Япон улс руу аялах эрхээр аймаг бүрээс 1, Улаанбаатар хотоос 9, нийт 30 хэрэглэгч тодорч, СУПЕР БЭЛГИЙН ЭЗЭД өнөөдөр эрхийн бичгээ гардан авлаа. Тус 30 хэрэглэгч Япон орноор 5 өдрийн турш аялж, мэргэжлийн сүмогийн Нагоя башёг үзэх юм. Мөн энэхүү урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд нийт 120 хэрэглэгчид 100.000, 200.000 төгрөгийн шатахууны эрх, 100.000, 200.000 "RedPoint" онооны эрхийн бичгийн эздийг тодруулж 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан 150 хэрэглэгчийг хамарсан орон даяарх хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.
Энэ үеэр НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат: "Өнгөрсөн жил бид "Замд гаръя" урамшуулалт хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлж 12 "Prius C3 автомашиныг гардуулсан билээ. Энэ жилийн "Аялалд гаръя" урамшуулалт хөтөлбөрөөр аймаг бүрээс аяллын эзэд болон бусад шагналын эздийг тодруулснаараа онцлог байлаа. "Аялалд гаръя" урамшуулалт хөтөлбөрийн эзэд маань тун удахгүй буюу долдугаар сард аялалдаа гарцгаана. Одоогийн байдлаар бид "RedPoint bazaar" арга хэмжээг орон даяар явуулж хэрэглэгчдэдээ 90 хүртэл хувийн хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүн авах боломжийг олгож байна" хэмээв.
Япон аялах эрхийн эзэн Б.Одончимэг: "Би "Петровис"-ийн байнгын үйлчлүүлэгч л дээ. Өмнөх "Замд гаръя" урамшуулалт хөтөлбөрөөр машин авах гээд чадаагүй юм. Заавал энэ удаа Япон явна даа гэж бодож байсан ч азтан болсондоо өөртөө итгэхгүй байсан. Хүмүүс залгаад баяр хүргэхээр нь л итгэсэн. Маш их баяртай байна. "Петровис" группийн хамт олондоо баярлалаа” гэлээ.