзууд трэнд болох талаар мэдээллийг хүргэе. 

Харц булаам харагдахын тулд энэ зун ямар даашинзаар гоёх вэ?

1 Цэцгэн хээтэй даашинз

Том, жижиг бүх төрлийн цэцгэн хээтэй даашинз зуны улиралтай төгс зохицдог. Харин өнгөн дээр бага зэрэг анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв та жижигхэн биетэй бол хэт том хээтэй даашинз сонгох хэрэггүй. Үүнээс гадна зөв сонгосон цэцгэн хээтэй даашинз илүүдэл жинг тань нуухад тусална.

Цэцгэн хээтэй даашинз

2 Хошуу захтай даашинз

Энэ төрлийн даашинз нь таны бэлхүүс болон цээжийг тодотгож өгнө. Өнгө, материалаас нь хамаарч футболкан дээр эсвэл дангаар нь өмсөх боломжтой.

Хошуу захтай даашинз

3 Вандуй хээтэй даашинз

Жилийн бүхий л улиралд өмсөхөд тохиромжтой вандуй хээтэй даашинз нь хоромхон төдий зуны уур амьсгалыг танд мэдрүүлэх болно. Галбирлаг эмэгтэйчүүдэд бараан өнгийн, цайвар вандуйн хээтэй даашинз тохирох бол цайвар өнгийн даашинз нь ретро өнгө аяс оруулна. 

Вандуй хээтэй даашинз

4 Тод өнгийн даашинз

Хэрвээ та төрөл бүрийн хээнээс сонголт хийж чадахгүй байгаа бол нэг өнгийн тод даашинзнаас сонголтоо хийгээрэй. Шар, чернилэн ягаан, ягаан, улаан гэх мэт тод өнгөнүүдээс өөрт тохирохыг сонгоорой.

Тод өнгийн даашинз

5 Халаад- даашинз

Халаад-даашинз нь таны хувцаслалтын салшгүй нэг хэсэг байх боломжтой. Ихэнх тохиолдолд энэ төрлийн даашинз товчтой эсвэл бүстэй байдаг. Тиймээс товчилж өмсөх юм уу, эсвэл энгэрийг нь задгай тавиарай. Богино шорттой өмсөхөд зуны мэдрэмж төрүүлнэ.

Халаад- даашинз

6 Торон даашинз

Торон даашинзны талаар ярьж эхлэхэд бидний толгойд шууд л эелдэг, даруухан, романтик бүсгүйн дүр буудаг. Зуны торон даашинз нь таныг илүү эмэгтэйлэг, секси харагдуулах болно.  Хамгийн тохиромжтой өнгө бол цагаан болон биений өнгө юм.

Торон даашинз

7 Оноотой даашинз

Нуруу эсвэл хөхний доор оноотой даашинз бага зэрэг балмад мэт харагдавч аялал зугаалга болон далайн эрэг дээр өмсөхөд тохиромжтой.  Далайн эргийн мэт үс засалтыг нэмэхэд та төгс харагдах болно.

Оноотой даашинз

8 Өвөрмөц даашинз

Тор, тод хээ угалз, урт банзал, хэрээс гэх мэт бүх зүйлийг нэг дор багтаасан тансаг даашинз. Энэ төрлийн даашинз нь эзэндээ мартагдахын аргагүй дүр төрхийг мэдрүүлнэ.

Өвөрмөц даашинз

9 Нарийн мөртэй даашинз

Нарийн мөртэй даашинз зуны улиралд хамгийн тохиромжтой билээ.  Далайн эргээр зугаалахад нарийхан мөртэй богино даашинз эсвэл газар шүргэсэн урттай даашинз яг тохирно.

Нарийн мөртэй даашинз

10 Цамцан даашинз

Бүх төрлийн бие галбирт зохицсон төгс даашинз гэж хэлж болно. Биеийн  галбирын дутагдалтай талыг нууж, галбирлаг хэсгийг ил гаргах бөгөөд олон төрлийн гоёл чимэглэлтэй төгс зохицно.

Цамцан даашинз

11 Урт даашинз

Урт даашинз бүх төрлийн галбиртай бүсгүйчүүдэд тохирно. Өнгө, оёдол, материалнаасаа хамаарч болзоо, үдэшлэг болон амралтанд тохиромжтой.

Урт даашинз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()