1
Хувцас
Охид хувцсаа өдөр тутмын, гадуур гарахдаа, юмыг яаж мэдэх вэ, бүр галзуурмаар санагдвал гэж хуваадаг байх. Нэг л мэдэхэд маш олон хэрэггүй, хэзээ ч өмсөхгүй хувцастай болсон байдаг.
Шүүгээнээсээ бүх хавар, зуны хувцсаа гаргаж ирээд харвал өөрийнхөө тааварлаа ч үгүй зүйлүүдийг анзаарч харна шүү. Бүх хувцсаа гаргаж ирж өмсөөд аль нь биед эвтэйхэн байна, аль нь намайг сайхан харагдуулж байна гээд ялгана. Мэдээж сонгоход их цаг хугацаа шаардагдана. Учир нь “Би турчихвал энэ хувцас надад таарна”, “Хэзээ нэг өдөр үүнийг өмсөх байх” гээд л өөрийгөө хуурч эхэлнэ.
Гэхдээ ингэж өөртөө шалтаг хэлж болохгүй. Хэзээ нэг өдөр өмсөнө гэж худалдан авахаас л хүн өөрийгөө хуурч эхэлдэг.
Өвөл, намрын болон дотуур хувцсаа сонгож авч үлдэх нь илүү амархан шүү.
2
Гоо сайхны хэрэгсэл
Өөрийн шүүгээ, ариун цэврийн өрөө, цүнхнээсээ бүх гоо сайхны хэрэглэл, будгийн хэрэгслээ гаргаж ирнэ. Дөрвөн өөр төрлийн уруулын будагтай хэрнээ зөвхөн хоёрыг нь л ээлжилж хэрэглэдэг бол нөгөө хоёрыг авч үлдэх шаардлага байхгүй. Эсвэл үнэтэй нүүрний тос авсан ч таны арьсанд зохицохгүй, та хаяхаас хайран гэж бодож байвал эндүүрч байна.
3
Бусад зүйлс
Гоёл чимэглэлээс гадна гэрийн бусад эд зүйлсийг эмх цэгцтэй болгох хэрэгтэй. Тухайлбал, кофе чанагч, ваффлины машин, сэндвичний машин, гурван хайруулын таваг гэх мэт. Зарим зүйлсийг авснаа ч мартсан байвал асуудал шүү. Гэхдээ эдгээр зүйлсийг нэгдүгээрт хэд хэдэн ангилалд хуваана. Жишээ нь:
Гэрийн чимэглэл: Тоглоом, сувенир, үзүүлэнгийн таваг.
Даавуу: Хэрэггүй урагдсан олон алчуур, хэзээ ч тоос арчиж үзээгүй цэвэрлэгээний хэрэгсэл.
Төхөөрөмж: Эвдэрсэн тоглоомын гар, цуглуулсан баахан чихэвч, үс ороогч пигуди, олон хэрэглэдэггүй хумсны лак.
4
Эдгээр зүйлсийг хаашаа хийх вэ?
Эд зүйлсээ цэгцэлж эхлэхээс өмнө эхлээд хаашлуулахаа шийдэх ёстой. Эс бөгөөс балкон руу, зуслангийн байшин руу л явах болно шүү дээ. Та бүх боломжит газруудыг бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь:
Амьтны асрах газар: Хэзээ ч ашиглахгүй орны даавуу, өөр ор дэвсгэр болох бүх зүйл.
Халамжийн газар: Эд зүйлс худалдаж, олсон мөнгөө асрамжийн газар хандивладаг байгууллага хүмүүсийг фэйсбүүкээс олж өгөх. Бүх юмаа алдсан дулаахан хувцас, эдлэл хэрэгтэй хүмүүс олон байдаг.
Бэлэг: Ашигладаггүй нүүрний будаг, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэлээ хүнд бэлэг болгож өгч болно.
Хогийн сав: Бусдад ч хэрэггүй, өөрт ч хэрэггүй, ашиглаж ч болохгүй зүйлсийг шууд л хогийн сав руу.
Мэдээж өөр сонголтууд байж болно.
5
Ямар үр дүн гарах вэ?
Эд хогшлоо эмхэлж цэгцлэхэд урт хугацаа зарцуулагдана. Энэ их зүйлийн дараа юу хэрхэн өөрчлөгдөв?
- Олон юм онгичихын оронд хайсан зүйлээ шууд олно. Үнэндээ юм хайх ч хэрэггүй.
- Шүүгээгээ цэгцэлсэн болохоор өдөр болгон юу өмсөх вэ гэж бодох хэрэггүй.
- Гал тогоонд ажиллахад илүү амар, цэвэр цэмцгэр.
- Мөнгөнд хэмнэлттэй.
- Авах зүйлс багасна.
- Шунал багасна.
- Хүмүүсийг баярлуулна.
- Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сурна.
6
“Цэвэрлэсний дараах гайхамшиг” номын зохиогч Мари Кондо (Marie Kondo) Япон даяар шуугиулж байгаа юм. Түүний зөвлөгөөг авахыг хүссэн мянга мянган хүн түүнтэй цахимаар холбогдон зөвлөгөө авдаг аж. Түүний талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНЭ линкээр дарж орно уу.