1
Эрдэстэй энгэсэг түрхээрэй
Хуурай л болохоос биш энгэсэг бол крем юм. Ийм төрлийн энгэсэг багахан хэрэглэсэн ч өө сэвийг сайн дардаг. Нунтаг, байгалийн гаралтай энгэсэг нь хэт мэдрэмтгий, хуурай арьстай хүмүүст тохиромжтой. Түүнчлэн наранд хайлж, урсахгүй бөгөөд хэт ягаан туяаны хамгаалалттай юм. Гэхдээ шууд нөлөө үзүүлдэггүй бөгөөд чийгшүүлэгч цацвал тохиромжтой. Праймер түрхсэний дараа том багсаар дээр нь энгэсэг түрхэнэ.
2
Будгийн багстай бол
Гоо сайхны дэлгүүрээс гадна хиймэл үстэй багс зургийн дэлгүүрээс ч олдоно. Үнэ нь ч мөн боломжийн шүү. Япон ханзны багс нарийн бас тогтуун тул нүдний контур тавихад маш тохиромжтой. Хавтгай, налуу багсаар хөмсгөө будаж болно. Дугуй хэлбэртэй жижиг багсыг уруулын будаг түрхэхэд ашиглаж болно. Үс унана гэж айх зүйлгүй бөгөөд ийм хэлбэртэй том багсаар нүдний доорх хөхийг арилгаж будах боломжтой. Хавтгай дөрвөлжин багсаар нүдний тени тавьж болно.
3
Байгалийн гэрэлд нүүрээ битгий будаарай
Нүүрээ будаж байхдаа байгалийн гэрэл бүү ашигла. Гадаа үүлтэй байсан ч гэсэн шууд туссан нарны гэрэл рүү харж нүүрээ бүү будаарай. Ийм нөхцөл байдалд толинд таны бүх өө сэв харагддаг. Бодит байдал дээр байгалийн гэрэл нь цонх, шил, толины тусгалд хугарч тусдаг. Ийнхүү таны арьс муухай, өө сэвтэй, хүйтэн өнгөтэй харагддаг. Арьсаа ийм байгааг харсан ямар ч эмэгтэй өө, сэвээ дарах гэж нүүрэндээ зузаан будаг нялж, дараа нь сэтгэл санаагаар унадаг. Та энэ байдлаас зайлсхийж нүүр будалтын тусгай толь, түүнийг тойрсон гэрэлтэй болоорой. Ингэснээр таны арьс жигд харагдана. Цагаан биш шар гэрлийг сонгох нь дээр шүү.
4
Багсаа ангижруулагчаар угаагаарай
Байгалийн үсээр хийсэн багсыг яг л өөрийн үс шигээ арчилж болно. Үүнд ч бас бидний үстэй адил ангижруулагч хэрэгтэй. Хэрвээ ангижруулагч байхгүй бол ямар ч төрлийн үсний бүтээгдэхүүн ашиглаж болно.
Ангижруулагч нь үс арчилгааны зөөлөн бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд багсыг зөөллөж, сайхан үнэр оруулдаг. Түүнээс гадна үсний ширхгийг хамгаалах хальсыг бий болгодог юм. Нүүрээ төгс сайхан будахад багсны чанар маш чухал гэдгийг санаарай.
5
Нүүрний тос, крем, праймер гурав ижил суурьтай байх ёстой
Гоо сайхны хэрэгсэл нь таны арьсанд болоод өдөр тутмын нүүр будалтанд тань зохицох ёстойг санаарай. Тухайлбал таны нүүрний тос, крем, праймер бүгд нэг ижил суурьтай байх ёстой, усан эсвэл тосон. Гэхдээ тос, ус хоёр хоорондоо зохицдоггүйг бид химийн хичээл дээрээс мэдэж авсан. Нүүрээ будахдаа ч энэ дүрмийг санах ёстой.
6
Нүдний крем бус праймер ашигла
Өнгө тэнцвэржүүлэгч, хагас харагддаг, ягаан туяатай праймер нь нүдний доод хэсгийг тодруулж өгдөг. Ингэснээр нүдэн доорх хөхийг арилгаж, арьсны өнгийг тэнцвэржүүлдэг.
7
Нүдний доорх хөх туяаг арилгах
Нүдний доод талын хөх туяаг арилгах нь зарим хүмүүсийн хувьд том асуудал билээ. Гэхдээ арьсныхаа өнгөнөөс үл ялиг гэгээлэг өө дарагч аваад нүдэн доороо гурвалжин хэлбэрээр түрхээрэй. Дараа нь багсаар уусгаж будна. Ингэснээр хөх туяа эсвэл хавдсан газрыг “тодотгож” арилгана.
8
Гэрэл сүүдэр тавьж будах
Гэрэлтүүлж будах техник нь нүүрний онцлох шинжийг тодруулж, зөв төрхийг бий болгох ёстой. Гэрэл, сүүдэр тавьж будсанаар илүү сайхан харагдана. Гэхдээ ингэж будахад зарим зүйлийг анхаарах ёстой.
- Гандаж, үрчлээтсэн арьс: Гэрэл ойлгодог бүтээгдэхүүнийг энгэсэгтэй хольж түрхэх хэрэгтэй.
- Тослог арьс: Дух, хацар, эрүүн дээрээ гэрэл, сүүдэр тавьж болохгүй. Эдгээр хэсэгт тослог ихтэй.
- Хавдсан газарт гэрэл тавьж болохгүй. Улам л хавдсан нь харагдана.
- Батгашилттай арьс: Батга нь улам л харагдана. Хэрвээ гэрэл тавьж будах бол кремийн доор түрхэж болно.
9
Нүдний контур тавих
Нүдээ илүү том харагдуулахын тулд давхраагаа будах нь чухал юм. Хэрвээ нүдээ хар тень ашиглаж будах бол цайвар зай үлдээж болохгүй. Тэгвэл болхи харагдана. Үүний оронд бүтэн контур зурах нь тохиромжтой. Нүдний будгаа энгийн даруухан харагдуулахыг хүсвэл ууссан бор өнгө ашиглаж болно.
10
Нүдний тенийг тань төгс харагдуулах техник
Хуурай багс ашиглаж тень тавих, бага зэрэг нойтон багсаар тень тавих хоёр том ялгаатай. Хуурай тенийг нойтон багсаар тавихад түүний найрлага өөрчлөгддөг. Тень нойтон болохоороо өнгө нь тодорч, түрхэхэд цэвэрхэн харагддаг. Тэгш зураасаар будахад их үр дүнтэй. Мөн саатай тень тослог болж, нойтон мэт харагддаг.
Багсаа бага зэрэг норгоод, цаасанд улсын шингээнэ. Багс чийгтэй байхад л хангалттай. Эсвэл чийгшүүлэгч цацлага, нүдний дусаагуур ч ашиглаж болно. Энэ техникийг ашиглахад тень усан будаг шиг харагддаг бөгөөд хөнгөхөн дарж будвал зохино.
11
Гэрэлтсэн царайтай болох арга
Бараг анзаарагдахгүй шахам энгэсгийг нүүрээ будаж дуусаад төгсгөлд нь хөнгөхөн түрхвэл байгалиасаа арьс нь гэрэлтдэг мэт сайхан харагдана. Үл ялиг түрхсэн ч нүүрийг тослог харагдахаас сэргийлдэг. Гэхдээ хуурай энгэсэг өө сэвийг нууж, дарахдаа муу гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс энгэсэг түрхэхийнхээ өмнө өө дарах бүтээгдэхүүнээ түрхэх ёстой шүү. Мөн хэт их энгэсэг түрхвэл гэрэл тусахад цав цагаан царайтай харагдана.