Таны өмнө нь сонсож байгаагүй хачирхалтай баримтууд

Хорвоо дэлхий дээр болж буй бүх зүйлийг мэдэх боломж байхгүй. Хачирхалтай сонин зүйлс, санаанд оромгүй үйл явдал, тэр ч байтугай урьд хожид дуулаагүй шинэ баримтууд бидний амьдарч буй энэ цаг үед минут секунд бүр дэлхийн хаа нэгтээ гарч байдаг. Тэгвэл бид таны мэдлэгийн хүрээг тэлэх үүднээс бидний амьдарч буй хорвоо дэлхийн талаар сонирхолтой 15 баримтыг хүргэе.

Таны өмнө нь сонсож байгаагүй хачирхалтай баримтууд

1 Кайф мэдрэхийн тулд дельфин хортой загас иддэг

Дельфинүүд заримдаа бидний төсөөлж байгаагүйгээр хүнтэй ижилхэн зан авир гаргадаг.  Нэгэн баримтат киноны зураг авалтын багийнхан “Дельфинүүд фугу загасыг болгоомжтой зажилж, нэг нэгэндээ дамжуулж байгаа”-г ажигласан байна. Фугу нь нейротоксин хэмээн хорт бодис агуулдаг бөгөөд их хэмжээгээр биед орвол үхэх магадлалтай байдаг. Харин бага хэмжээгээр хэрэглэвэл хар тамхи мэт нөлөө үзүүлдэг байна. Үүнийг дельфинүүд мэддэг бололтой.

Кайф мэдрэхийн тулд дельфин хортой загас иддэг

2 NASA-ийн интернэтийн хурд  секунд нь 91 гегабайт байдаг

Ийм хурдтайгаар та өөрийн дуртай олон ангит киног ганцхан секундын дотор татаж авах боломжтой. АНУ-ын шинжлэх ухааны их сургуулиудыг интернэтийн ийм хурдаар хангадаг байна. NASA-гаар маш олон мэдээлэл дамждаг учир ийнхүү интернэтийн хурдыг нь тогтоож чаджээ.

NASA-ийн интернэтийн хурд  секунд нь 91 гегабайт байдаг

3 1999 онд Япон төрийн далбаагаа өөрчилсөн

Япон бол бүх талаараа өвөрмөц орон билээ. Үндэсний бэлгэ тэмдэг болсон төрийн далбаагаа хүртэл зарим иргэд нь ойлгохгүй байх нь элбэг тохиолдол. Хиномару буюу “Наран тойрог” Японы тэнгисийн цэргийн ангийг ялгах зорилготой үүссэн дүрслэл ч бусад оронтой харилцаа холбоо тогтооход мөн ашигладаг байжээ. Гэхдээ 1999 онд шинэ хууль гаргаж, төрийн далбааны хэв маягийг бага зэрэг өөрчилсөн байна.

1999 онд Япон төрийн далбаагаа өөрчилсөн

4 Сайн үйлсийн аянд 160 ам.доллар зарцуулснаар "Forbes" сэтгүүлийн баячуудын тооноос 2012 онд хасагджээ.

Дэлхийн хамгийн баян зохиолч эмэгтэй Жоан Роулинг санаандгүй байдлаар нэр алдарт хүрч баяжсан билээ. Гэхдээ мөнгө хүнийг өөрчлөхгүй байх боломжтой гэдгийг тэр баталсан бөгөөд тархины хатуурал өвчинтэй тэмцэж буй эмнэлэгт хандив өргөж, үйл ажиллагааг нь дэмждэг байна. Их хэмжээний орлого олдог Их Британийн зохиолч тэрээр тэргүүн баячуудын тоонд багтаж байсан ч 2012 онд энэ жагсаалтаас хасагдсан аж. Учир нь тухайн жил Жоан сайн үйлсийн аянд 160 сая доллар зарцуулжээ.

Сайн үйлсийн аянд 160 ам.доллар зарцуулснаар "Forbes" сэтгүүлийн баячуудын тооноос 2012 онд хасагджээ.

5 Японд гарын үсэг зурахын оронд ханко тамга дардаг

Банкаар үйлчлүүлэх эсвэл ямар нэгэн илгээмж хүлээж авахын тулд Японы иргэн гарын үсэг зурахаасаа илүүтэй ханко хэмээх тамгаар өөрийгөө баталгаажуулах хэрэгтэй болно. Хэдийгээр сүүлийн үед гарын үсэг зуруулдаг болсон ч өөрийгөө тодорхойлох хамгийн баттай баримт бол тухайн хүний тамга юм.

Японд гарын үсэг зурахын оронд ханко тамга дардаг

6 Цахилгаанд цохиулсны дараа бие дээр хээ гардаг

Цахилгаанд цохиулсны дараа зарим азтай хүмүүс амьд гарч чаддаг.  Харин тэдний биен дээр “Лихтенбергийн дүрс” хэмээх хачирхалтай хээ үлдэх магадлалтай байдаг гэнэ. Хүний биенээс гадна өндөр хүчдэлтэй харилцан үйлчлэлд орсон бүхий л материал дээр ийм хээ үүсдэг байна. Шинжлэх ухаан одоог хүртэл үүнд тайлбар олж чадаагүй байгаа бөгөөд “Лихтенбергийн дүрс” гэдэг нь “Цахилгааны цэцэг” гэсэн утгыг агуулдаг.

Цахилгаанд цохиулсны дараа бие дээр хээ гардаг

7 Умайд байгаа хүүхэд ээжийнхээ зүрхийг эмчилдэг

Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ургийн үүдэл эс нь ээжийнхээ зүрхийг жирэмсний явцад эмчлэх боломжтой гэдгийг баталсан байна. Ээжийнхээ зүрхийг эмчилж, өөрийнхөө ч хүн болох боломжийг бяцхан ураг нэмэгдүүлж буй хэрэг юм.  Жирэмсэн болохын өмнө зүрхний дутагдалтай байсан эмэгтэйчүүдийн зүрх жирэмсний явцад эдгэдэг байна.

Умайд байгаа хүүхэд ээжийнхээ зүрхийг эмчилдэг

8 Филиппинд нууртай арал, арал дээрх нуур бий

Дэлхий ертөнц хүртэл “copy-paste” үйлдлийг хийдэг бололтой. Филиппиний Тааль нуур үүний баталгаа болж байгаа гэнэ. Нуур-арал-нуур-арал гэсэн сонирхолтой газар энэ улсад байдаг аж. 

Филиппинд нууртай арал, арал дээрх нуур бий

9 Стив Жобсын талаар сонирхолтой баримт

Стив Жобсын амьдрал түүхээр баялаг болсон билээ. Гэхдээ бүх түүх нь үнэн биш гэдгийг хүн бүр мэдэх биз. Харин энэ баримтын талаар "Apple"-ын ажилтан ярьсан бөгөөд тэрээр Стивийг гоц ухаантан гэж хэлсэн байна.

Түүнд iPod-ны туршилтын загварыг авчрахад Стив гартаа барьж байгаад "Хэрэггүй" хэмээн шууд хаяжээ. Ийнхүү хэрэггүй болсон шалтгаан нь iPod хэтэрхий том байсан юм. iPod-ын санааг гаргаж байсан инженерийн багууд жижгэрүүлэх ямар ч боломжгүй гэж Стивт ойлгуулахыг хичээсэн байна. Стив хэсэг хугацаанд чимээгүй сууж байгаад iPod-ыг аквариумтай усанд хийсэн бөгөөд iPod савны ёроолд хүрээд бөмбөлөг гаргаж эхэлсэн юм.

“Энэ бол агаарын бөмбөлөг. Агаар байна гэдэг нь илүү зай байгааг илэрхийлж байна. Тиймээс илүү нимгэн болгох хэрэгтэй” гэж Стив хэлжээ.

Стив Жобсын талаар сонирхолтой баримт

10 “Бүргэдийн хараа”-тай гэж юу гэсэн үг вэ?

Хараа сайтай хүмүүсийг “Бүргэд шиг хурц нүдтэй" гэж ярьдаг. Хэрвээ та бүргэдийн хараатай бол:

  • 10 давхар барилгаас шоргоолжийг олж харна.
  • Хөл бөмбөгийн талбайн хамгийн хол газраас хөл бөмбөгчдийн нүүрний хувирлыг ажиж чадна.
  • Маш олон өнгийг ялгаж чадахаас гадна хэт ягаан туяаг харна.

“Бүргэдийн хараа”-тай гэж юу гэсэн үг вэ?

11 Нэг удаагийн нислэгээр хамгийн удаан сансарт байсан хүн

Оросын нисгэгч Валерий Поляков “МИР” сансрын станц дээр 437 хоног 18 цаг байжээ. Ингэснээр тэр нэг удаагийн нислэгээр сансарт хамгийн удаан байсан нисгэгчийн тоонд багтах амжилт үзүүлсэн юм.

Нэг удаагийн нислэгээр хамгийн удаан сансарт байсан хүн

12 Америкийн фитнессийн багш жилийн дотор 30 кг нэмж, 30 кг хасжээ

Фитнесийн дасгалжуулагч Дрю Мэннинг өөрийн үйлчлүүлэгчдийг илүү ихээр ойлгохын тулд өөр дээрээ нэгэн туршилт хийжээ. Тэрээр фитнессээр хичээллэхээ больж, өдөр бүр түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа ууж байсан гэнэ. Зургаан сарын дотор Дрю 30 кг жин нэмсэн байна. Ингээд дараа нь тэрээр дахин зургаан сар хичээллэж хэвийн жиндээ очиж чадсан бөгөөд илүүдэл жинтэй хүмүүсийн зовлонг биеэрээ амссан аж.

Америкийн фитнессийн багш жилийн дотор 30 кг нэмж, 30 кг хасжээ

13 Австралид цагдаагийн албыг анх ялтнууд хашдаг байжээ

Урт удаан хугацааны турш Британийн эрх баригчид өөрийн орны гэмт хэрэгтэн, хууль зөрчигчдийг өөрийн колони Австрали руу явуулдаг байсан гэнэ. Австралийн хамгийн анхны цагдаагийн албаны баг нь сахилга бат сайтай байсан ялтнуудаас бүрджээ.

Австралид цагдаагийн албыг анх ялтнууд хашдаг байжээ

14 Исландад “Макдональдс”-ын ганц ч салбар үлдээгүй

Эдийн засгийн уналтыг даван туулж чадаагүй учир Исландад 2009 онд бүх түргэн хоолны газар хаалгаа барьж байжээ.

Исландад “Макдональдс”-ын ганц ч салбар үлдээгүй

15 Германд модыг дугаарладаг

Германы цэцэрлэгт хүрээлэнгээр аялах үедээ та дугаарласан моддыг харах боломжтой. Энэ нь ой модны нэгдсэн жагсаалтыг гаргахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жагсаалтанд модны нас, төрөл, байгаа байдлыг нь оруулдаг гэнэ. Ийнхүү жагсаалтанд оруулснаар модонд илүү анхаарал хандуулж, унаж мөхөхөөс нь өмнө хамгаалж чаддаг байна.

Германд модыг дугаарладаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()