Дэлхийн хамгийн өвөрмөц уран барилгууд

1884 оны тавдугаар сарын 1-нд дэлхийн хамгийн анхны 42 метрийн өндөртэй тэнгэр баганадсан барилга Чикаго хотод баригдаж байжээ. Харин одоо Европ болон АНУ-д 150 метрийн өндөртэй барилгыг тэнгэр баганадсан барилгад тооцох болсон бөгөөд Дэлхийн өндөр барилгын холбооныхны тогтоосноор 300 метрээс дээш өндөртэй барилгыг "хэт өндөр", 600 метрээс дээш өндөртэй барилгыг “мега-өндөр” барилга хэмээн нэрлэдэг байна. Ингээд сүүлийн үед баригдсан хамгийн өвөрмөц хэлбэр, хэв маяг бүхий тэнгэр баганадсан барилгуудтай танилцацгаая.

Дэлхийн хамгийн өвөрмөц уран барилгууд

1 Абу-Даби дахь "Aль-Бахар" цамхаг

Абу-Дабигийн 30 давхар энэхүү цамхаг нь өндрөөрөө биш харин загвараараа онцгой.

Абу-Даби дахь "Aль-Бахар" цамхаг

Архитекторуудын гол зорилго нь 50 градусын халуунд ямар нэгэн кондейшн ашиглахгүйгээр оффисын өрөөг сэрүүхэн байлгах байжээ. Тиймээс 1000 орчим хөдөлгөөнтэй элементүүдээс бүтсэн фасадыг хийсэн байна. Нарны байршлаас хамаарч уг элементүүд нээгдэж, хаагдаж байдаг гэнэ. Уг фасад нь хоёр барилгыг бараг бүхэлд нь тагладаг бөгөөд зөвхөн хойд талыг л хаадаггүй. Хөдөлдөг тор нь барилгад халуун нэвтрэхээс  50 хувь хамгаалж чаддаг гэнэ. Мөн байгалийн гэрлийг нэвтрүүлдэг учир цахилгаан эрчим хүчийг ашиглах хэрэглээ буурдаг байна.

2 Милан дахь “Босоо ой мод”

Миланы “Bosco Verticale” барилгыг –босоо ой мод гэхэд болно. 110 болон 76 метрийн өндөртэй энэхүү амины орон сууцыг барихад 480 мод, 11 мянган мөлхөө ургамал, 5000 бутыг ашиглажээ. Улирлаас хамаарч барилга гадаад төрхөө өөрчилдөг байна.

Милан дахь “Босоо ой мод”

Энэ барилга хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлж байгаа бөгөөд барилга дээр төрөл бүрийн шувууд цуглаж, олон төрлийн шавьж, эрвээхий цугладаг гэнэ.

“Bosco Verticale” нь 2014 онд Франкфуртад хоёр жил тутамд нэг удаа болдог архитектурын “International Highrise Award” шагналын эзэн болжээ.

3 Хятадын телевизийн төв байр

Энэхүү барилга нь 234 метрийн өндөртэй өмд мэт хэлбэртэй харагдана. Ийнхүү өвөрмөц хэв маягтай учир нутгийн иргэд энэхүү барилгыг “өмдөн барилга” гэх болжээ.

Хятадын телевизийн төв байр

Өмдөн барилга нь таван босоо болон таван хөндлөн хэсэгтэй бөгөөд төв хэсэг нь хоосон байдаг. Шалны нийт хэмжээ нь 473 мянган кв.м юм. Энэхүү барилга нь газар хөдлөлтийн аюултай бүсэд оршдог учир барихад нэлээд их асуудалтай байсан.

4 Хятадын “Шератон Хучжоу” зочид буудал

Тайху арал дээр байх “Шератон Хучжоу” зочид буудлыг “тод сар” гэж нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар энэхүү барилга нь Хятад улсын томоохон бахархал болоод байгаа аж.

Хятадын “Шератон Хучжоу” зочид буудал

30 давхар барилгыг барихын тулд барилгын өндөр түвшний баг хамт олон ажиллажээ. Дугуй хэлбэрт барилгыг барихад тогтоц, чанар тал дээр нэлээд анхаарал хандуулсан бөгөөд хөнгөн жинтэй төмөр бетоныг ашигласан байна. Энэхүү төмөр бетон нь газар хөдлөлтөнд тэсвэртэйгээс гадна байгаль орчныг бохирдуулахгүй. Барилгын өндөр 100 метр, өргөн нь 116 метр гэнэ.  Цагирагны хана усан дор байгаа учир усан доорх буудлын өрөөнд ч орох боломжтой.

5 дахь “Дөл хэлбэрт барилга”

Энэ бол Азербайжан дахь хамгийн өндөр барилгууд юм. Барилгын эргэн тойрон битүү LED дэлгэцтэй бөгөөд галын дөлийг харуулсан байдаг. Энэхүү галын дөл нь Бакугийн бүхий л цэгээс харагдана.

дахь “Дөл хэлбэрт барилга”

Барилга нийтдээ 227 мянган кв.м юм. Барилгыг 2007 оны аравдугаар сард Азербайжан-Туркийн "DIA Holding" компанийнхан барьжээ.

6 Эр-Рияд дахь “Kingdom Center” тэнгэр баганадсан барилга

“Онгойлгогч” нэрт тэнгэр баганадсан барилга. Байшин нийт 99 давхар бөгөөд 302 метрийн өндөртэй, 50 метрийн “тэнгэрийн гүүр”-тэй аж.

Эр-Рияд дахь “Kingdom Center” тэнгэр баганадсан барилга

Барилгын барих үйл ажиллагаа 1999 онд эхлэж, 2002 онд дууссан байна. Ингээд 2002 ондоо өөрийн өвөрмөц хэлбэр хэв маягаараа "Emporis Skyscraper Award" шагналыг хүртжээ. Барилга дотор дэлгүүр, 297 метрийн өндөрт байрлах ажиглах тавцан, орон сууц, офисс, Four Seasons зочид буудал болон сүм хүртэл бий.

7 "Aldar HQ" дугуй тэнгэр баганадсан барилга

Дэлхийн хамгийн анхны дугуй тэнгэр баганадсан барилгыг 2010 онд Абу-Дабид барьжээ. Далайн дунгаар жишээ авч барилгын загвар хэв маягийг гаргасан байна.

"Aldar HQ" дугуй тэнгэр баганадсан барилга

Далайн ойролцоо байх барилга нь орчинтойгоо зохицох ёстой гэж архитекторууд үзсэн учир ийнхүү далайн дун хэлбэрийг сонгожээ.  "Aldar HQ" барилга нь  хоёр хэсгээс бүрдэнэ.  Барилгыг барихад  нэг ч шилэн нумарсан элементийг ашиглаагүй байна. Ийнхүү бөмбөгөр харагдаж байгаа нь /\- хэлбэрт секцийг ашигласантай холбоотой. Илүү бат бөх суурьтай болгохын тулд алтан холбоосыг ашиглажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()