Улсын аваргууд тодорлоо

2015-03-30, 23:30
3,345
Хүүхэд залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжигч “М-Си-Эс Кока-Кола” компани Мини Сагсан Бөмбөгийн Холбоотой хамтран 8 дахь жилдээ SPRITE CUP буюу 14 хүртэлх насны өсвөрийн сагсан бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 03 сарын 23-аас 03 сарын 27-ны хооронд маш амжилттай зохион байгууллаа.
Улсын аваргууд тодорлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




Ирээдүйн шилдэг дасгалжуулагч, тамирчид тодордог онцлогтой SPRITE CUP тэмцээнд нийслэл болон орон нутгийн нийт 41 багийн (эрэгтэй 26, эмэгтэй 15 баг) 500 гаруй тамирчин охид, хөвгүүд ур чадвар, авхаалж самбаагаа сорьсноос Дорнод аймгийн баг Баянхонгор аймгийн багийг 42:25 харьцаатай хожсоноор эрэгтэй тэргүүн байранд шалгарсан бол, Улаанбаатар хотын 52-р сургуулийн баг Баянхонгор аймгийн багийг 41:24 харьцаатай хожиж эмэгтэй тэргүүн байранд тус тус шалгарсан юм. 





“М-Си-Эс Кока-Кола” компани нь 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл хүүхэд залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж төрөл бүрийн спорт тэр дундаа сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг тогтмол оруулж ирсэн бөгөөд  цаашдаа ч олон олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.






Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон зураг, бичлэгийг үзэхийг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.
https://www.facebook.com/pages/Mongolia-Mini-Basketball-Association/1592670790970537
https://www.facebook.com/CocaColaMongolia


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.