Энэ халуухан бүсгүй хэний охин бэ?

Шаргал үст энэ үзэсгэлэнтэй бүсгүйг ямар хоёр алдартны дундаас мэндэлсэн гэж бодож байна вэ? Та түүний зургийг хараад шууд хэлж чадах уу? Хэн хэн гэдэг загвар өмсөгчтэй үеэл болохыг нь тааж хэлж чадах уу? Танд хэлж өгч чадах ганц зүйл бол түүний нэр юм.

Энэ халуухан бүсгүй хэний охин бэ?

1

Шаргал үстэй үзэсгэлэнтэй бүсгүйн нэрийг Ирланд гэдэг. Тийм ээ, яг улсын нэртэй адилхан. Дөнгөж 22 настай түүний ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Тэрээр давтагдашгүй дүр өвөрмөц төрх, гуалиг биетэйгээс гадна тун сайхан ааштай бүсгүй юм.  Сүүлийн үед түүний талаар цахим ертөнцөөр ихээхэн шуугих болсон юм.

2

Ирландын аав нь Холливудын алдарт жүжигчин Алек Болдуин  (Alec Baldwin) юм.

3

Алек Балдуин бол 1980-1990 оны Холливудын сор жүжигчдийн нэг бөгөөд “Miami Blues”, “The cat in the hat”, “Pearl Harbor” тэргүүтэй олон кинонд дүр бүтээснээр нь хүмүүс таних билээ. Хамгийн сүүлд “The Baby Boss” киноны гол дүрийн жаалын дууг тэрээр оруулсан байна. Алек хоёр удаа гэрлэж байсан бөгөөд нийт дөрвөн хүүхдийн эцэг юм. Ирланд бол түүний эхний гэрлэлтээс төрсөн хамгийн том охин нь аж. Алек охиноо бусдаас их харамладаг гэсэн шүү. 

4

Аав охин хоёрын харилцаа үргэлж сайхан байсангүй. Ээжээс нь салсны дараахан тэд муудалцаж, жүжигчин Алек охиныхоо утсанд маш ууртай, хараалын үгтэй дуут шуудан хүртэл үлдээж байжээ. Үүнийгээ Алек “Охиноосоо түр зур салсан үе минь” гэж хэлжээ.

5

Алек Болдуинаас охиноо яагаад Ирланд гэж нэрлэсэн тухай асуухад, тэрээр "Яагаад гэвэл тэр маш үзэсгэлэнтэй ч санхүүгээ зохицуулж чаддаггүй" гэж хошигножээ.

6

7

Түүний нэрийг Ирланд Балдуин гэдэг юм. Одоогоор загварын ертөнцөд хүч үзэж эхлээд байгаа залуу модель. Тэрээр 16 настайдаа анх “IMG models” агентлагт орсон юм. Мэдээж гоо үзэсгэлэнтэй бүсгүй юм хойно модель болох нь дамжиггүй байсан биз ээ.

8

Гэхдээ зөвхөн модель болоод зогсохгүй аав шигээ жүжиглэх сонирхолтой гэнэ. Одоогийн байдлаар хоёр ч кинонд дүр бүтээгээд байгаа нь "Grudge match", "Campus Caller" юм. Цаашид ч олон сайхан кинонд тоглохоо илэрхийлж, хэсэгтээ моделийнхоо карьерийг орхисон сурагтай байсан. Одоогоор Ирланд Нью-Йоркийн кино урлагийн сургуульд сурч байгаа аж.

9

Олон нийтийн сүлжээнд цахиур хагалсан сайхан бүсгүй инстаграмд идэвхтэй нэгэн юм. Үнэхээр тансаг, гоё, сайхан зургуудыг оруулдаг юм байна лээ. 

10

Ирландыг шүүмжилж, муулах хүн мундахгүй байсан гэнэ. Алдартнуудын гэрт төрсөн охиныг анх олонд танигдах үед хүмүүс  "Модель болно гэхэд бүдүүн, царай муутай" гэж хэлж байжээ. Эхэндээ өөрийнх нь талаар хүмүүс юу гэж муулахыг сонсох хэцүү байсан ч удалгүй дасаж, тэднийг тоохгүй өнгөрч сурсан аж. Папараци дуранд өртсөн онцгүй зургийг ч харахаа больж өөрийнхөөрөө амьдрахаар тэмцэж яваа гэсэн шүү.

11

Ирландын аав нь зөвхөн алдартай хүн биш. Ээж нь ч бас Холливудын алдарт жүжигчин Ким Бейсингер юм. Ким мөн л 1980-1990-ээд оны халуухан бүсгүйчүүдийн нэг. Тэрээр 1989 оны “Batman”, “8 Mile”, “Fifty Shades Darker” кинонд тоглож байсан юм. Гэхдээ Ким, Алек нар 2002 онд салсан байна. 

12

Ирландыг долоон настай байхад эцэг эх нь салсан юм. Энэ нь түүнд маш хүндээр тусчээ. Ээж нь түүнийг сэтгэл санааны хямралд өртүүлэхээс сэргийлж, ихэд санаа тавьдаг байсан гэсэн. Эцэг эх нь охиныхоо асран халамжлах эрхийн төлөө удаан хугацаанд шүүхдэлцжээ. 

13

Ирланд нэг удаа үслэг эдлэлийн эсрэг аянд нэгдэж нүцгэн зургаа сурталчилгааны самбарт байрлуулж байв. Түүний ээж ч мөн адил залуу байхдаа энэ аянд нэгдэж байсан удаатай. Энэ нь түүнд нүцгэн зургаа авахуулах сэдлийг төрүүлсэн гэсэн.

14

Түүний талаар сонирхолтой нэг зүйл гэвэл Америк тивд ирж суурьшсан анхны цагаачдын үр удамтай гэсэн шүү.

15

Аав, ээж нь Холливудын од жүжигчид юм хойно олон сайхан алдартантай уулзах завшаан түүнд байсан биз ээ. Гэхдээ бусдын адилаар одуудыг хараад хөөрч, баярлан гарын үсгийг нь авдаг байсан гэсэн. Тэрээр Жони Дэпп (Johnny Depp), Жеймс Франко (James Franco) нарыг шүтдэг юм.

16

Ирланд өөрийгөө тодорхойлохдоо "Эмх замбраагүй, тайван бус, тогтворгүй нэгэн" гэж хэлжээ. Гоё, загварлаг хувцсанд дуртай хэдий ч өөрийгөө тийм ч сайхан хувцаслаж чаддаггүй гэсэн шүү. 

17

Залуусын сонголтын тал дээр яг тийм ийм гэж тодорхойлох боломжгүй гэж тэр хэлсэн.  

18

Гэхдээ үзэсгэлэнтэй бүсгүй маань найз залуутай гэнэ. Түүнийг Ноа Швейзр (Noah Schweizer) гэдэг юм байна. Хайртай залуудаа зориулж Ирланд "I love Noah bear" гэсэн бичигтэй шивээс хүртэл хийлгэсэн аж. 

19

Ирланд болон загвар өмсөгч, модель Хэйли Болдуин нар үеэлүүд юм. Хэйли сүүлийн үед ихэд шуугиулж, байнга л олны анхаарлын төвд байх болсон билээ. Ирланд болон Хэйли нар тун ойр дотно аж. Болдуины гэр бүлээс шинэ үеийн хоёр алдартан төрөн гарч байгаа бололтой. 

20

Хамгийн сүүлд Ирланд өөрийн "Babes of Anarchy" нэртэй блогийг нээсэн бөгөөд хүмүүс амьдралынхаа хэцүү үеийн талаар сэтгэлээ уудлах боломжийг олгосон гэнэ. 

Үзэсгэлэнт бүсгүйтэй танилцаад танд ямар сэтгэгдэл төрөв?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()