Амжилтыг тань хойш нь чангааж байдаг 9 шалтгаан

Заримдаа танд яг юуны төлөө амьдраад байгаагаа ойлгохгүй байх үе гардаг уу? Ихэнх хүн энэ тохиолдолд эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгадаг бол зарим нь өөрийгөө бүрэн тусгаарлаж орхидог. Харин зарим нь саад тотгорыг даван гарч, амьдралын утга учрыг мэдрэхээр аяллаа цааш үргэлжлүүлдэг. Тэгвэл таныг юу хойш нь татаж байдаг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.  

Амжилтыг тань хойш нь чангааж байдаг 9 шалтгаан

9 Хоосон мөрөөдөл

Бид бүгд л мөрөөдөх дуртай. Гэхдээ зарим хүн хэтэрхий их зүйл мөрөөдөж, бодит байдлыг умартах тохиолдол бий. Мөрөөдөлдөө хэт автаж, ид шидийн зүйл тохиолдохыг хүлээж суусаар бодит амьдрал дээр өөрийн зорилгодоо хүрэх ямар нэг зүйл хийхээ мартсан байдаг. Хэрвээ та юу ч хийлгүй нэг л газраа зогсоод байвал сая доллартай цүнх олно гэдэг яавч бүтэхгүй хэрэг. Үүнээс сэргийлэхийн тулд амьдрал дээр олон шинэ зүйл туршиж, өмнө нь хийж үзээгүй зүйлсээ оролдоод үзээрэй. 

Хоосон мөрөөдөл

8 Анхаарлаа төвлөрүүлэх

"За хэдхэн минут утсаа оролдож байгаад ажилдаа оръё" гэж та боддог уу? Бидний амьдралд анхаарал сарниулж, үр бүтээмжийг бууруулах олон зүйлс бий. Технологийн дэвшлээс болоод зарим үед ажилдаа анхаарал хандуулахад хүндрэлтэй болоод байна. Энэ бүхний үр дүнд хийж дуусгаагүй ажил улам бүр нэмэгдсээр. 

Анхаарлаа төвлөрүүлэх

7 Тууштай байх

Ямар нэг зүйл эхлүүлчихээд дуусгалгүй бууж өгч байсан тохиолдол танд бий юү? Спортоор хичээллэх, дэглэм барих, маш идэвхтэйгээр эхэлсэн төслөө долоо ч хонолгүй орхих зэргийг энд багтааж болох юм. Үүний ганцхан шалтгаан бол мэдээж тууштай бус зан. Японд ийм утга бүхий "Гурван өдрийн лам" гэсэн үг хүртэл байдаг. Гурав хоног гэдэг нь мэдээж тухайн зүйлийг хийгээд орхих хугацааг зааж байгаа юм. 

Тууштай байх

6 Хариуцлагаа хүлээх

Амьдралдаа гаргасан алдаа бүр өөрийн гараар үйлдэгдээгүй ч бид хариуцлагаа заавал үүрэх ёстой. Бусад хүнд алдаагаа тохсоноор нөхцөл байдал дээрдэхгүй. Харин та өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээснээр ирээдүйгээ илүү гэгээлгээр бүтээх болно. Алдаагаа ухаарч, засах нь амжилтанд хүрэх хамгийн эхний бөгөөд чухал алхам юм. 

Хариуцлагаа хүлээх

5 Дотно хүмүүсийн дэмжлэг

Амжилтанд хүрэх хамгийн гол нууцын нэг бол хайртай хүмүүсийнхээ тусламж дэмжлэгийг хүртэх юм. Харин эсрэгээрээ тэдэнд буруугаар ойлгогдож, загнуулах нь хүссэн зүйлээ хийж, амжилтанд хүрэхэд саад болдог. Ийм байдалд та өөрийгөө тайвшруулж, хэрүүл маргаан үүсгэхгүй байх нь зүйтэй. Хамгийн зөв сонголт бол хийж байгаа зүйл тань танд ямар чухал гэдгийг тайлбарлаж, тэдний дэмжлэг туслалцаа хэр хэрэгтэй байгааг мэдрүүлэх юм шүү. 

Дотно хүмүүсийн дэмжлэг

4 Хэт их бодох

Өөртөө хэт их дүгнэлт хийх нь асуудлыг улам хурцатгаж болгож байдаг. Эцэст нь та эдгээр асуудалдаа бухимдаж явсаар сэтгэл гутралд өртөх магадлалтай. Энэ нь мэдээж амжилт гаргахад хойноос тань чангаах болно. Эрүүлээр, зөв зохистой байдлаар дүгнэлт хийж, бодит боломж бололцоогоо илүү ашиглаарай. 

Хэт их бодох

3 Хохирогч мэт аяглах

Өөрийнхөө алдааг бусдад тохох гэж хичээдэг эсвэл алдсан алхам бүрээ өөрөө хариуцдаг гэсэн хоёр төрлийн хүмүүс байдаг. Бусдыг буруутгах дуртай хүмүүс амьдарч байгаа улсынхаа төр засаг, аав ээжийгээ хангалттай зүйл өгсөнгүй гэж буруутгадаг. Харин амжилтанд хүрсэн хүмүүс өөрийн хүч хөдөлмөр, тууштай байдлын үр дүнд зорилгодоо хүрдгийг мэддэг тул бусдыг буруутгах нь ямар ч үр дүнгүй хэрэг гэдэгт итгэдэг юм. Хачирхалтай нь саад тотгор бүр тэднийг улам бүр хурцалж байдаг. Танаас өөр хэн ч таны алдаа дутагдалд буруугүй. Мөн танаас өөр хэн ч ирээдүйн аз жаргал, амжилтыг тань бүтээж чадахгүй. 

Хохирогч мэт аяглах

2 Бүтэшгүй мөрөөдөл

Мөрөөдлөө зорилго болгохын тулд зөв зүйл хүсэх хэрэгтэй. Тэднийг бий болгохын тулд танд хэр их цаг хугацаа шаардлагатай болон хэр бодитой гэдгийг ойлгох нь чухал. Хэрвээ таны зорилго бодит байсан ч арай өөрөөр хэрэгжүүлэх эсвэл хэд хэдэн төрөл зүйл болгон хуваах зэргээр биелүүлэх боломжтой. 

Бүтэшгүй мөрөөдөл

1 Өмнөх алдаа

Бид бүгд л алдаа гаргаж, бүтэхгүй зүйлтэй учирч байсан. Хэчнээн хичээгээд ч болохгүй зүйл гэж байдаг. Энэ тохиолдолд бидэнд хоёр сонголт бий. Нэгдүгээрт, сэтгэл санаагаар унаж, өөрийгөө өрөвдөх, эсвэл нөхцөл байдлыг тунгаан бодож, буруу хийсэн зүйлээ олж, дахин оролдох. Зохиолч Стивен Кинг энэ нөхцөл байдлын тод жишээ юм. "Каррие" туужийг нь хэвлэхгүй гэсэн хариуг 30 гаруй хэвлэлийн компаниас авсан ч тэр эцэст нь гайхалтай амжилтанд хүрсэн билээ. 

Өмнөх алдаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()