1
Уургач загас
Далайн гүний энэ махчин амьтан уургач загасын шинэ төрөл юм.
2
Самран хорхой
Энэ далайн өт аюул тохиолдсон үед биеэ хураан самар шиг хэлбэртэй болдог аж.
3
Шилэн хөвөн
Метрийн урттай энэ мөлхөө амьтны бие шилэн хөвөнтэй тун төстэй гэнэ.
4
Улаан өргөстэй хавч
Далайн гүн ёроолд амьдардаг энэ хавч хурц өргөсөөр биеэ хамгаалдаг. Эрдэмтэд үүнийг хавч бус сам хорхойн төрөл гэж үзэж байгаа юм гэнэ.
5
Бяцхан аварга загас
Энэ бяцхан аварга загас далайн 1000 метрийн гүнд бий. Тэрээр далайн гүнд төөрч ирсэн халим, дельфин мэтийн өөрөөсөө том загасанд наалдаж шимэгч мэт амьдардаг.
6
Хөөсөн загас
Далайн 2500 метрийн ёроолд үхсэн загасны сэг унаж ирэхийг хүлээн энэ загас хэвтдэг.
7
"Нүүргүй" загас
Ямар ч нүдгүй энэ загас 1000 метрийн гүнд дуу авиагаар чигээ олдог. Хамгийн сүүлд 100 жилийэ өмнө энэ загасыг Австралийн далайн эргээс олж байсан бөгөөд тэр цагаас хойш анх удаа дахин үзэгдсэн нь энэ юм.
8
Шүрэн загас
Шүр мэт биетэй энэ загас сэлэхгүй, харин хөвж амьдардаг.
9
Далайн хэврэг од
Энэ бяцхан далайн одыг судлах боломж саяхан тохиосон гэхэд болно.
10
Гурван сэлүүрт загас
Энэ загасыг гурван хөлт ч гэж нэрлэдэг. Бараг л сохор учраас илүү сэлүүрээрээ усны хөдөлгөөнийг мэдэрч олзоо хайдаг.
11
Нялцгай наймаалж
Энэ наймаалж 1000-2500 метрийн гүнд үхсэн загасны сэгээр хооллон амьдардаг.
12
Зомби өт
Энэ өт үхсэн халимны сэгээс үүсдэг. Ямар ч нүд, ам, нүд, чихгүй бөгөөд эргэн тойрон дахь сэгийг биедээ уусган амьдардаг.
13
Далайн аалз
Энэ аалзны мөч бүр нь тэжээл сорох зориулалттай бөгөөд харанхуйд маш тод гэрэлтдэг.
14
Далайн нялцгай гахай
Энэ гахай нь далайгаар хөвж явахдаа олон амаа ашиглан төрөл бүрийн бактерыг сорж хооллодог.
15
Дугуй далайн зараа
Далайгаар эргэлдэх энэ зараа үнэндээ зууван хэлбэртэй.
16
Махан идэштэй сам хорхой
1000 метрийн гүнд амьдардаг сам хорхой таарсан бүхнээ иднэ. Ялангуяа үхсэн амьтны сэгээр тэд хооллох дуртай.
17
Гүрвэлэн загас
1000-2500 метрийн гүнд амьдардаг хамгийн том махчин загас.