1
Түүнийг хүүхэд байхад тэднийх зээлийн барьцаанд байсан байраа хураалгаснаар Жекинс ээж, дүү нарынхаа хамт гудамжинд гарчээ. Тэд Теннеси рүү нүүж, дараа нь Флорида, Флоридагаас дахин Филадельфи руу нүүжээ. Ингээд хүүг зургадугаар ангид сурч байх үеэс тэднийх гэр бүлээрээ орон гэргүйчүүдийн асрамжийн газарт амьдрах болсон гэнэ. Энэ үед тэрээр мэдлэг боловсрол нь хүнд хэцүү байдлаас ангижрах хамгийн зөв гарц болохыг ойлгосон байна.
2
“Би ямар нэг зүйл хийх хэрэгтэй байсан юм. Ээж дүү нараа ийм нөхцөл байдалд амьдруулахыг хүсээгүй” гэж дурсаж байна.
Хэдийгээр толгой нь өвдөж байсан ч Женкинс уйгагүй хичээлээ хийдэг байсан бөгөөд технологи сонирхож эхэлсэн аж. 11 дүгээр ангидаа Женкинс гоц хүүхдүүдийн асрамжийн сургууль болох “Girard" коллежид суралцах болжээ. Тэрээр зөвхөн сурахаас гадна сагсан бөмбөг тоглож, одон орон судлал сонирхдог залуусын холбоонд элсэн орсон байна. Уг коллежийн удирдлагууд хүүг хөдөлмөрч, зохион бүтээх чадвартай, санаачилгыг гартаа авч чаддаг хэмээн магтаж байсан юм.
3
Ингээд их сургуульд орох болоход тэрээр гурван сургуульд өргөдлөө өгчээ. Пенсильванийн их сургууль түүнийг хүлээлгэнд оруулж, харин Йелийн их сургуулийнхан татгалзсан хариу өгсөн байна.
“Би өөр хувилбар хайх хэрэгтэй гэж бодож байсан юм. Гэтэл Харвардын их сургуулиас ирсэн захидлыг нээж үзэхэд тэнд “Тавтай морил” гэсэн үг байсан. Би маш их цочирдож, сандарсандаа болоод барьж байсан утсаа унагачихсан" гэж тэр ярьжээ.
Харвардын их сургууль Женкинсийг хүлээж аваад зогсохгүй үнэгүй суралцах боломж олгож, байр, хоолоор хангахаар болжээ. Женкинс энэхүү баяртай мэдээг гэрийнхэндээ дуулгахад түүний загалмайлсан эцэг болох Дональд Кинси түүнд зориулан хандив цуглуулж, хувцас болон планшет авч өгөхөөр болсон байна.
4
“Ричард бүх зүйлийг өөрийн хүч хөдөлмөрөөр босгосон бөгөөд хэзээ ч мөнгө гуйдаггүй байсан. Би энэ хандивыг цуглуулах болсон шалтгаан нь тэр энэ бүх зүйлийг хүртэх ёстой" хэмээн Кинси хэлжээ.
Харин Женкинс дүү нартаа хандаж "Хүн бүрт ололт, амжилтын үе гэж байдаг. Гэхдээ чи зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд тэмүүлж байвал бүх зүйл чиний гарт байх болно” гэж зөвлөсөн байна.